
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 21:11:33
Баянхонгор аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 9 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Баянхонгор аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2016 оны 9 дүгээр сард Түйн- Баянхонгор дээд, Баянхонгор доод, Шаргалжуут- Шаргалжуут дээд, Шаргалжуут доод, Байдраг- Байдраг, Баянбүрд, Заг- Заг хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 7 сорьцонд усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2016 оны 9 дүгээр сард хийсэн Баянхонгор аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Түйн- Баянхонгор дээд |
8.00 |
3.9 |
2.3 |
0.54 |
0.007 |
0.013 |
2 |
Түйн- Баянхонгор доод |
8.10 |
4.1 |
2.6 |
0.60 |
0.008 |
0.017 |
3 |
Шаргалжуут- Шаргалжуут дээд |
|
|
4.0 |
1.23 |
0.033 |
0.014 |
4 |
Шаргалжуут- Шаргалжуут доод |
|
|
4.3 |
1.29 |
0.035 |
0.022 |
5 |
Байдраг- Байдраг |
|
|
0.3 |
0.18 |
0.006 |
0.020 |
6 |
Байдраг- Баянбүрд |
|
|
0.5 |
0.37 |
0.017 |
0.018 |
7 |
Заг- Заг |
|
|
0.5 |
0.25 |
0.011 |
0.010 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Түйн, Түйн голын Баянхонгор дээд, Баянхонгор доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 132- 146 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн боловч голын усанд органик бодис болон эрдэс азотын бохирдол илэрч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас 1.1-1.3 дахин давсан тохиолдол ажиглагдсан байна.
Шаргалжуут, Шаргалжуут голын Шаргалжуут дээд, Шаргалжуут доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 144- 153 мг/л-т хэлбэлзэж, Шаргалжуут дээд, доод хяналт-шинжилгээний цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1.23- 1.29 мгN/л буюу ХА-аас 2.5- 2.6 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.033- 0.035 мгN/л буюу ХА-аас 1.6- 1.8 дахин давсан байна.
Байдраг, Байдраг голын Байдраг, Баянбүрд хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 128- 134 мг/л-т хэлбэлзэж, голын ус сул шүлтлэг орчинтой байсан ба усны хатуулаг 1.33- 1.55 мг-экв/л буюу маш зөөлөн, зөөлөн устай, голын ус эрдэс азотын болон органик бодисын бохирдолгүй, цэвэр байлаа.
Заг, Заг голын Заг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 128 мг/л, голын ус эрдэс азотын болон органик бодисын бохирдолгүй, цэвэр байлаа.
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Чандмань- Баянхонгор” ХК-ийн цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус 42.3%-ийн цэвэршилттэй байна.
Баянхонгор сумын “Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/Б |
БПК5 |
ПИЧ |
Нийт азот |
Pнийт |
Цэвэрлэгээний чанар, % |
MNS 4943:2015 |
|
5- 9 |
30 |
20 |
20 |
15 |
1.5 |
|
“Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ |
Орох |
9.81 |
93.8 |
42.8 |
49.5 |
|
|
42.3 |
Гарах |
9.88 |
53.5 |
24.7 |
33.0 |
18.95 |
1.017 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, Ж/б-жинлэгдэх бодис, MNS:4943-2015 стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох цэвэршүүлсэн бохир усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-ээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав
Цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис (Ж/б) 1.8 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5) 1.2 дахин, перманганатын исэлдэх чанар (ПИЧ) 1.6 дахин, нийт азот 1.3 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байжээ.
Дүгнэлт, Баянхонгор аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2016 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилт бага, 128- 153 мг/л-т хэлбэлзэж, Түйн гол, Шаргалжуут голын усанд эрдэс азотын болон органик бодисын бохирдол илэрч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас 1.1- 2.6 дахин давж, Байдраг, Заг голын ус бохирдолгүй, цэвэр байсан байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 42.3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/18



7 м/с


Шинэ мэдээ

