
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-04-13 10:57:37
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 3 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 3 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 4 цэгээс 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2017 оны 3 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
4.30 |
1.2 |
1.6 |
0.09 |
0.004 |
0.088 |
2 |
Хангал-Эрдэнэт доод, сорьц 1 |
6.70 |
2.2 |
3.2 |
7.11 |
0.140 |
0.563 |
3 |
Хангал-Эрдэнэт доод, сорьц 2 |
6.60 |
5.3 |
4.9 |
5.26 |
0.306 |
0.261 |
4 |
Орхон- Хангал дээд |
9.00 |
2.1 |
1.4 |
0.05 |
0.003 |
0.012 |
5 |
Орхон- Хангал доод |
5.90 |
1.2 |
2.5 |
0.70 |
0.019 |
0.053 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
4< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 682- 828 мг/л-т хэлбэлзэж, голын дагуудаа, голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан боловч Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүрийн орчим усны чанар өмнөх сарынхаас муудаж, БХХ5-ын агууламж ХА-аас 1.8 дахин давж, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 5.26- 7.11 мгN/л буюу ХА-аас 10- 14 дахин, нитритийн азот /NH4/-ын агууламж 0.140- 0.306 мгN/л буюу ХА-аас 7- 15 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.261- 0.563 мгР/л-т хэлбэлзэж, ХА-аас 2- 6 дахин давсан бохирдол илэрч, аммонийн болон нитритийн азотын агууламж их бохирдол (цаашид ИБ)-ын түвшинд тус тус хүрчээ.
Дараагийн зурагт Хангал голын Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүрийн орчим хяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед Хангал голын мөсөн бүрхүүл гол хэсгээрээ задарч урсаж байлаа.
Зураг 1. Хангал голын Вокзалын гүүр хяналт шинжилгээний цэг
Орхон гол, Орхон голын Хангалдээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 359 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 1.8 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 638 мг/л болж ихэссэн байна. Голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Хангал доод цэгийн орчим аммонийн азотын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давсан ба бусад үзүүлэлтийн агууламж хэвийн байлаа.
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2017 оны 3 дугаар сарын 10-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг 2 дугаар хүснэгтээр харууллаа. УБҮ-ийн ЦБ-аас гарч байгаа ус 85.8%, Жаргалант сумын ЦБ-аас гарч байгаа ус 70.3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2 дугаар хүснэгт
Сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л |
P мг/л |
Цэвэршилт/хувь/ |
|
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
|
УБҮ-ийн ЦБ |
Орох |
8.79 |
508 |
300 |
65.6 |
|
|
85.8% |
Гарах |
8.00 |
56.2 |
42.5 |
7.2 |
40.54 |
2.783 |
||
Жаргалант сумын ЦБ |
Орох |
8.76 |
1494 |
740 |
464 |
|
|
70.3% |
Гарах |
8.79 |
315 |
220 |
148 |
159.22 |
8.326 |
Тайлбар: Ж/б-жинлэгдсэн бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хаягдал усны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт,
Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 3 дугаар сарын шинжилгээний дүнг ээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба Хангал гол Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүрийн орчимд хийсэн 2 удаагийн ажиглалтаар усанд эрдэс азотын бохирдол маш их, тухайлбал, аммонийн болон нитритийн азотын агууламж их бохирдол (цаашид ИБ)-ын түвшинд тус тус хүрсэн байна. Орхон гол Хангал доод цэгийн орчим аммонийн азотын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давсан ба бусад үзүүлэлтийн агууламж хэвийн байлаа.
Энэ үед Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 86%, -ийн Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 70%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2021/03/05



5 м/с


Шинэ мэдээ

