
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-31 20:49:22
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм
2015 оны арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2015 оны арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-25 см нэмэгдсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-25 см бага байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-15 см нэмэгдэж, 10-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-20 см-ээр нимгэн байна. Харин Урдтамир голд мөсөн зах үүсч өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж болон түүний цутгал голууд 25-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-10 см зузаарсан байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2014 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-10 см бага харин Ерөө, Туул голын адгаар 5-10 см ахиу зузаантай байна.
Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд 35-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өнгөрсөн хугацааныхаас мөсний зузаан 5-15 см нэмэгдсэн байна. Энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см бага байгаа бол ус судлалын Сэлэнгэ-Тосонцэнгэл, Сэлэнгэ-Хялгант харуул орчимд 5-10 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-10 см нэмэгдэж, 30-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 5-10 см бага байна. Харин Барх, Онон голын хувьд 5-10 см зузаан мөсөн бүхүүл тогтсон байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голууд 15-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10-35 см нимгэн байна.
Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Онги, Зэгстэй, Таац, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хангилцаг Намир, Хариг зэрэг голууд 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь 12 дугаар сарын 11-ний өдрийнхөөс 5-20 см зузаарсан байна. Энэ нь олон жилийн дундаж зузаанаас 10-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Жижиг голууд болох Яруу, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги голын адаг болон Зэгстэй, Таац зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.
Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
ä/ä |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2014.12.21 |
Мөсний зузаан, 2015.12.21 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
55 |
82 |
50 |
58 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
51 |
89 |
28 |
36 |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
58 |
98 |
61 |
62 |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
48 |
97 |
24 |
25 |
5 |
Идэр гол-Зүрх сум |
62 |
90 |
71 |
45 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
54 |
107 |
60 |
38 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
55 |
85 |
47 |
53 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
48 |
120 |
66 |
48 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
61 |
93 |
58 |
53 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
44 |
90 |
40 |
34 |
13 |
Онон гол-Биндэр сум |
55 |
90 |
54 |
60 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
60 |
99 |
43 |
47 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
59 |
98 |
61 |
54 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
64 |
110 |
82 |
62 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
71 |
102 |
79 |
69 |
18 |
Булган гол-Булган сум |
53 |
92 |
69 |
18 |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
34 |
78 |
41 |
42 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
61 |
92
|
89 |
85 |
Ус судлалын сектор
2015.12.21

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/06



5 м/с


Шинэ мэдээ

