Онцлох мэдээ:            7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Хариг гол Сагил сум орчимд болон Хэрлэн голын эхээр  үерийн түвшинг 5 см орчим давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 8,9-ий өдрүүдэд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул  тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-08

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-27 20:10:23

Хэвлэх

Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/

Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм

2016 оны гуравдугаар сарын гуравдугаар арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

        2016 оны гуравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 40-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-15 см нимгэрсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2015 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см нимгэн харин Эг, Шишхэд голын хувьд 5-15 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голууд 50-200 см зузаан мөсөн бүрхүүлтэй мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх зэрэг үзэгдэлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна. Хангайн арын голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-40 см ахиу харин Суман Идэр голын адгаар 5-15 см бага байна.

Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Бороо зэрэг голууд 30-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өмнөх арав хоногт  5-25 см нимгэрсэн ба мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, харз гүйх зэрэг үзэгдэл идэвхижиж байна. Эдгээр голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс  10-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр 20-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй усан зах үүсэх, мөс харлах, мөс байрандаа хайлах, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилж байгаа бол дунд болон адаг хэсгээр шингэн болон дунд зэргийн цөн гүйх үзэгдэл ажиглагдаж байна.

     2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн, Улз голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос  15-50 см нимгэрч усан зах үүсч, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, усан зах үүсэх зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бол Хэрлэн голын адгаар дунд зэргийн цөн гүйх ажиглагдаж байна. Хэнтэй нурууны зүүн хажуугийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 15-60  см ахиу харин Хурх, Эг, Улз голын адгаар 10-40 см нимгэн байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Сагсай,  Харбут, Дундцэнхэр, Чонохарайх зэрэг голууд 25-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-30 см нимгэрч усан зах үүсч, мөс байрандаа хайлах, харз гүйх зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж  байгаа ба дээрх голуудын мөсний зузаан 2015 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см бага байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Хүнгүй, Яруу, Завхан, Зүйл, Түй, Шаргалжуут, Цагаантуруут, Онги зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногт 10-50 см нимгэрч, 45-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бол Богд, Чигэстэй, Түй, Байдраг, Онги голын адгаар шингэн болон дунд зэргийн цөнтэй харин Таац, Онги гол Арвайхээр орчимд гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.   

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Тэс зэрэг голуудын мөсний зузаан 3 дугаар сарын 21-ний өдрийнхөөс 5-10 см нимгэрч, 50-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж зузаанаас 10-45 см бага байна.

Гуравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 21-ний өдрийнхөөс 10-50 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан  голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

2016.04.02

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны горимын тойм 2020-07-01 2020-07-01 67
Гол мөрний усны горимын тойм 2020-06-22 2020-06-22 129
Гол мөрний усны горимын тойм 2020-06-12 2020-06-12 175
Гол мөрний усны горимын тойм 2020-06-02 2020-06-03 238
Гол мөрний усны горимын тойм 2020-05-21 2020-05-22 285
Гол мөрний усны горимын тойм 2020-05-11 2020-05-11 364
Гол мөрний усны горимын тойм 2020-05-01 2020-04-30 324
Гол мөрний усны горимын тойм 2020-04-21 2020-04-22 306
Гол мөрний усны горимын тойм 2020-04-11 2020-04-11 310
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-04-01 2020-04-02 318
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-21 2020-03-21 345
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-11 2020-03-11 597
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-02 2020-03-02 977
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-21 2020-02-21 746
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-12 2020-02-13 724
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-02 2020-02-03 550
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-22 2020-01-22 593
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-12 2020-01-13 799
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-02 2020-01-02 661
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-21 2019-12-23 793
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-12 752
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01 2019-12-03 952
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21 2019-11-21 941
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-11 2019-11-11 955
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01 2019-11-01 1005
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-22 2019-10-22 1020
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-12 2019-10-12 1164
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02 2019-10-03 1224
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-22 2019-09-24 883
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12 2019-09-16 1196
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02 2019-09-04 1175
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-21 2019-08-21 1181
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12 2019-08-12 1339
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-02 2019-08-02 1391
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-22 2019-07-22 1158
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 1118
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 1277
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 1236
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 1228
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 1264
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 1276
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 1224
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 1156
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 1116
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 970
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 1312
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 1366
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 2199
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 1295
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 1349
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 1287
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 1205
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 1186
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 1298
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 1333
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 1443
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 1267
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 1369
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 1345
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 1230
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 1294
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 1328
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 1437
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 1562
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 1513
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 1496
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 1752
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 1617
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 1557
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 1662
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 1459
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 1540
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 2244
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 1644
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 1612
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 1799
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 1762
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 1726
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 1811
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 1691
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 1817
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1920
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 2366
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1987
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 1803
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 1538
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 1561
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 1623
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 1400
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 1664
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1799
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 2052
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 2146
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 2266
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 1334
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 1465
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 1519
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1883
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1724
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1829
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 1422
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 1332
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 1280
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 1378
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 1442
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 1366
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 1185
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 1538
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 1425
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 1437
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 1305
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1958
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 2335
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1868
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 1397
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 1399
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 1402
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 1326
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1801
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 2181
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1920
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1848
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 1425
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1741
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1630
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1736
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1768
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1749
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 2390
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1864
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2593
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1879
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1568
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1571
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 1468
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1630
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1704
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1554
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1649
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 2350
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1638
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1600
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1638
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1668
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1609
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1643
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1651
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1761
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1669
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1884
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1893
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1891
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1826
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1922
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1835
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 4219
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4537
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 3328

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Архангай, Булган, Сэлэнгийн  нутаг, маргааш өдөр Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/07/08

17 цаг

21 69
O
CF
Аянгатай аадар бороо
5 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/08

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store