
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 15:52:26
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 11 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хараа, Туул голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, нийт 12 сорьцонд усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо. Ерөө гол Бугант цэгийн орчим ёроолдож хөлдсөн учраас голын усны сорьц авах боломжгүй байлаа.
2016 оны 11 дүгээр сард хийсэн Сэлэнгэ аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
2.0 |
0.03 |
0.003 |
0 |
2 |
Сэлэнгэ- Сүхбаатар, 10-нд |
6.12 |
0.5 |
1.9 |
0.05 |
0.001 |
0.003 |
3 |
Сэлэнгэ- Сүхбаатар, 20-нд |
7.46 |
1.8 |
1.4 |
0.07 |
0.002 |
0 |
4 |
Орхон- Орхон |
- |
- |
2.3 |
0.22 |
0.003 |
0.010 |
5 |
Орхон- Шаамар |
6.89 |
0.7 |
1.5 |
0.11 |
0.004 |
0 |
6 |
Орхон- Сүхбаатар |
6.10 |
0.9 |
1.7 |
0.15 |
0.003 |
0 |
7 |
Хараа- Баруунхараа |
- |
- |
1.7 |
0.20 |
0.007 |
0.005 |
8 |
Хараа- Зүүнхараа дээд |
- |
- |
1.4 |
0.07 |
0.000 |
0.013 |
9 |
Хараа- Зүүнхараа доод |
- |
- |
0.9 |
0.03 |
0.002 |
0 |
10 |
Ерөө- Ерөө |
- |
- |
2.2 |
0.07 |
0.005 |
0.004 |
11 |
Ерөө- Дулаанхаан |
- |
- |
2.6 |
0.13 |
0.004 |
0.005 |
12 |
Туул-Орхонтуул |
- |
- |
1.8 |
0.36 |
0.012 |
0.030 |
|
MNS 4586:98 |
4< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Сэлэнгэ- Сүхбаатар цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэсжилт 264- 280 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэсжилт 264- 294 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
Ерөө гол, Ерөө голын Дулаанхаан, Ерөө хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ерөө гол Бугант цэгийн орчим ёроолдож хөлдсөн учраас голын усны сорьц авах боломжгүй байлаа. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хатуулаг 1.29-1.33 мг-экв/л буюу маш зөөлөн устай, эрдэсжилт бага, 109- 112 мг/л-т хэлбэлзэж, усны орчин 6.45-6.82 буюу саармаг байсан ба голын ус дагуудаа бохирдолгүй, цэвэр байлаа.
Хараа гол, Хараа голын Зүүнхараа дээд болон доод, Баруунхараа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 178- 300 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний цэгээс усны 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт маш их 750 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байсан байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2016 оны 11 дүгээр сарын 10-нд, Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК*-ны хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 9.5%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2016 оны 9 дүгээр сарын Сүхбаатар сумын Төв ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Үзүүлэлтүүд |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
Орж буй бохир ус |
Гарч буй бохир ус |
PH |
6- 9 |
7.13 |
7.06 |
Жинлэгдсэн бодис, мг/л |
30 |
22.6 |
26.0 |
Нийт азот, мгN/л |
15 |
|
72.66 |
Сульфат, мг/л |
|
|
100,9 |
ПИЧ, мг/л |
20 |
29.7 |
15.3 |
БХХ5, мгО/л |
20 |
9.5 |
8.6 |
Өнгө 0 |
- |
40.84 |
33.51 |
Цэвэршилтийн хувь |
- |
9.5 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтийг тодруулав.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-тэй харьцуулахад нийт азотын агууламж 4.8 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байсан ба бусад үзүүлэлтийн агууламж ЗДХ-ээс даваагүй байна.
Дүгнэлт, Сэлэнгэ аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2016 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Туул голын усны эрдэсжилт их, 750 мг/л ба бусад голын усны эрдэсжилт 109- 300 мг/л-т хэлбэлзэж, органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, судалгаанд хамрагдсан голуудын ус бохирдолгүй, цэвэр байсан байна.
Сэлэнгэ аймгийн хаягдал ус цэвэрлэх Сүхбаатар сумын Төв ЦБ-аас гарч байгаа ус 9.5% байгаа нь цэвэршүүлэлт маш муу байсныг харуулж байгаа ба гарч буй бохир усанд нийт азотын агууламж ЗДХ-ээс 4.8 дахин давсан боловч жинлэгдсэн бодис болон хялбар исэлдэх органик бодисын агууламж ЗДХ-ээс даваагүй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2018/04/19



13 м/с


Шинэ мэдээ

