
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 02:39:35
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 11 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Завхан аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 11 дүгээр сард Богд- Улиастай-1, 2 цэг, Чигэстэй- Улиастай-1, 2 цэг, Тэс-Баян уул зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри+ калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
Голуудын усны эрдэсжилтийг хяналт-шинжилгээний цэг тус бүрээр 1 дүгээр зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Голын усны эрдэсжилт, мг/л
Эдгээр голуудын усны хатуулгийг 2 дугаар зурагт үзүүллээ. Богд, Чигэстэй голын усны хатуулаг <1.5 мг-экв/л буюу маш зөөлөн, Тэс гол нь зөөлөвтөр устай байлаа.
2 дугаар зураг. Голын усны хатуулаг, мг-экв/л
2016 оны 11 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг MNS4586-1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Гол мөрөн, нуур- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт , мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
|
Богд- Улиастай дээд |
11.78 |
1.4 |
2.5 |
0.04 |
0.002 |
0.002 |
0.20 |
Богд- Улиастай доод |
10.68 |
1.4 |
2.0 |
0.04 |
0.001 |
0.001 |
0.17 |
Чигэстэй- Улиастай дээд |
11.46 |
1.4 |
2.0 |
0.05 |
0.001 |
0.002 |
0.35 |
Чигэстэй- Улиастай доод |
11.46 |
1.2 |
1.1 |
0.02 |
0.001 |
0.001 |
0.27 |
Тэс- Баян-Уул |
- |
- |
1.6 |
0.01 |
0.001 |
0.004 |
0.70 |
Усны чанарын стандарт MNS4586:1998 |
4< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
1.5 |
Тайлбар: БХХ5- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.
Богд гол, Богд голын Улиастай дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт маш бага, 100- 101 мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.20 мг-экв/л, маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
Чигэстэй гол, Чигэстэй голын Улиастай дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт маш бага, 107- 112 мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.32 мг-экв/л, маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан бохирдолгүй цэвэр байлаа.
Тэс гол, Тэс голын Баян-Уул хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын ус багавтар буюу 275 мг/л эрдэсжилттэй, хатуулаг 3.31 мг-экв/л хатуувтар устай, ХА-аас давсан бохирдолгүй цэвэр байлаа.
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
11 дүгээр сард, Завхан аймгийн Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан цэвэршүүлсэн хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 70.6%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
Улиастай сумын Төв ЦБ-д орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л |
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
8.11 |
105 |
122 |
13.0 |
|
|
|
Гарах |
7.68 |
86.4 |
36.0 |
12.0 |
21.02 |
2.430 |
49.0 |
Цэвэршилт, хувь |
70.6 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдсэн бодис, БХХ5- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.
Завхан аймгийн Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 71%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заасан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс жинлэгдсэн бодис 2.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.8 дахин, нийт азот 1.4 дахин давсан бохирдолтой байна.
Завхан аймгийн Улиастай сумын Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг 3 дугаар зурагт үзүүллээ.
3 дугаар зураг. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн чадвар,%
Дүгнэлт, Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2016 оны 11 дүгээр сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Богд- Улиастай дээд, доод, Чигэстэй- Улиастай дээд, доод хяналт-шинжилгээний цэгийн орчим голын усны эрдэсжилт маш бага, усны хатуулаг нь маш зөөлөн, Тэс- Баян-Уул хяналт-шинжилгээний цэгийн орчим голын ус хатуувтар, дунд зэргийн эрдэсжилттэй, ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/18



7 м/с


Шинэ мэдээ

