Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд  үерийн түвшинг 10-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-03-09 11:59:28

Хэвлэх

Орхон аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 1 дүгээр сарын тойм

1.Гадаргын усны чанар

Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 1 дүгээр сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанар (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний 2017 оны 1 дүгээр сарын дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5  

ПИЧ 

NH4

NO2

эрд

1

Хангал- Эрдэнэт дээд

5,37

2,5

1,0

0,04

0,004

0,089

2

Хангал-Эрдэнэт доод I

6,16

5,2

1,9

7,28

0,135

0.409

3

Хангал-Эрдэнэт доод II

6,87

4,8

4,3

3,58

0,103

0,190

4

Орхон- Хангал дээд

5,21

1,10

0,7

0,02

0,002

0,009

5

Орхон- Хангал доод

5,53

2,5

  0,9

0,06

0,004

0,031

 

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.

Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа,  Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц 2 удаа авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 694- 829 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол ихтэй байлаа. Голын усанд эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2-15 дахин давсан бохирдолтой байна

Дараагийн зургуудад Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед гол битүү мөсөн бүрхүүлтэй байсан ба усны сорьцыг цооногоос авлаа.

Зураг 1 Хангал голын хяналт шинжилгээний цэгүүд /Үйлдвэрийн гүүр-дээд цэг, Вокзалын гүүр-доод цэг/

Орхон гол, Орхон голын Хангал дээд цэг буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод цэг буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан бохирдолгүй байсан боловч Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 694 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 1.4 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 758 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар (ПИЧ)-ын агууламж хэвийн байна.