
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-12-21 13:40:37
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-12-21
2020 оны арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, 25-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байгаа бол Дэлгэрмөрөн голын хувьд 10 см орчим их байна. Харин Хөвсгөл нуур Хатгал тосгон орчимд 30 см зузаан мөстэй байгаа бол Ханх орчимд бижрүү, мөсөн хөвлөг хөвөх зэрэг үзэгдэл голлон ажиглагдсан байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-35 см нэмэгдэж, 40-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-55 см ахиу харин Ус судлалын Суман-Тариат, Идэр-Их-Уул харуул орчимд 5-15 см бага байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 60-65 см зузаантай болсон байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 15-35 см нэмэгдэж, 30-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 10-20 см нимгэн байгаа бол Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Туул голын адгаар 10-40 см ахиу байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 30-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-25 см-ээр нэмэгдсэн байна. Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд мөсөн зах өргөсөн зузаарах үзэгдэл зонхилон ажиглагдаж тогтвортой мөсөн бүрхүүл хараахан тогтож амжаагүй байна. 12 дугаар сарын 21-ний өдрийн мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 30-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн харин Хэрлэн голын эх болон Улз голын дагууд 10-20 см зузаан байна. Харин Буйр болон Хөх нуурын мөсний зузаан 10-15 см нэмэгдэж, 55-70 см зузаантай болжээ.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-35 см нэмэгдэж, 30-70 см зузаан мөстэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см ахиу харин Буянт, Харбут, Булган, Дундцэнхэр, Долооннуур голын хувьд 5-30 см бага байна. Хар ус нуур Дөргөн сум орчимд 60 см зузаан мөстэй болсон нь өнгөрсөн хугацаанаас 15 см нэмэгджээ.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 30-105 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өнгөрсөн хугацааныхаас 5-35 см нэмэгдсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-20 см нимгэн Хүнгүй, Завхан, Түй, Шар ус зэрэг голууд 10-35 см ахиу зузаантай байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-20 см зузаан, Хархираа, Чигж голын хувьд 10-20 см нимгэн байна. Увс, Хяргас нуур 10-15 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.
Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-12-21
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
ä/ä |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2019.12.21 |
Мөсний зузаан, 2020.12.21 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
55 |
82 |
65 |
64 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
49 |
89 |
49 |
29 |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
58 |
98 |
67 |
70 |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
63 |
97 |
31 |
35 |
5 |
Идэр гол-Их-Уул сум |
49 |
61 |
48 |
42 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
55 |
107 |
62 |
62 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
55 |
85 |
59 |
37 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
58 |
71 |
49 |
47 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
60 |
79 |
56 |
50 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
44 |
90 |
73 |
30 |
13 |
Онон гол-Биндэр сум |
55 |
85 |
58 |
57 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
60 |
99 |
59 |
54 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
59 |
98 |
64 |
59 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
64 |
110 |
50 |
58 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
72 |
120 |
59 |
72 |
18 |
Булган гол-Булган сум |
36 |
69 |
15 |
32 |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
33 |
69 |
31 |
51 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
64 |
95 |
72 |
78 |
Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-12-21

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/19



5 м/с


Шинэ мэдээ

