
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-02 11:11:26
2021 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хэнтэйн өндөрлөг уулс, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Увс нуур, Дархадын хотгороор 15.0-25.0 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, томоохон голуудын хөндий, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10.0-14.9 градус хүйтэн, Галба, Шаргын говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 0.1-3.8 градус дулаан, бусад нутгаар 0.0-9.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-12.7 градусаар дулаан, Хөвсгөл, Төв, Дорнодын зарим нутгаар дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-10 градус дулаан, Хэнтэй, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуурын хөндий, Монголын Дорнод талаар 1-15 градус хүйтэн, төв болон баруун аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-17 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндий, Монголын Дорнод талаар 30-37 градус, өмнөд говиор 9-14 градус, бусад нутагт 15-29 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 1-9 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд, баруун болон төвийн нутгийн зарим нутгаар 15-29 градус, бусад нутагт 0-14 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 21-30 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 31-40 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 13-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадас ихэнх нутагт 0-3 мм, Ховдын Алтай, Завханы Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Алдархаан, Говь-Алтайн Жаргалант, Есөнбулаг, Баян-Уул, Хөвсгөлийн Жаргалант, Галт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин, Өмнөговийн Ханбогд, Дорнодын Дашбалбар, Халхголд 3,1-6,3 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага орсон.
2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Өндөрхангай, Ховдын Алтай, Завханы Баянхайрхан, Алдархаан, Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Тэс, Шилүүстэй, Отгон, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хэнтийн Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Дорнодын Дашбалбар, Халхголд 10,1-20,0 см, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар 5,1-10,0 см, гуу жалга, хунгарласан газартаа 15,0-25,0 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Зэрэг, Ховд, Говь-Алтайн Бугатад 29-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- 2 дугаар сарын 28-ны байдлаар Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Сагил, Тэс, Зүүнговь, Давст, Хяргас, Ховдын Алтай, Завханы Цагаанчулуут, Баянтэс, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Дорнодын Халхголд (7 аймгийн 13 сум) цагаан зудтай, Увсын Улаангом, Түргэн, Малчин, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Баянхайрхан, Отгон, Нөмрөг, Цэцэн-Уул, Тэс, Яруу, Шилүүстэй, Хөвсгөлийн Цагааннуур, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Төвийн Батсүмбэр, Хэнтийн Галшар, Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Мөнххаан, Онгон, Халзан, Дорнодын Гурванзагалд (11 аймгийн 27 сум) нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.
- УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-т ирүүлсэн мэдээгээр 2 дугаар сард Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас нийт 200000 орчим мал хорогдсон байна.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2021 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 49 кг, эм ямаа 38 кг, үнээ 287 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 44 кг, эм ямаа 35 кг, үнээ 244 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Алтанширээ сум) эм ямаа 43 кг жинтэй байна.
2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 20.0-25.2 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 15.0-19.9 градус, өмнөд говиор 4.9 градус хүйтнээс 2.1 градус дулаан, бусад нутагт 5.0-14.9 градус хүйтэн (4 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-11.3 градусаар дулаан, Сэлэнгэ, Дорнодын ганц нэг сумдын нутгаар дунджийн орчим байлаа (5 дугаар зураг).
2 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0-3 мм, Баян-Өлгийн Булган, Цэнгэл, Увсын Зүүнговь, Улаангом, Ховдын Зэрэг, Булган, Алтай, Говь-Алтайн Есөнбулаг, Жаргалант, Баян-Уул, Завханы Отгон, Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Тэс, Их-Уул, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Баянхонгорын Жаргалант, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хужирт, Есөнзүйл, Сант, Бүрд, Богд, Хархорин, Бат-Өлзий, Булганы Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Түшиг, Орхон, Алтанбулаг, Баянгол, Мандал, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Борнуур, Цээл, Эрдэнэсант, Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Өмнөговийн Ноён, Дорноговийн Эрдэнэ, Замын-Үүд, Дорнодын Баяндун, Баянтүмэн, Дашбалбар сумдын нутгаар 3.1-11.6 мм (6 дугаар зураг) орсон. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 80 орчим хувьд дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага (7 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


5 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/11



11 м/с


Шинэ мэдээ

