Онцлох мэдээ:           7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут,  Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-03  

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-09-22 09:54:56

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21

2017 оны есдүгээр сарын хоёрдугаар арав хоног

            1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд голын усны түвшин өнгөрсөн арав хоногт 15-25 см буурсан бол Эг, Бэлтэс, Бүгсий голын хувьд хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг 2016 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-30 см бага харин Үүр голын 5-35 см их байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир ба Урдтамир голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ерөнхий явцтай байсан ба арав хоногийн дундаж утга олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс  20-60 см бага байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж,  Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага харин 2016 оны мөн үеэс 5-30 см ахиу байлаа.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан хандлагатай байсан ба арав хоногийн дунджаараа 2016 оны мөн үе болон олон жилийн дунджаас 25-75 см бага түвшинд байв. Харин Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшнээс 15-50 см ахиу байна.

            2.Номхон далайн ай савын гол мөрөн

            Хэнтий нурууны ар, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 9 дүгээр сарын дунд арав хоногийн турш усны түвшин аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см бага байсан бол Балж, Хэрлэн голын эх болон Онон голын адгаар 15-40 см их байлаа.

            3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш  аажим буурсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-45 см бага байна.

 Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Тээл, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацаанд харьцангуй хэлбэлзэл багатай буюу хоногийн түвшний өөрчлөлт  1-2 см байсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 10-60 см бага  байна.  

            Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 10-35 см бага харин Түргэн, Хархираа голын хувьд 15-45 см ахиу байна.

Есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байлаа.  

ГУСХ

2017.09.22

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны горимын тойм 2020-07-01 2020-07-01 24
Гол мөрний усны горимын тойм 2020-06-22 2020-06-22 99
Гол мөрний усны горимын тойм 2020-06-12 2020-06-12 146
Гол мөрний усны горимын тойм 2020-06-02 2020-06-03 211
Гол мөрний усны горимын тойм 2020-05-21 2020-05-22 254
Гол мөрний усны горимын тойм 2020-05-11 2020-05-11 335
Гол мөрний усны горимын тойм 2020-05-01 2020-04-30 302
Гол мөрний усны горимын тойм 2020-04-21 2020-04-22 290
Гол мөрний усны горимын тойм 2020-04-11 2020-04-11 299
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-04-01 2020-04-02 305
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-21 2020-03-21 332
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-11 2020-03-11 584
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-02 2020-03-02 952
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-21 2020-02-21 729
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-12 2020-02-13 708
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-02 2020-02-03 536
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-22 2020-01-22 578
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-12 2020-01-13 781
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-02 2020-01-02 644
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-21 2019-12-23 769
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-12 728
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01 2019-12-03 931
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21 2019-11-21 925
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-11 2019-11-11 936
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01 2019-11-01 987
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-22 2019-10-22 996
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-12 2019-10-12 1142
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02 2019-10-03 1204
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-22 2019-09-24 867
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12 2019-09-16 1172
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02 2019-09-04 1156
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-21 2019-08-21 1163
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12 2019-08-12 1322
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-02 2019-08-02 1372
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-22 2019-07-22 1143
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 1104
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 1261
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 1218
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 1216
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 1248
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 1261
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 1206
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 1141
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 1102
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 958
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 1296
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 1353
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 2183
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 1283
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 1334
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 1275
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 1194
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 1174
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 1284
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 1319
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 1430
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 1256
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 1356
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 1337
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 1218
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 1283
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 1316
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 1426
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 1550
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 1502
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 1487
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 1738
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 1602
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 1545
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 1647
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 1442
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 1526
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 2235
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 1629
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 1599
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 1786
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 1750
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 1718
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 1801
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 1682
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 1809
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1912
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 2354
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1979
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 1794
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 1535
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 1554
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 1616
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 1396
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 1652
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1796
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 2043
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 2137
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 2260
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 1328
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 1461
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 1517
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1880
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1721
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1822
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 1417
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 1327
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 1274
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 1373
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 1438
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 1359
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 1183
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 1535
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 1418
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 1433
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 1302
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1954
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 2329
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1864
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 1394
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 1394
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 1393
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 1323
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1798
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 2179
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1918
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1846
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 1422
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1740
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1628
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1734
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1765
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1745
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 2384
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1860
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2590
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1877
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1567
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1569
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 1462
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1629
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1703
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1553
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1643
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 2349
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1637
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1597
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1637
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1664
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1608
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1639
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1651
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1759
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1668
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1879
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1890
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1891
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1825
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1911
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1833
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 4217
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4537
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 3326

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/03

17 цаг

19 66
O
CF
Аянгатай аадар бороо

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/03

24 75
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store