
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-04-09 15:36:59
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 3 дугаар сарын тойм
1. Гадаргын усны чанар
Завхан аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 3 дугаар сард Тэс- Баян-Уул хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц 1 удаа авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт тодорхойллоо.
2017 оны 3 дугаар сарын Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Гол- Харуул |
Эрдэсжилт мг/л |
Хатуулаг мг-экв/л |
SO4 мг/л |
ПИЧ мг/л/ |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
P мг/л |
F мг/л |
Тэс- Баян-Уул |
305 |
3.56 |
27.4 |
0.9 |
0.04 |
0.001 |
0.19 |
0.003 |
0.53 |
MNS 4586:98 /ХА/ |
- |
- |
100 |
10 |
0.5 |
0.02 |
9 |
0.1 |
1.5 |
Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг тодруулав.
Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Тэс- Баян-Уул хяналт-шинжилгээний цэгийн орчим голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.
2. Хаягдал бохир усны хяналт- шинжилгээ
3 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 78.9%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
Улиастай сумын Төв ЦБ-д орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л |
P мг/л |
SO4 мг/л |
|
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
|
Улиастай сумын Төв ЦБ |
Орох |
8.39 |
143 |
95.0 |
25.0 |
|
|
|
Гарах |
7.11 |
48.0 |
20.0 |
12.0 |
32.12 |
3.800 |
24.3 |
|
Цэвэршилт, хувь |
78.9% |
Тайлбар: Ж/б-жинлэгдсэн бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Цэвэршүүлсэн бохир усан дахь нийт азотын агууламж 32.12 мг/л ЗДХ-ээс 2.1 дахин их бохирдолтой усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байжээ.
Дүгнэлт, Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 3 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Тэс голын ус дунд зэргийн эрдэсжилттэй, зөөлөвтөр устай, голын ус цэвэр байлаа.
Завхан аймгийн Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 78.9%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нийт азот 2 дахин их давж, бусад үзүүлэлтийн хэмжээ хэвийн байсан байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/19



5 м/с


Шинэ мэдээ

