
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-07-23 09:06:57
2018 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Тайшир, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруу, Хархираа, Түргэн, Аж Богдын уулсаар 2,3-15,0 градус, Алтайн Өвөр, Галба, Өөш, Долоодын говь, Ингэн хөөвөрийн хоолойгоор 25,1-29,2 градус, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 20,1-25,0 градус, бусад нутгаар 15,1-20,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-3,7 градусаар хүйтэн, Мэнэнгийн тал, Дарьгангын тэгш өндөрлөг, Борхойн талаар дунджаас 1,1-3,2 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 21-29 градус, Их нуурууд хотгор, Нууруудын хөндий, Бурхантын хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 30-39 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 1 градус хүйтэнээс10 градус дулаан, Увс нуур, Их нууруудын хотгор, Тамсагын хоолой болон говийн нутгаар талаар 11-17 градус дулаан байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 50-59 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 41-49 градус, говийн нутгаар 60-65 градус, Эхийнголд 70 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 2 градус хүйтнээс 10 градус дулаан, говийн нутгаар 11-17 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орсон бөгөөд түүнээс 30 гаруй хувьд буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Өвөрхангай, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Завхан, Төв, Хэнтий, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0,0-20,0 мм, 40 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Дорнод, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговийн ганц нэг сумдын нутгаар 20,1-50,0 мм, 30 гаруй хувьд буюу Увсын Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Малчин, Тэс, Зүүнговь, Завханы Эрдэнэхайрхан, Улиастай, Яруу, Завханмандал, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Цагаан-Үүр, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Тосонцэнгэл, Баянзүрх, Арбулаг, Архангайн Өндөр-Улаан, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Өлзийт, Жаргалант, Хотонт, Эрдэнэбулан, Хашаат, Өвөрхангайн Хархорин, Булганы Булган, Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Баян-Агт, Сайхан, Бугат, Сэлэнгэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баянгол, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Заамар, Борнуур, Өндөрширээт, Аргалант, Улаанбаатрын Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адрага, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Наран, Дорноговийн Замын-Үүд, Хатанбулаг, Өмнөговийн Ханбогд, Номгон сумдын нутгаар 50,1-109,6 мм тунадас орсон байна. Харин Говь-Алтайн Төгрөг суманд тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Cалхины их хурд Говь-Алтай, Хэнтий, Өмнөговийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал буюу зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн, 30 гаруй хувьд буюу Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Увс Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатрын зарим сумдад дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгорын ихэнх, Дундговийн зарим, Ховд, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орж зуншилгын байдал сайжирсан.
- Улаанбуудай Увс, Хэнтий, Хөвсгөлийн тариалан бүхий нутгаар түрүүлэлт, Төв, Сэлэнгэ, Дорнодын Халхголд цэцэглэтийн үе шатанд орж байгаа бол төмс ихэнх нутгаар цэцэглэлтийн үе шатанд тус тус орсон мэдээтэй байна.
- Арав хоногийн дундуур Баян-Өлгийн Булган, Увсын Өмнөговь, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Архангайн Булган, Хашаат, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт, Хангай, Булганы Сайхан, Баян-Агт, Төвийн Зуунмод, Эрдэнэсант, Хэнтий Өмнөдэлгэр сумдын нутгаар 5,0-21,7 мм голчтой мөндөр орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/06



5 м/с


Шинэ мэдээ

