
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-11-12 14:05:58
2019 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Хантайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 5,0-12,1 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 0-5,0 градус, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Алтайн Өвөр болон Заг Сүүж, Борзон, Галба, Өөшийн говиор 5,1-9,1 градус дулаан, бусад нутагт 0,0-4,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас дулаан буюу ихэнх нутагт 5,0-7,8 градусаар, Орхон, Сэлэнгийн хөндий, говийн нутгийн өмнөд хэсгээр дунджаас 2,8-4,9 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 10-20 градус, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-9 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-21 градус, тал хээр, говийн нутгаар 1-9 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 20-32 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 8-19 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 10-23 градус, говийн нутгаар 4-9 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-5 мм, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 5,1-10,0 мм, Завханы Цагаанхайрханд 10,2 мм орсон (2 дугаар зураг). Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Ховд, Говь-Алтайн ихэнх, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын баруун өмнөд болон хойд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу орсон бол бусад нутагт дунджаас бага болон хур тунадас ороогүй байна.
Cалхины их хурд ихэнх Архангайн Цэцэрлэг, Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Буянт, Увсын Өмнөговь, Ховдын Жаргалант, Говь-Алтайн Бугат, Алтай, Баянхонгорын Баянцагаан, Шинэжинст, Богд, Баянговь, Баацагаан, Булганы Могод, Гурванбулаг, Бүрэгхангай, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан, Дорнодын Матад, Дашбалбар, Баян-Уул, Дорноговийн Хөвсгөл, Дундговийн Мандалговь, Гурвансайхан, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Дэрэн, Өмнөговийн Гурвантэс, Булган, Даланзадгад, Ханбогд, Цогт-Овоо, Баян-Овоо, Номгонд 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс Хархираа Түргэний уулсаар 20 см-с их, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Баянхайрхан, Баянтэс, Увсын Тариалан, Завханы Алдархаанд 10-19 см, Увсын Түргэн, Завханы Тэлмэн, Түдэвтэй, Улиастай, Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Тэс, Идэр, Отгон, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Жаргалант, Цагааннуур, Баянхонгорын Галуутад 5-9 см, Ховдын ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0-4 см зузаан цастай, бусад нутагт цасгүй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт цаг агаар онцгой дулаан, тогтуун байж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тохиромжтой байлаа.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлуулах, хужир шүү бэлтгэх, хадлан тэжээл бэлдэх ажил явагдаж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

