Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-31 05:00:40

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/

2015 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

           2015 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй зарим гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшлээс хамааран огцом нэмэгдээд аажим буурсан явцтай байна. Жишээлбэл: Бэлтэс, Шишхэд голын усны түвшин 7 дугаар сарын 14-нд 75-85 см, Үүр голын усны түвшин мөн сарын 15-нд 85 см, Дэлгэрмөрөн голын усны түвшин 7 дугаар 16-нд 45 см тус тус нэмэгдэж, Бэлтэс гол 7 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд үерийн түвшинг 10-45 см даван үерлэсэн байна. Харин Эг, Бүгсий голын хувьд хугацааны дундуур аажим нэмэгдээд буурсан хандлагатай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-70 см бага түвшинд байгаа бол Бэлтэс, Бүгсий голын хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хөгшин Орхон, Хойттамир, ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн дунд үеэр хоногт 5-60 см хүртэл нэмэгдэж, Урдтамир, Хойттамир гол 7 дугаар сарын 16, 17-нд үерийн түвшин, Хөгшин Орхон гол 19-нд үерийн аюултай түвшинг  даван үерлэсэн байна. Хангайн арын голууд арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см их харин Идэр голын эх болон Хануй, Суман, Чулуут гол Өндөрулаан сум орчимд олон жилийн дундаж түвшнээс 15-40 см бага байна.  

Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр, Бороо зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн дунд хүртэл бараг хоногийн түвшний хэлбэлзэлгүй шахам байсан ба хугацааны адгаар хоногт 2-5 см нэмэгдсэн байна. Харин Тэрэлж болон Туул голын дунд хэсгээр 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд усны түвшин хоногт 20-35 см нэмэгдэж, Туул гол Алтанбулаг сум орчмоор олон жилийн дундаж түвшинг давсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхтэй харьцуулбал 25-90 см доогуур түвшинд байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд өнгөрсөн арав хоногийн эхээр усны түвшин хоногт 1-2 см буурсан ерөнхий хандлагатай байсан хэдий ч арав хоногийн сүүлээр усны түвшин хоногт 5-35 см нэмэгдсэн байна. Харин Хялгант баг орчимд энэ сарын 20-ны өдөр усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5 см орчим давсан байна.  

Орхон голын эх буюу дунд хэсгээр хугацааны дундаас усны түвшин хоногт 10-55 см нэмэгдэж, Хархоринд 7 дугаар сарын 16-20, Өлзийт сум орчимд 19,20-ны өдрүүдэд үерийн түвшинг 35-50 см тус тус даван үерлэсэн бол адаг буюу Сүхбаатар хот орчимд усны түвшин арав хоногийн турш аажим буурсан ерөнхий явцтай өнжсөн байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагуух арав хоногийн дундаж түвшинг 2014 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 20-75 см бага байна.

   2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн өврөөс усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлт багатай байв. Номхон далайн ай савын  дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс  20-70 см бага харин ус судлалын Балж-Дадал, Халх-Баянхошуу Улз-Дашбалбар, Улз-Баян-Уул харуул орчимд олон жилийн дунджаас 10-15 см ахиу түвшинд байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

        Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Харбут, Сагсай, Турган, Дунд цэнхэр зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан ерөнхий хандлагатай хэдий ч энэ зуны турш элбэг устай байсан Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор  үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Ховд, Буянт, Сагсай, Турган зэрэг голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 10-70 см ахиу харин Харбут, Чигэртэй,  Булган, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг голын хувьд олон жилийн дундаж түвшнээс 5-35 см бага, 2014 оны мөн үеийнхээс 10-30 см ахиу байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Хожуул, Завхан, Байдраг, Шаргалжуут, Заг, Онги зэрэг голуудын усны түвшин 7 дугаар сарын 13, 14, 16, 17, 18-ны өдрүүдэд 20-70 см нэмэгдэж, Байдраг, Онги голын дагууд хугацааны адгаар үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ. Харин бусад голуудын хувьд харьцангуй түвшний хэлбэлзэл багатай байв. Эдгээр голууд нь арав хоногийн дундаж түвшний утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 5-50 см бага харин Чигэстэй, Хожуул, Завхан, Байдраг, Онги голын эхээр 10-30 см ахиу байна.

            Увс нуурын сав газрын Чигж, Баруунтуруун, Тэс, Намир, Хангилцаг зэрэг голууд өмнөх арав хоногийн эх болон адгаар хоногт 1-3 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 5-20  см доогуур түвшинд  байна.

            Долоодугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрөн өнгөрсөн хугацаанд үргэлжлэн болон түр зуур орсон хур борооны эрчимшлээс хамааран нэмэгдэж, үерийн түвшин болон үерийн аюултай түвшинг даван олон хоног үргэлжлэн хүчтэй үерлэсэн байна. Цаашид буюу долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт нутгаар борооших төлөвтэй байгаа тул голуудын усны түвшин нэмэгдэх ба голын эрэг татам дагуу сууршиж нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байж, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

2015.07.21

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-04-01 2020-04-02 31
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-21 2020-03-21 72
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-11 2020-03-11 329
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-02 2020-03-02 643
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-21 2020-02-21 453
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-12 2020-02-13 444
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-02 2020-02-03 264
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-22 2020-01-22 296
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-12 2020-01-13 476
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-02 2020-01-02 387
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-21 2019-12-23 445
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-12 370
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01 2019-12-03 522
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21 2019-11-21 572
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-11 2019-11-11 625
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01 2019-11-01 651
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-22 2019-10-22 652
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-12 2019-10-12 731
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02 2019-10-03 807
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-22 2019-09-24 616
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12 2019-09-16 824
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02 2019-09-04 838
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-21 2019-08-21 833
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12 2019-08-12 957
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-02 2019-08-02 986
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-22 2019-07-22 828
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 810
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 963
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 916
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 926
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 972
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 924
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 908
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 868
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 836
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 735
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 981
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 1041
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 1832
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 992
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 1053
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 991
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 933
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 908
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 1026
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 1064
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 1191
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 1012
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 1104
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 1098
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 975
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 1040
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 1048
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 1151
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 1265
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 1243
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 1253
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 1446
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 1338
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 1271
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 1375
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 1186
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 1274
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 1975
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 1343
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 1353
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 1530
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 1458
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 1485
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 1555
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 1482
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 1581
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1702
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 2131
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1753
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 1571
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 1366
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 1392
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 1447
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 1261
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 1465
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1619
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 1822
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 1926
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 2034
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 1164
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 1300
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 1357
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1693
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1540
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1635
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 1251
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 1186
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 1128
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 1227
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 1289
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 1193
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 1058
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 1393
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 1254
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 1279
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 1202
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1825
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 2189
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1694
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 1241
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 1241
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 1226
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 1194
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1666
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 2058
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1798
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1741
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 1314
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1620
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1500
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1624
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1646
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1636
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 2249
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1740
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2462
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1775
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1455
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1452
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 1348
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1507
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1586
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1433
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1524
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 2221
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1516
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1490
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1514
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1540
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1496
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1523
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1538
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1638
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1548
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1754
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1772
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1778
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1704
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1775
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1700
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 4102
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4417
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 3206
Улаанбаатар - 2020/04/08

5 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/08

11 51
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store