
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-01-15 15:26:25
2018 оны хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017-2018 оны өвөл
Агаарын дундаж температур 2017 оны 12 дугаар сард ихэнх нутагт 10,0-19,9 градус, уулархаг нутгаар 20,0-29,2 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 4,4-9,9 градус хүйтэн, 2018 оны 1 дүгээр сард уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 30-42,5 градус, говь, тал хээр нутгаар 13,1-29,9 градус хүйтэн, 2 дугаар сард ихэнх нутагт 10-19,9 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 20-36,2 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 5,5-9,9 градус хүйтэн байсан.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 2017 оны 12 дугаар сард ихэнх нутгаар 1,1-7,7 градусаар дулаан, Алтай нурууны өндөрлөг уулс, Идэр, Тэс голын хөндий, Эрээний нуруу, Мэнэнгийн талаар дунджийн орчим буюу түүнээс 1,1-4,7 градусаар хүйтэн, 2018 оны 1 дүгээр сард ихэнх нутгаар дунджаас 1,1-9,2 градусаар хүйтэн, төвийн нутгийн хойд болон нутгийн зүүн хагаст дунджийн орчим ба түүнээс 1,1-1,2 градусаар дулаан, 2 дугаар сард ихэнх нутагт 1,1-4,9 градусаар дулаан, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас 1.1-6.8 градусаар хүйтэн байсан байна.
Хур тунадас 2017 оны 12 дугаар сард ихэнх нутагт 0-5 мм, Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-14,2 мм орсон буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, 2018 оны 1 дүгээр сард ихэнх нутаг 0-6 мм, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдын нутагт 6,1-12,1 мм орсон буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу, 2 дугаар сард ихэнх нутагт 0-4 мм, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар 4,1-8,1 мм буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага орсон. Харин Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар ороогүй байна.
Цас. 2017 оны 11 дүгээр сарын эхээр цас орж, нутгийн 30 гаруй хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 болон 2 дугаар сард орсон цас цасны зузаан, болон нягтыг улам ихэсгэж 12 дугаар сарын 31-ний байдлаар нутгийн 40 гаруй хувьд цастай байсан бол 2018 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байснаас ихэнх нутагт буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Дундговийн ихэнх, Баян,Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 0-10 см зузаан, 0,08-0,36 г/см3 нягт, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягт, Увсын Давст, Зүүнговь, Малчин, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Хяргас, Баруунтуруун, Ховдын Дарви, Завханы Цэцэн-Уул, Сонгино, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Түдэвтэй, Баянхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Галт, Рэнчинлхүмбэ, Архангайн Хашаат, Түвшрүүлэх, Чулуут, Өвөрхангайн Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин, Өлзийт, Булганы Орхон, Дашинчилэн, Бугат, Бүрэгхангай, Баяннуур, Хангал, Рашаант, Хишиг-Өндөр, Могод, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Лүн, Батсүмбэр, Угтаалцайдам, Баян-Өнжүүл, Баян, Дэлгэрхаан, Цээл, Өндөрширээт, Дорнодын Халхголд 20,1-45 см зузаан, 0,04-0,52 г/см3 нягт цастай байсан.
1 дүгээр сарын 31-ний байдлаар Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Улаангом, Давст, Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Дарви, Манхан, Чандмань, Завханы Завханмандал, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Тэлмэн, Алдархаан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал, Говь-Алтайн Жаргалант, Халиун, Баян-Уул, Алтай, Дарви, Гуулин, Баянхонгорын Шинэжинст, Баянговь, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Галт, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур, Цэцэрлэг, Чулуут, Өндөр-Улаан, /Их тамир, Цэнхэр/, Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Могод, Өвөрхангайн Хархорин, Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Баянжаргалан, Угтаалцайдам, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баян, Аргалант, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант, Эрдэнэ, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Уулбаян, Халзан, Дундговийн Мандалговь, Адаацаг, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай /16 аймгийн 106 сум/ байсан. Харин Ховдын Дунд-Ус, Мөнххайрхан, Мянгад, Цэцэг, Увсын Түргэн, Завханы Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан,Говь-Алтайн Тайшир, Хөхморьт, Шарга, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Заг, Богд, Архангайн Тариат, Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Өлзийт, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Сэлэнгэ, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхон, Төвийн Жаргалант, Борнуур, Цээл, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Дорнодын Матад, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Наран, Онгон сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /13 аймгийн 37 сум/ байсан байна.
