
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-05-23 15:01:06
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулсаар 6.1 градус хүйтэнээс 5 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Хан Тайширийн нуруу, Ажбогд уулсаар 5,1-10,0 градус, тал хээр говийн нутгаар 15,1-20,0 градус, Лиг, Ингэ хөөврийн хоолой, Шарга, Заг, Сүүж, Галба, Өөшийн говиор 20,1-23,0 градус, бусад нутагт 10,1-15,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-3,7 градусаар дулаан, Алтайн уулархаг нутгаар 1,1-1,8 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 20-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулсаар 9-19 градус, говийн нутгаар 30-37 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-8 градус хүйтэн, говийн нутгаар 1-10 градус дулаан байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутагт 50-59 градус, Алтайн уулархаг нутаг, Хан Хөнхийн нуруу, Дархадын хотгороор 22-39 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, томоохон голуудын хөндийгөөр 40-49 градус, өмнөд говиор 60-63 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус, Алтайн уулархаг нутгаар 10-12 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 1-9 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-5,0 мм, Говьсүмбэр, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, Хөвсгөлийн Хатгал, Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагааннуур, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Хэнтийн Дархан, Дорнодын Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатарын Түвшинширээ, Дорноговийн Өргөн, Замын-Үүд сумдын нутгаар 10,1-23,4 мм орсон. Харин Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговийн зарим нэг сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
Cалхины их хурд ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Баян-Өлгийн Өлгий, Увсын Өмнөговь, Завханы Ургамал, Говь-Алтайн Бугат, Хэнтийн Өндөрхаан сумдад 28-34 м/с, Увсын Завханд 40м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд болон муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Баян-Өлгийн Өлгий, Увсын Өмнөговь, Завханы Ургамал, Говь-Алтайн Бугат, Хэнтийн Өндөрхаан сумдад 28-34 м/с, Увсын Завханд 40м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
- Газар тариалан бүхий газруудад хаврын хагалгаа, үр суулгалт, төмс хүнсний ногоо тариалах ажил үргэлжлэн явагдаж байна.
- Хөвсгөлийн Эрдэнэбулганд 11,8 мм, Сэлэнгийн Зүүнбүрэнд 3,9 мм голчтой мөндөр орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/06



5 м/с


Шинэ мэдээ

