
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-03-29 11:11:05
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 2 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 2 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 7 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2017 оны 2 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
4.40 |
1.0 |
1.1 |
0.04 |
0.004 |
0.041 |
2 |
Хангал-Эрдэнэт доод I |
6.80 |
5.5 |
10.3 |
4.27 |
0.134 |
0.181 |
3 |
Хангал-Эрдэнэт доод II |
4.30 |
4.0 |
4.6 |
3.43 |
0.118 |
0.283 |
4 |
Хангал-Улаантолгой |
4.70 |
1.3 |
0.9 |
0.19 |
0.057 |
0.025 |
5 |
Хангал-Хангал-Өртөө |
7.10 |
1.0 |
0.9 |
0.05 |
0.010 |
0.006 |
6 |
Орхон- Хангал дээд |
4.90 |
1.8 |
0.4 |
0.01 |
илр |
0.011 |
7 |
Орхон- Хангал доод |
6.80 |
2.7 |
0.8 |
0.06 |
0.002 |
0.013 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
4< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа, Улаантолгой, Хангал-Өртөө цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 624- 939 мг/л-т хэлбэлзэж, Хангал- Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүрийн орчим цэг бохирдол ихтэй байлаа. Голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5) болон перманганатын исэлдэх чанар (ПИЧ) агууламж ХА-аас бага зэрэг эрдэс азотын бохирдол илэрч, ХА-аас 2- 8.5 дахин давсан бохирдолтой байлаа.
Орхон гол, Орхон- Хангал дээд цэг буюу Хангал доод хяналт-шинжилгээний цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 308 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 2 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 607 мг/л байсан ба голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, бохирдолгүй цэвэр байлаа.
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2017 оны 2 дугаар сарын 1-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг 2 дугаар хүснэгтээр харууллаа. УБҮ-ийн ЦБ-аас гарч байгаа ус 82,3%, Жаргалант сумын ЦБ-аас гарч байгаа ус 68,0%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт, % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
УБҮ-ийн ЦБ |
орох |
7.34 |
998 |
330 |
63.2 |
|
|
|
74.0% |
гарах |
7.63 |
128 |
86.0 |
16.6 |
22.9 |
0.813 |
3.72 |
||
Жаргалантын ЦБ |
орох |
7.23 |
869 |
360 |
284 |
|
|
|
66.7% |
гарах |
7.59 |
192 |
120 |
91.6 |
138.7 |
0.354 |
0.20 |
Тайлбар: БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт, Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 2 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усны эрдэсжилт 624- 939 мг/л-т хэлбэлзэж, шинжилгээний дүнгээс үзэхэд Хангал- Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүрийн орчим бохирдол маш их, голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ)-ын агууламж ХА-аас бага зэрэг, эрдэс азотын агууламж ХА-аас 2- 8.5 дахин давсан бохирдолтой байсан ба Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 308 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 2 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 607 мг/л байсан ба голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, бохирдолгүй цэвэр байлаа.
Энэ үед Эрдэнэт хотын УБҮ-ийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 74%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 67%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба гарч байгаа усанд азотын болон органик бохирдол маш их агуулагдаж байжээ.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/18



7 м/с


Шинэ мэдээ