12 болон 2 дугаар сард олон жилийн дунджаас дулаан, 1 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн, тогтвортой цасан бүрхүүл эрт тогтож /11 сарын дундуур/ цасны зузаан болон нягт улам нэмэгдсээр зудын нөхцөл байдал 16 аймгийн 106 сум, зудархуу нөхцөл 13 аймгийн 37 суманд үүссэн өвөл болж өнгөрсөн байна.
2018 оны хавар
Агаарын дундаж температур 3 дугаар сард уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 5-15,8 градус, тал хээр нутгаар 0-4,9 градус хүйтэн, говийн нутгаар 0,1-8,0 градус дулаан, 4 дүгээр сард уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 5 градус дулаанаас 9,1 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 5,1-15,1 градус дулаан, 5 дугаар сард ихэнх нутагт 10,1-22,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5,1-10 градус дулаан, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс Хархираа, Түргэний уулсаар 6 градус хүйтнээс 5 градус дулаан байлаа.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 3 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 5,9-13,7 градусаар дулаан, 4 дүгээр сард ихэнх нутагт дунджаас 1,1-6,6 градусаар дулаан, 5 дугаар сард ихэнх нутгаар дунджаас 1,1-5,3 градусаар дулаан, нутгийн баруун хэсгээр дунджийн орчим байлаа.
Хур тунадас 3 дугаар сард ихэнх нутагт 0-5,0 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 5,1-10,0 мм, их орсон газартаа буюу Баян-Өлгийн Булган, Ховдын Булган, Увсын Сагил, Түргэн, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Сэлэнгийн Сүхбаатар, Ерөө /Бугант/, Түшиг, Хэнтийн Биндэр, Батширээт, Дорнодын Халхгол, Дашбалбарт 10,1-21,2 мм орсон. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар ороогүй, 4 дүгээр сард ихэнх нутагт 0-10,0 мм, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 10,1-20,0 мм, Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Улиастай, Архангайн Эрдэнэбулган, Жаргалант, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин, Булганы Сэлэнгэ, Бүрэгхангай, Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Дархан-Уулын Дархан, Хонгор, Дундговийн Адаацаг, Хэнтийн Баян-Адрага, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын нутгаар 20,1-30,0 мм, Архангайн Булган, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Дарьганга сумдын нутгаар 30,1-43,1 мм орсон. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгорын зарим сумдын нутгаар ороогүй, 5 дугаар сард ихэнх нутагт 0-10,0 мм, Хөвсгөл, Хэнтий, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ /Хатгал/, Цагаан-Үүр, Сэлэнгийн Хүдэр, Дорнодын Цагаан-Овоо, Чулуунхороот, Халхгол сумдын нутгаар 20,1-54,2 мм орсон. Харин Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар ороогүй.
Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 3 дугаар сард ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс бага, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Завхан, Архангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар, мөн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд, Увс, Баянхонгор, Булган, Төв, Хэнтийн хойд хэсгээр дунджаас ахиу, 4 дугаар сард ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарийн зарим сумдын нутагт дунджаас бага, 5 дугаар сард ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага, Хөвсгөл, Дорнод, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар дунджаас ахиу орсон байна.
