
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-06-12 15:36:28
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12
2017 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн
2017 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд голын усны түвшин өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө аажим багасаж, өмнөх арав хоногоос 5-10 см буурсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхтэй харьцуулбал 15-45 см бага харин Эг голын дагууд өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногийн түвшний хэлбэлзэлгүй шахам буюу 1-2 см байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-100 см бага байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр болон Туул голын дагууд өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай өнжсөн ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 10-50 см бага байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд энэ сарын эхний арав хоногийн турш усны түвшний өөрчлөлтгүй шахам байсан ба арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харцуулбал 30-120 см бага байлаа.
2.Номхон далайн ай савын гол мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн гол болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 15-45 см бага харин Балж голын хувьд 5-20 см ахиу байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан бол ус судлалын Ховд-Мянгад харуул орчимд арав хоногийн турш хоногт 1-2 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-20 см даван үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-45 см их түвшинд байна.
Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Тээл, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 20-60 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 10-50 см бага харин Хархираа, Түргэн голын хувьд 5-10 см ахиу түвшинд байна.
Зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрний усны түвшин харьцангуй хэлбэлзэл багатай өнжсөн байлаа.
ГУСХ
2017.06.12

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
11 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/12



7 м/с


Шинэ мэдээ

