
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-05-20 14:04:48
2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН ДУНД ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голийн хөндийгөөр 10,0-27,9 градус, Алтайн өндөрлөг уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 5,0-9,9 градус хүйтэн, говийн нутгаар 0,1-8,4 градус дулаан, бусад нутгаар 0,0-4,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас 1.1-8.1 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 11-20 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 0-10 градус, Алтайн Өвөр, Галба, Өөшийн говиор 11-12 градус дулаан, Увс нуурын хотгороор 1-8 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 20-29 градус, Булнай, Тарвагатайн нуруу, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 31-36 градус, говийн нутгаар 8-19 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 21-30 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-20 градус, говийн нутгаар 31-41 градус дулаан, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 9 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 20-29 градус, Булнай, Тарвагатайн нуруу, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 31-38 градус, говийн нутгаар 9-19 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-5 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дунговь, Дорноговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) байна. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу орсон.
3 дугаар сарын 20-ны байдлаар 20 гаруй хувьд цастай байгаагаас Увсын Малчин, Баруунтуруун, Түргэн, Хяргас, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Алдархаан, Яруу, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галтад 20 см-с зузаан, нягт нь 0,12-0,25 г/см3, Увсын Тэс, Улаангом, Зүүнговь, Давст, Завханы Идэр, Улиастай, Шилүүстэй, Сонгино, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар 10-19 см зузаан, нягт нь 0,12-0,2 г/см3, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 0-9 см, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.
Cалхины их хурд Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Бугатад 28м/с буюу онц аюултайн үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт цастай нутгийн хэмжээ 30 орчим хувиар буурсан байна.
- Нийт нутгаар олон жилийн дунджаас 1,1-8,1 градусаар дулаан байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/19



5 м/с


Шинэ мэдээ

