Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 12:20:07

Хэвлэх

ЗАВХАН АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ


ШИНЖИЛГЭЭНИЙ  2015 ОНЫ 09  ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

        Завхан аймгийн байгаль орчны  шинжилгээний лаборатори нь 09 дүгээр  сард гадаргын усны хөтөлбөрийн дагуу Богд, Чигэстэй, Тэс голын усны сорьц авч цахилгаан дамжуулах чанар /EC/, ууссан хүчилтөрөгч /O2/, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, аммонийн азот /NH4/, нитритийн азот /NO2/ болон нийт 22 үзүүлэлтийн  агууламжийг тодорхойлж шинжилгээг хийсэн.

Шинжилгээний дүнгээр голуудын усны эрдэсжилт 51.3-333.0 µS/см –ийн хооронд  байна.

        Голын усан дахь бохирдуулах бодисын агууламжийг  MNS4586-98  усны  чанарын стандарт дахь хүлцэх агууламж /ХА/-тай харьцуулахад голуудын усан дахь бохирдуулах бодисын агууламжууд стандартын түвшинд байсан байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

1

Богд-Улиастай /дээд/

8.18

2.0

2.5

0.09

0.002

2

Чигэстэй-Улиастай /доод/

8.25

2.1

3.6

0.08

0.002

3

Чигэстэй-Улиастай /дээд/

7.88

1.9

5.4

0.10

0.002

4

Богд-Улиастай /доод/

8.32

2.0

2.8

0.07

0.003

5

Тэс-Баянуул

 

 

1.9

0.12

0.002

 

MNS4586-98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

Зураг 1. Цахилгаан дамжуулах чанар, µS/см

Завхан аймгийн төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа

         Завхан аймгийн  төв хаягдал ус цэвэрлэх байгууламжийн /ЦБ/ орох, гарах цэгээс 09 дүгээр сард бохир  усны сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд ЦБ-ын цэвэршилт –79.3%  байна.

            Цэвэршүүлээд гаргаж байгаа 8-р картны усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламж /ЗДА/-тай харьцуулахад фосфор 0.545 мг/л, хүлцэх агууламжаас 0.7 дахин их бохир усыг хаяж байсан байна.

Зураг-2 Цэвэрлэх байгууламжийн усан дахь аммонийн азотын 2014-2015 оны сарын өөрчлөлт, мг/л