
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-11-21 15:57:43
2018 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнайн нуруу, Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 20,0-31,7 градус, тал хээр говийн нутгаар 5,0-9,9 градус, Ингэн хөөврийн, Лигийн хоолой, Улаан нуурын хөндий, Заг Сүүж, Галба, Өөшийн говиор 0,5-4,9 градус, бусад нутгаар 10,0-19,9 градус хүйтэн(1 дүгээр зураг) буюу нийт нутгаар дунджийн орчим болон дунджаас 1,1-4,5 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 1-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор 0-7 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-15 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 21-35 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 13-20 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 11-24 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур болон Дархадын хотгороор 6 градус хүйтнээс 10 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 20-29 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнайн нуруугаар 30-39 градус, говийн өмнөд хэсгээр 14-19 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0,0-3,0 мм, Увсын Зүүнговь, Хяргас, Давст, Цагаанхайрхан, Ховдын Дарви, Алтай, Хөвсгөлийн Тариалан, Улаан-Уул, Архангайн Чулуут, Булган, Өвөрхангайн Хархорин, Хайрхандулаан, Сэлэнгийн Хүдэр, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдад 3,1-6,0 мм, Увсын Баруунтуруун, Малчин, Улаангом, Түргэн, Сэлэнгийн Бугант сумдад 6,1-9,0 мм орсон. Харин Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Увс, Завхан, Булган, Орхоны ганц нэг сумдын нутгаар хур тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Дундговийн зарим, Булган, Төв, Хэнтий аймгийн ганц нэг сумдын нутгаар 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Баян-Өлгийн, Говь- Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Бугант сумдын нутгаар 11-16 см зузаантай байна. Бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх зэрэг ажил хийгдэж байгаа мэдээтэй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/15



6 м/с


Шинэ мэдээ

