
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-04-02 15:47:06
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2021-04-02
2021 оны гуравдугаар сарын гуравдугаар арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрч, 25-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-95 см бага байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 10 см орчим нимгэрч, Хатгал тосгон болон Ханх сум орчимд 95-105 см зузаантай энэ нь олон жилийн дунджаас 10-20 см нимгэн байна.
Хангай нурууны араас усжих Хойттамир, Урдтамир, Хануй болон Идэр голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-25 см нимгэрч, 30-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудад мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, харз гүйх, усан зах үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Харин Чулуут голын эхээр гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна. Хангайн арын голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-75 см нимгэн байна. Тэрхийн-Цагаан болон Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрч, 115-125 см зузаантай болсон ба Өгий нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 25 см ахиу бол Тэрхийн-Цагаан нуур 15 см нимгэн байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-40 см нимгэрч, 25-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см бага харин Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр болон Туул гол Улаанбаатар хот орчимд 20-50 см ахиу зузаантай байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд өнгөрсөн хугацаанд буюу гуравдугаар сарын сүүлийн арав хоногт мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрч, 40-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн харин Орхон голын эхээр 10-20 см ахиу зузаантай байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 10-35 см нимгэрч, 30-185 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 15-30 см бага харин Халх, Улз, Хэрлэн голын нийт уртын дагууд 15-55 см ахиу байна. Буйр болон Хөх нуур 80-90 см зузаан мөстэй байгаа нь олон жилийн дунджаас 25-45 см нимгэн байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голууд 30-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах, харз гүйх зэрэг үзэгдэл эрчимжиж эхэлсэнтэй уялдаад Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Дундцэнхэр голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрчээ. Эдгээр голуудын мөсний зузааныг 2020 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-55 см нимгэн харин Буянт, Чигэртэй, Долооннуур голын хувьд 10-30 см ахиу байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 25-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-80 см зузаан байгаа бол Буянт, Завхан, Зүйл, Шарга, Заг, Цагаантуруут, Зэгстэй, Онги голын нийт уртын дагууд 10-50 см нимгэн байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрч, 35-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-65 см бага байна. Увс, Хяргас нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 5-10 см нимгэрч, 45-95 см зузаан мөстэй болсон нь олон жилийн дунджаас 20 см бага байна.
Гуравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн болон олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
Гадаргын усны судалгааны хэлтэс, 2021-04-02
ä/ä |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2020.04.01 |
Мөсний зузаан, 2021.04.01 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
63 |
98 |
78 |
72 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
68 |
148
|
- |
- |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
77 |
141 |
- |
- |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
58 |
117 |
- |
- |
5 |
Идэр гол-Их-Уул сум |
46 |
66 |
52 |
42 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
79 |
125 |
- |
- |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
85 |
136 |
- |
- |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
61 |
90 |
56 |
110 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
94 |
142 |
- |
- |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
56 |
120 |
93 |
77 |
13 |
Онон гол-Биндэр сум |
119 |
177 |
103 |
89 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
79 |
201 |
- |
92 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
46 |
94 |
56 |
69 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
96 |
166 |
131 |
- |
17 |
Ховд гол –Өлгий сум |
135 |
226 |
134 |
136 |
18 |
Булган гол-Булган сум |
86 |
149 |
44 |
- |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
70 |
226 |
42 |
91 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
119 |
249 |
110 |
109 |

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


5 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/11



11 м/с


Шинэ мэдээ

