
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-03-12 18:12:59
2019 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хангайн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Увс нуурын хотгороор 20,0-32,9 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор 10,0-19,9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 5,0-9,9 градус хүйтэн, Хатан Суудалын тал, Ингэн хөөвөрийн хоолой, Номин, Шарга, Галба, Өөшийн говиор 0,1-6,4 градус дулаан, бусад нутгаар 0,0-4,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-9,8 градусаар дулаан, Их нууруудын хотгороор 1,1-6,6 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 1-10 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-14 градус дулаан, Увс нуур, Дархад, Их нууруудын хотгор, Хангайн өндөрлөг уулс, Хан Хөхий, Булнайн нуруугаар 0-16 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 8-20 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-30 градус, Хангайн өндөрлөг уулс, Булнайн нуруу болон Увс нуурын хотгороор 31-36 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө Тэсийн голын хөндийгөөр 0-8 градус хүйтэн, Булнайн нуруу, Увс нуурын хотгор, Идэрийн голын хөндийгөөр 1-10 градус, Алтайн нурууны өвөр болон нутгийн зүүн хагаст 21-32 градус, бусад нутгаар 11-20 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 21-30 градус, Хангайн өндөрлөг уулс, Булнайн нуруу, Тэсийн голын хөндий, Увс нуурын хотгороор 31-37 градус, томоохон голуудын хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 12-20 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас ороогүй. Харин Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Нийслэлийн ихэнх, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 0,0-5,0 мм, Өвөрхангайн Богдод 10,3 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 80 гаруй хувьд дунджаас бага, 20 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгийн Өлгий, Говь-Алтайн Бугат, Алтай, Баянхонгорын Баацагаан, Жаргалант, Баянцагаан, Шинэжинст, Эрдэнэцогт, Булганы Бүрэгхангай, Сэлэнгэ, Могод, Сэлэнгийн Сүхбаатар, Цагааннуур, Төвийн Зуунмод, Нийслэлийн Налайх, Хэнтийн Галшир, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Жаргалтхаан, Дархан, Өмнөговийн Цогтцэций сумдын нутгаар 16-19 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд цастай байгаагаас уулархаг нутгаар буюу Алтай, Хангай, Хэнтэйн өндөрлөг уулс, Улаантайга, Хорьдол Сарьдаг, Баян, Гичгэний нуруугаар мөн Их Нууруудын хотгор, Баянхонгор, Өвөрхангайн хил залгаа сумдын нутгаар цастай байна. Үүнээс Завханы Улиастай, Отгон, Цагаанхайрхан, Идэр сумдын нутгаар 20 см-с зузаан, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Зүүнговь, Баруунтуруун, Малчин, Хяргас, Тэс, Давст, Улаангом, Завханы Баянтэс, Цагаанчулуут, Яруу, Тэс, Тэлмэн, Алдархаан, Баянхайрхан, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Цогт, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Богдод 10,1-20 см, Баян-Өлгийн Булган, Дэлүүн, Ховдын Чандмань, Үенч, Алтай, Мөст, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагааннуур, Алаг-Эрдэнэ /Хатгал/, Говь-Алтайн Гуулин, Жаргалант, Есөнбулаг, Халиун, Баянхонгорын Баянлиг, Өмнөговийн Булганд 5,1-10 см, Ховд, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төвийн зарим сумдын нутгаар 0-5,1 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил болон бог мал төллөж эхлээд байгаа мэдээтэй байна.
- Энэ арав хоногт ихэнх нутагт дулаан, салхи шуурга багатай байсан нь мал аж ахуйн үйлдвэрлэлд таатай байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/16



7 м/с


Шинэ мэдээ

