
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-05-20 15:08:47
Туул голын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын төлөв байдал
1. Туул голын усны чанар
4 дүгээр сарын 8- 9-нд, хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Сонсголон, Сонгино доод, Хаданхясаа, Алтанбулаг, мөн Сэлбэ- Улаанбаатар, Дунд гол- Улаанбаатар зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар 85 орчим мкСи/см байсан ба хотоос доош буюу Сонгины хяналт шинжилгээний цэгийн орчим 11 дахин нэмэгдэж 920 мкСи/см хүрч байлаа.
2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт
Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанулаг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж онцгой их бохирдлын түвшинд хүрсэн ба усан дахь органик бохирдол өмнөх сарынхаас ихсэж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/, 10ХА давж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн агууламж, бохирдолтой үзүүлэлтийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Туул голын Сонгино доод цэгээс Алтанбулаг хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт дагуудаа голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж <0.05 мгО/л-ээс бага буюу шинжилгээний аргын мэдрэх чадвар бага байгаа нь онцгой бохирдлын түвшинд хүрч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 81.0- 278 мгО/л /2 дугаар зураг/хэлбэлзэж байгаа нь ХА-аас 27- 93 дахин давж, мөн дагуудаа онцгой бохирдлын түвшинд тус тус хүрч байна. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 21.14- 25.58 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 42- 51 дахин /3 дугаар зураг/, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 1.418- 1.881 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 14- 18 дахин их байгаа нь тус тус 10ХА-аас давж их бохирдлын түвшинд хүрч, ПИЧ-ын агууламж ХА-аас 3- 6 дахин, сульфатын агууламж Сонгино, Хаданхясаа хяналт шинжилгээний цэгийн орчимд ХА-аас бага зэрэг дахин давсан бохирдолтой байлаа.
Энэ үед Туул голын цутгал Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд бохирдолгүй, голын ус цэвэр байсан ба Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд органик бохирдол илэрч, БХХ5 болон ПИЧ-ын агууламж ХА-аас 1.4- 1.7 дахин давжээ.
Туул голын усны шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. Жич: Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас давсан агууламжийг тодруулав.
1 дүгээр хүснэгт
Гол- Хяналт шинжилгээний цэг |
О2, мг/л |
БХХ5, мг/л |
ПИЧ, мг/л |
NH4, мг/л |
NО2, мг/л |
Рэрд, мг/л |
MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/ |
4< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Туул- Уубулан |
9.09 |
2.3 |
2.2 |
0 |
0.011 |
0.028 |
Туул- Зайсан |
- |
- |
- |
- |
- |
- |
Туул- Сонгино доод |
<0.05 |
278 |
57.0 |
25.58 |
0.027 |
1.881 |
Туул- Алтанбулаг |
<0.05 |
81.0 |
32.5 |
21.14 |
0.019 |
1.418 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2020 оны 4 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс 6 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б, мг/л |
БХХ5, мг/л |
ХХХ, мг/л |
NH4, мг/л |
NO2, мг/л |
NO3, мг/л |
Цэвэршилт, % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.64 |
356 |
1695 |
2020 |
|
|
|
70.0 |
Гарах |
6.64 |
179 |
508 |
817 |
31.43 |
1.072 |
0.39 |
||
Нисэхийн ЦБ |
Орох |
7.14 |
396 |
1195 |
1559 |
|
|
|
93.1 |
Гарах |
7.32 |
212 |
82.8 |
171 |
42.97 |
0.127 |
0.35 |
||
Био орон сууц ЦБ |
Орох |
6.47 |
664 |
750 |
703 |
|
|
|
95.7 |
Гарах |
7.04 |
175 |
32.4 |
7.6 |
12.20 |
0.237 |
1.27 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 70%- 96%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 70%-ийн цэвэршүүлэлттэй /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2- 41 дахин, Нисэхийн ЦБ 93% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усны нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 3- 7 дахин давж, Био орон сууц ЦБ 96% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, жинлэгдсэн бодисын агууламж ЗДХ-ээс 2- 6 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дугээр сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт,
Шинжилгээний дүнгээс үзэхэд Туул голын ус 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотоос дээш хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, бохирдолгүй байсан ба голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж хотоос дээш хэсэгт 80 орчим мкСи/см, хотоос доош буюу Сонгиноос Хаданхясаа хүртэлх хэсэгт 700- 920 мкСи/см-т хэлбэлзэж, хотоос дээш хэсгээс Сонгино цэгийн орчим 11 дахин нэмэгдэж, 920 мкСи/см-т хүрсэн байна.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанулаг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж онцгой их бохирдлын түвшинд хүрсэн ба усан дахь органик бохирдол өмнөх сарынхаас ихсэж, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн агууламж, бохирдолтой үзүүлэлтийн тоо нэмэгдэж, эрдэс азотын агууламж их бохирдлын түвшинд хүрч усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/ 10ХА давсан хэвээр, голын усны бохирдол ихэссэн байна. Мөн Туул голын цутгал Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд бохирдолгүй, байсан ба Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд бага зэргийн органик бодисын бохирдолтой байлаа.
Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 70%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 93%, Био орон сууцны ЦБ 96%-тай цэвэршүүлсэн усыг Туул голд нийлүүлж бай.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

