
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-03 21:46:03
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/
2016 оны хоёрдугаар сарын гуравдугаар арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2016 оны хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 30-145 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос төдийлөн өөрчлөгдөөгүй бол Дэлгэрмөрөн, Бүгсий голын мөсний зузаан 5 см орчим нимгэрсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2015 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-20 см ахиу харин Үүр, Бэлтэс голын хувьд 10-30 см нимгэн байна.
Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут голын адгаар мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 5-20 см нэмэгдсэн бол бусад голууд мөсний зузааны өөрчлөлтгүй буюу ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Сулуут, Суман, Хойттамир ба Урдтамир зэрэг голууд 50-200 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж зузаанаас 10-60 см ахиу .
Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, Туул, Тэрэлж, Бороо, Сөгнөгөр зэрэг голууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өмнөх арав хоногт төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Хараа, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Туул гол Улаанбаатар хот орчимд гол ёроолдсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн харин Хараа, Тэрэлж, Бороо, Сөгнөгөр голын хувьд 20-30 см ахиу зузаантай байна.
Сэлэнгэ мөрний дагууд 45-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй харз, тошин гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаагаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд мөсний зузаан 5 см орчим нимгэрсэн байна.
Орхон голын нийт уртын дагууд 90-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногт голын эх болон адгаар 2-5 см нэмэгдэж, дунд хэсгээр 5-10 см нимгэрсэн байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын дагуух мөсний зузаан 2015 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см ахиу харин ус судлалын Сэлэнгэ-Хутаг, Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ- Сүхбаатар, Орхон-Сүхбаатар харуул орчимд 5-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-15 см нэмэгдэж, 90-200 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хэнтэй нурууны зүүн хажуугийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-60 см ахиу харин Хурх, Эг, Улз голын адгаар 10-25 см нимгэн байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Булган, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 80-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5 см орчим нэмэгдсэн байна. Харин Турган, Харбут, Чигэртэй, Төгрөг, Дундцэнхэр зэрэг голууд 35-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болж ёроолдоо хүртэл хөлджээ. Дээрх голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см ахиу бол Буянт, Булган, Дундцэнхэр голын хувьд 15-25 см бага байна.
Хангай нурууны өврийн Чигэстэй, Буянт, Түй, Увс нуурын савын Чигж, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногт 5 см орчим нэмэгдэж, 60-125 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Богд, Хүнгүй, Яруу, Хожуул, Шаргалжуут, Завхан, Зүйл, Шарга, Заг, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац, Чигж, Баруунтуруун, Намир, Хангилцаг зэрэг голууд 40-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Хангай нурууны өврийн голуудын мөсний зузааныг 2015 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-50 см ахиу харин Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун голын хувьд 10-45 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн ба томоохон голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаарлын эрчим нэмэгдэж байгаа хэдий ч нуурт далд өрх, хар хил үүсэх нөхцөлтэй ба нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац тээврийн хэрэгсэл зорчиход аюулгүй хэмжээнд хүрээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
ä/ä |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2015.03.01 |
Мөсний зузаан, 2016.03.01 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
86 |
125 |
80 |
94 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
73 |
130 |
68 |
45 |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
94 |
174 |
91 |
107 |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
70 |
120 |
31 |
54 |
5 |
Идэр гол-Зүрх сум |
120 |
220 |
134 |
114 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
94 |
162 |
93 |
96 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
128 |
135 |
100 |
93 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
86 |
178 |
81 |
64 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
111 |
200 |
79 |
70 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
69 |
132 |
71 |
100 |
13 |
Онон гол-Биндэр сум |
113 |
241 |
119 |
153 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
104 |
195 |
46 |
56 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
77 |
146 |
63 |
69 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
125 |
179 |
120 |
136 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
133 |
235 |
131 |
131 |
18 |
Булган гол-Булган сум |
90 |
184 |
90 |
62 |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
75 |
198 |
87 |
92 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
116 |
229 |
138 |
112 |
Ус судлалын сектор
2016.03.01

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
11 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/12



7 м/с


Шинэ мэдээ

