
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-05-12 18:59:50
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Хан Тайширийн нуруу, Хархираа, Түргэн, Ажбогд уулсаар 7 градус хүйтэнээс 5 градус дулаан, Увс нуур, Их нууруудын хотгор, Баруун Хуурайн хоолой, говийн нутаг, Монголын Дорнод тал, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 10,1-15 градус, Лиг, Ингэ хөөврийн хоолой, Шарга, Заг Сүүж, Борзон, Галба, Өөшийн говиор 15,1-18,7 градус, бусад нутагт 5,1-10 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-3,7 градусаар дулаан, Алтайн уулархаг нутгаар 1,1-2,2 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 20-29 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулсаар 11-19 градус, Монголын Дорнод тал, Галба, Өөш, Долоодын говиор 30-33 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 1-10 градус, Хангайн уулархаг нутгаар 11-16 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-4 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргадээр өдөртөө ихэнх нутагт 41-50 градус, Алтайн уулархаг нутаг, Хан Хөнхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 28-40 градус, Монголын Дорнод тал, Орхон-Сэлэнгийн хөндий болон говийн нутгаар 51-59 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-10 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-17 градус хүйтэн, Дарьгангийн тэгш өндөрлөг, Онги, Борхойн тал, Үхэр Чулууны хөндий, Заг Сүүж, Борзон, Галба, Өөш, Долоодын говиор 0-2 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-5,0 мм, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговийн ганц хоёр сумдад 5,1-10,0 мм, Завханы Идэр, Говь-Алтай Есөнбулаг, Хөвсгөлийн Хатгал, Цагаан-Үүр, Мөрөн, Эрдэнэбулган, Рашаант, Архангайн Жаргалант сумдын нутгаар 10,1-24,6 мм орсон. Харин Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Увс, Говь-Алтай, Архангай, Булган, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн зарим нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
Cалхины их хурд ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Баян-Өлгийн Өлгий, Ховдын Зэрэг, Завханы Ургамал, Говь-Алтайн Бугат, Есөнбулаг, Булганы Гурванбулаг, Хэнтийн Өлзийт сумдад 28-31 м/с хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Сүхбаатарын зарим сумдын нутгаар болон Нийслэл орчмоор хэвийн, бусад нутгаар дунд болон муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Газар тариалан бүхий газруудад хаврын хагалгаа, үр суулгалт, төмс хүнсний ногоо тариалах ажил явагдаж эхлээд байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/06



5 м/с


Шинэ мэдээ

