Онцлох мэдээ: 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Заг, Байдраг, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн ойрын өдрүүдэд төвийн болон зүүн зүгийн нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд үерлэн үерийн болон үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой тул хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                              2019-06-27   

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-08-01 15:54:46

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01

2017 оны долоодугаар сарын гуравдугаар арав хоног

            1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

           2017 оны долоодугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш  хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхтэй харьцуулбал 30-70 см бага  байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир голын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан бол Ус судлалын Идэр-Идэр, Чулуут-Чулуут, Хойттамир-Ихтамир харуул орчимд усны түвшин арав хоногийн турш нийт 20-25 см буурсан ерөнхий хандлагатай байв. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон  өнгөрсөн оны мөн үеийнхээс 35-130 см бага байна.  

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр болон Туул голын дагууд усны түвшин  өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Харин хур тунадас бага хэт их халалтаас үүдэн Шарын гол, Сэлбэ, Улиастай гол усгүй болж хатаж ширгэсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 25-80 см бага байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буюу хоногт 1-2 см буурсан ерөнхий хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг 2016 оны мөн үе болон олон жилийн дундажтай харцуулбал 30-170 см бага байлаа.

            2.Номхон далайн ай савын гол мөрөн

            Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн гол болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин арав хоногийн эхээр түвшний өөрчлөлтгүй шахам байсан хэдий ч 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Эг, Онон болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 15-20 см нэмэгдсэн байна. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 15-80 см бага байна.  

            3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-25 см буурсан ба арав хоногийн дундаж түвшин нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 25-85 см бага түвшинд байна. Харин Ховд голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 30-35 см их байсан ба Мянгад сум орчимд өмнөх арав хоногийн турш үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай байв.

 Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Тээл, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацаанд харьцангуй хэлбэлзэл багатай буюу хоногийн түвшний өөрчлөлт  1-2 см байсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 30-115 см бага  байна.  

            Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 10-50 см бага харин Хархираа голын хувьд 5-65 см ахиу байна.

Долоодугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны  ихэнх нутгаар гантай, хур бороо бага байгаагаас шалтгаалан усны түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеэс бага байна. Харин мөстөл, мөсөн голоос эхтэй Хархираа, Ховд зэрэг голуудын усны түвшин их байгаа нь халуунаас үүдэлтэй мөстөлийн хайлалт их байгааг харуулж байна

ГУСХ

2017.08.01

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 89
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 129
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 165
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 185
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 147
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 164
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 182
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 121
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 221
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 238
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 274
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 266
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 313
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 264
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 295
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 273
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 357
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 434
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 519
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 373
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 431
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 433
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 324
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 394
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 365
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 456
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 606
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 581
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 580
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 662
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 648
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 623
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 649
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 506
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 669
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 741
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 652
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 681
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 774
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 733
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 809
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 870
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 906
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 950
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1041
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 1369
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1075
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 900
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 852
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 850
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 941
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 773
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 922
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1029
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 1199
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 1227
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 1364
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 700
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 848
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 869
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1140
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 980
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1006
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 733
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 709
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 708
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 780
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 821
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 754
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 653
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 646
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 834
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 850
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 822
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1450
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 1206
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1274
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 832
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 821
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 828
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 785
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1261
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 1678
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1427
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1354
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 947
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1215
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1094
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1219
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1292
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1262
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 1201
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1341
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2093
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1368
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1071
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1064
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 970
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1094
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1230
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1023
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1113
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 1166
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1128
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1120
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1130
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1178
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1116
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1134
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1156
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1244
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1202
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1366
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1363
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1391
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1333
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1387
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1290
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 3743
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 3995
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 2804

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/06/27

14 цаг

12 53
O
CF
Аадар бороо
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/27

16 60
O
CF
Бороо

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store