
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-09-17 15:36:40
Туул голын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын төлөв байдал
- Туул голын усны чанар
2 дугаар сарын 13- 14-нд усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын хяналт-шинжилгээний Уубулан, Налайх, Сонгино доод, Хаданхясаа, Алтанбулаг цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны эрдэсжилт дунджаар 70 мкСи/см, хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт эрдэсжилт 7- 13 дахин их байлаа.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2018- 2019 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлт
Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны чанар өмнөх сарынхаас сайжирч, бохирдолгүй, цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны бохирдол өмнөх сарынхаас ихсэж, ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан агууламж, үзүүлэлтийн тоо нэмэгдэж, их бохирдол, онцгой бохирдлын түвшинд хүрсэн байна. Тухайлбал, голын энэ хэсэгт усны ууссан хүчилтөрөгчийн агууламж 0.47- 1.34 мгО/л буюу онцгой бохирдлын түвшинд, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 29.8- 75.2 мгО/л буюу Сонгино, Хаданхясааны цэгийн орчим онцгой бохирдлын түвшинд, Алтанбулагийн цэгийн орчим их бохирдлын түвшинд тус тус хүрч /2 дугаар зураг/, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 10.36- 39.82 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 21- 80 дахин /3 дугаар зураг/ их буюу их бохирдлын түвшинд, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.536- 2.279 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 5- 23 дахин давж их бохирдлын түвшинд хүрч, ПИЧ-ын агууламж ХА-аас 1.8- 2.8 дахин, сульфатын агууламж ХА-аас бага зэрэг давсан бохирдолтой байлаа.
Туул голын усны шинжилгээний 2019 оны 2 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
Гол- Хяналт шинжилгээний цэг |
О2 мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
NH4 мг/л |
NО2 мг/л |
Рэрд мг/л |
MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/ |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Туул- Уубулан |
6.64 |
1.8 |
0.8 |
0.02 |
0.001 |
0 |
Туул- Сонгино доод |
0.47 |
75.2 |
28.1 |
39.82 |
0.007 |
2.279 |
Туул- Алтанбулаг |
1.34 |
29.8 |
- |
10.36 |
0.024 |
0.536 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 2 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 4 цэгээс авсан сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ХХХ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
7.16 |
127 |
317 |
748 |
|
|
|
|
Гарах |
7.26 |
100 |
126 |
347 |
40.88 |
0.012 |
1.59 |
60.1% |
|
Нисэхийн ЦБ |
Орох |
8.49 |
325 |
491 |
415 |
|
|
|
|
Гарах |
6.95 |
17.0 |
59.5 |
67,5 |
1.35 |
0.179 |
7.61 |
87.9% |
Тайлбар: БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 60%- 88%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 60% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усны стандарт MNS4943:2015 дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 2.8- 17 дахин, Нисэхийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж тус тус ЗДХ-ээс 3 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт, 2019 оны 2 дугаар сард, Туул голын усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усны чанар өмнөх сарын адил бохирдолгүй, цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны бохирдол өмнөх сарын адил ууссан хүчилтөрөгчийн горим алдагдсан хэвээр, голын усны органик бодисын болон эрдэс азотын агууламж өмнөх сарын адил ус чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас олон дахин давж, их бохирдол, онцгой бохирдлын түвшинд хүрсэн байна.
Энэ үед Толгойт дахь Төв ЦБ-ын гарч буй хаягдал бохир усыг цэвэршүүлэх чадвар 60% байгаа бөгөөд түүнчлэн Нисэхийн ЦБ 97% байсан ба энэ үед Био орон сууцны ЦБ болон Био үйлдвэрийн ЦБ шугамд осол гарснаас ажиллахгүй байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

