
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-12 10:41:26
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2021-03-11
2021 оны гуравдугаар сарын гуравдугаар арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нимгэрч, 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 15-50 см бага харин Эг гол Эрдэнэбулган сум орчимд 10-20 см ахиу байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 5 см нэмэгдэж, Хатгал тосгон болон Ханх сум орчимд 105-110 см зузаантай, олон жилийн дунджаас 5-15 см нимгэн байна.
Хангай нурууны араас усжих Хойттамир, Урдтамир, Хануй, Чулуут болон Идэр голын адгаар мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-50 см нимгэрч 50-125 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал Идэр, Хануй, Чулуут, Суман голын хувьд 10-80 см нимгэн, Хойттамир, Урдтамир болон Идэр голын эхээр 10-50 см ахиу байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос төдийлөн өөрчлөгдөөгүй 130-135 см зузаантай болсон байна. Өгий нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 25 см ахиу бол Тэрхийн-Цагаан нуур 5 см нимгэн байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр зэрэг голууд 35-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-20 см бага харин Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Туул голын нийт уртын дагууд 10-55 см ахиу зузаантай байна. Ерөө, Туул голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрсэн бол бусад голуудын хувьд мөсний зузааны өөрчлөлт багатай өнжсөн байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 15-165 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-25 см нимгэрсэн ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-55 см нимгэн харин Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Хутаг сум болон Орхон гол Бат-Өлзий сум, Орхон сум орчимд 10-15 см ахиу зузаантай байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Балж, Хэрлэн голын дунд хэсгээр мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-15 см нэмэгдэж, 90-185 см зузаан мөстэй болсон бол Онон, Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд мөсний зузаан 5-10 см нимгэрч 90-120 см, Хурх, Эг, Хэрлэн голын эх, Улз голын нийт уртын дагууд мөсний зузааны өөрчлөлтгүй 40-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Эдгээр голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-90 см зузаан бол ус судлалын Эг-Батширээт, Балж-Дадал, Онон-Дадал, Халх-Сүмбэр харуул орчимд 10-35 см нимгэн байна. Буйр болон Хөх нуур 105-110 см зузаан мөстэй байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см нимгэн байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голууд 30-150 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба Ховд, Буянт, Булган, Долооннуур голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн бол бусад голууд мөсний зузааны өөрчлөлтгүй шахам байсан байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2020 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-35 см нимгэн харин Буянт, Чигэртэй голын хувьд 10-55 см ахиу байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 30-145 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өнгөрсөн хугацааныхаас 5 см орчим нимгэрсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-40 см зузаан байгаа бол Буянт, Шарга, Заг, Цагаантуруут, Онги голын нийт уртын дагууд 10-45 см нимгэн байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 30-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-25 см ахиу харин олон жилийн дунджаас 5-65 см бага байна. Увс нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 10 см орчим нэмэгдэж, 95 см зузаан мөстэй болсон бол Хяргас нуурын мөсний зузаан өөрчлөгдөөгүй байна. Увс нуурын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байгаа бол Хяргас нуурын хувьд 15 см нимгэн байна.
Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузааны эрчимшил буурч нимгэрсэн ба нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн болон олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
Гадаргын усны судалгааны хэлтэс, 2021-03-11
д/д |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2020.03.11 |
Мөсний зузаан, 2021.03.11 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
80 |
124 |
83 |
90 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
68 |
130 |
40 |
17 |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
91 |
169 |
93 |
40 |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
67 |
150 |
80 |
89 |
5 |
Идэр гол-Их-Уул сум |
48 |
66 |
65 |
53 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
93 |
152 |
125 |
85 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
93 |
136 |
80 |
81 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
69
|
93
|
58 |
114 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
105 |
146
|
98 |
90 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
67 |
119 |
108 |
85 |
13 |
Онон гол-Биндэр сум |
128
|
187 |
132 |
122 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
91 |
195 |
62 |
92 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
72 |
149 |
81 |
92 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
117 |
191 |
153 |
115 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
139 |
235 |
159 |
151 |
18 |
Булган гол-Булган сум |
96 |
135 |
66 |
55 |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
72 |
232 |
58 |
98 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
118 |
234 |
113 |
116
|

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
5 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/10



8 м/с


Шинэ мэдээ

