
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 11:22:15
Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 10 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Говь-Алтай аймаг нь Монгол орны баруун урд хэсэгт өндөр уул нурууд, говь, тал хосолсон 141,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.
10 дугаар сард Говь-Алтай аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Завхан- Тайшир, Тайгам нуур- Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Завхан гол. Завхан- Тайшир хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 135 мг/л-т, цахилгаан дамжуулах чанар 169 µS/см, бохирдолгүй, цэвэр байлаа.
Тайгам нуур. Тайгам- Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч,усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны цахилгаан дамжуулах чанар 20100 µS/см, эрдэсжилт 19851 мг/л буюу маш их эрдэсжилттэй ба перманганатын исэлдэх чанар (ПИЧ), аммонийн азот (NH4)-ын агууламж ХА-аас давсан байна.
Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын дүнг чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||
ПИЧ |
NH4 | NO2 |
Pэрд |
|
Завхан- Тайшир |
4.5 |
0.11 |
|
|
Тайгам нуур- Дэлгэр /хойд эргээс/ |
14.1 |
1.31 |
|
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Ундарга- Алтай” ОНӨУҮГ-ын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны сорьц авч шинжилгээг хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд Есөнбулаг сумын Төв цэвэрлэх байгууламжийн төхөөрөмж эвдэрсэн учраас картнаас сорьц авч шинжилгээ хийсэн ба цэвэршүүлэлт 0 %-тай байна.
Дүгнэлт, Говь-Алтай аймгийн гадаргын усны 2016 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Завхан голын усны эрдэсжилт бага, 135 мг/л байсан ба Тайгам нуурын усны эрдэсжилт маш их, 19851 мг/л байлаа. Завхан голын усан дахь органик болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан ба Тайгам нуур Дэлгэр сумын хяналт шинжилгээний цэгийн орчим нуурын усанд органик болон аммонийн азотын бохирдол илэрч, ХА-аас давсан байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/17



6 м/с


Шинэ мэдээ

