
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-07-02 17:04:33
Туул голын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын төлөв байдал
- Туул голын усны чанар
5 дугаар сарын 15- 16-нд усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг болон түүний цутгал Улиастай гол Улаанбаатар, Сэлбэ гол Улаанбаатар, Дунд гол Улаанбаатар цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар 55- 80 мкСи/см, хот орчимд 60- 90 мкСи/см-т хэлбэлзэж, хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 3- 4 дахин нэмэгдсэн байлаа.
Туул голын усны 2018- 2019 оны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт
Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим Сонгино доод цэг хүртэл хэвийн сайн байсан ба түүнээс доош Шинэ гүүрээс Алтанбулаг хүртэлх хэсэгт багасаж, 3.46- 4.62 мгО/л болжээ. Голын усны бохирдол өмнөх сарынхаас багасаж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давах агууламж, үзүүлэлтийн тоо цөөрч, онцгой бохирдлын түвшинд хүрсэн бохирдол илрээгүй ба усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж их бохирдлын түвшинд хүрчээ. Тухайлбал, Сонгиноос Алтанбулагийн хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 14.2- 55.5 мгО/л /2 дугаар зураг/ байгаа нь ХА-аас 5- 18 дахин давж, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж Сонгино дээд цэгийн орчим илэрч, ХА-аас 1.5 дахин давсан ба бусад цэг дээр 0.25- 0.41 мгN/л-т хэлбэлзэж /3 дугаар зураг/ байлаа. Харин усан дахь нитритийн азот /NО2/-ын агууламж 0.042- 0.065 мгN/л-т хэлбэлзэж, дагуудаа ХА-аас бага зэрэг давсан ба эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.380- 0.408 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 4 дахин давж, ПИЧ-ын агууламж ХА-аас бага зэрэг давсан бохирдолтой илэрсэн байна.
Энэ үед Туул голын цутгал Улиастай гол Улаанбаатар цэгийн орчимд бохирдолгүй цэвэр байсан ба Сэлбэ гол Улаанбаатар, Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 2- 2.5 дахин давжээ.
Туул голын усны шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
Гол-Хяналт шинжилгээний цэг |
О2, мг/л |
БХХ5 ,мг/л |
ПИЧ, мг/л |
NH4, мг/л |
NО2, мг/л |
Рэрд, мг/л |
MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/ |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Туул- Уубулан |
10.32 |
1.7 |
3.1 |
0.07 |
0.001 |
0.001 |
Туул- Зайсан |
9.39 |
1.1 |
3.0 |
0.08 |
0.002 |
0.002 |
Туул- Сонгино доод |
7.16 |
14.2 |
12.2 |
0.25 |
0.042 |
0.382 |
Туул- Алтанбулаг |
3.47 |
28.1 |
11.8 |
0.38 |
0.065 |
0.408 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2019 оны 5 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 6 цэгээс сорьц авч, тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б, мг/л |
БХХ5, мг/л |
ХХХ, мг/л |
NH4, мг/л |
NO2, мг/л |
NO3, мг/л |
Цэвэршилт % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.93 |
270 |
432 |
738 |
|
|
|
|
Гарах |
7.08 |
187 |
181 |
388 |
52.08 |
0.010 |
0.22 |
58.1 |
|
Нисэхийн ЦБ |
Орох |
7.35 |
281 |
485 |
653 |
|
|
|
|
Гарах |
5.64 |
34.5 |
15.4 |
85.1 |
8.76 |
0.015 |
6.40 |
96.8 |
|
Био орон сууц ЦБ |
Орох |
6.66 |
3700 |
2310 |
4090 |
|
|
|
|
Гарах |
7.27 |
3.5 |
18.5 |
37.8 |
19.97 |
0.440 |
24.34 |
99.2 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 58%- 99%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 58% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усны стандарт MNS4943:2015 дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 3.5- 19 дахин, Нисэхийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.2- 2.8 дахин, Био орон сууц ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс бага зэрэг, нийт азотын агууламж ЗДХ-ээс 3 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын дүнгээр дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт,
2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны бохирдол өмнөх сарынхаас багасаж, голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдсан хэвээр боловч онцгой бохирдлын түвшинд хүрээгүй ба голын усны органик бодисын болон эрдэс азотын агууламж өмнөх сарынхаас багасаж, ус чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан агууламж 3- 5 дахин багасч ба голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж их бохирдлын түвшинд хүрчээ.
Улаанбаатар хотын Толгойт дахь Төв ЦБ-ын гарч буй хаягдал бохир усыг цэвэршүүлэх чадвар 58%, түүнчлэн Нисэхийн ЦБ 92%, Био орон сууцны ЦБ 99% байна. Энэ үед Био үйлдвэрийн ЦБ ажиллахгүй байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
5 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/01



6 м/с


Шинэ мэдээ