3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байсан ба Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0,02-0,39 г/см3 нягт, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Сагил, Тэс, Говь-Алтайн Жаргалант, Завханы Их-Уул, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Түдэвтэй, Цагаанчулуут, Хөвсгөлийн Цагааннуур, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Булганы Сэлэнгэ, Рашаант, Бугат, Бүрэгхангай, Баяннуур, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Хүдэр, Өвөрхангайн Бат-Өлзий, Өлзийт, Төвийн Баянчандмань, Лүн, Угтаалцайдам, Сүхбаатарын Дарьганга, Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэцагаанд 11-20 см зузаан, 0,12-0,32 г/см3 нягт, Увсын Наранбулаг, Давст, Хяргас, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Завханы Тэс, Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Баянхайрхан, Булганы Хангал, Орхон, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Өвөрхангайн Есөн-Зүйл, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгатад 21-38 см зузаан, 0,15-0,36 г/см3 нягт цастай байсан бол 3 сарын дундуур нийт нутгийн 20 орчим хувьд цастай болж сарын сүүлчээр хайлсан байна.
Энэ хавар салхи ихэнх нутгаар үе үе аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилж байсан ба 3 дугаар сарын сүүлчээр салхи ихэнх нутагт аюултай үзэгдлийн хэмжээнд буюу 16-27 м/с, Баян-Өлгийн Ногооннуур, Өлгий, Увсын Завхан, Ховдын Жаргалант, Зэрэг, Дарви, Завханы Түдэвтэй, Цагаанхайрхан, Улиастай, Говь-Алтайн Тонхил, Есөнбулаг, Улаанбаатарын Тэрэлжэд 28-34 м/с, Ховдын Ховд, Дуут сумдад 40 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд, 4 дүгээр сард мөн ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Ховдын Зэрэг, Завханы Улиастай, Говь-Алтайн Тонхил, Бугат, Алтай, Баянхонгорын Богд, Жинст, Баянхонгор, Баянцагаан, Дундговийн Эрдэнэдалай, Мандалговь, Хэнтийн Өндөрхаан, Дэлгэрхаан, Өлзийт сумдад 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд, 5 дугаар сарын эхээр ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Баян-Өлгийн Өлгий, Увсын Өмнөговь, Ховдын Зэрэг, Завханы Ургамал, Говь-Алтайн Бугат, Есөнбулаг, Булганы Гурванбулаг, Хэнтийн Өлзийт Өндөрхаан сумдад 28-34 м/с, Увсын Завханд 40м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамал 3 дугаар сарын сүүлийн арав хоногт Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын зарим нутгаар, 4 сарын эхээр ихэнх нутгаар цухуйж эхлэсэн байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд болон муу үнэлгээтэй байна.
2018 оны хаврын эхээр цас ихтэй байсан боловч 3 дугаар сард дулаарч, цас хайлж, зарим нутгаар бэлчээрийн ургамал эрт гарсан боловч 3, 4, 5 дугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, салхи шуурга ихтэй байсан нь мал хаваржилтад таагүй нөлөөлсөн. УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын судалгааны хэлтэсд ирүүлсэн мэдээгээр энэ хавар нийт 700 мянга орчим мал цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас хорогдсон байна.
2018 оны 3 дугаар сар нь нийт нутгаар сүүлийн 40 орчим жилд тохиолдоогүй дулаан байлаа.
2018 оны зун
Агаарын температурын дундаж 6,7,8 дугаар саруудад ихэнх нутагт 15,1-20,0 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 2,6-10,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 10,1-15,0 градус, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр говь, говийн нутаг болон Монголын Дорнод талаар 20,1-25,0 градус, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Ингэн хөөврийн хоолой, Хатан Суудалын талаар 25,1-29,8 градус дулаан байлаа.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 6-8 дугаар саруудад ихэнх нутагт дунджаас 1,1-4,6 градусаар дулаан, 7 дугаар сард нутгийн хойд хагаст дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө 30 градусыг давж 6 дугаар сард ихэнх нутагт 1-9 хоног, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Бурхантын хөндий болон говийн нутгаар 10-19 хоног, Алтайн Өвөр говиор 20-26 хоног, 7 дугаар сард говийн нутгийн хойд хэсэг 10-19 хоног, Нууруудын хөндий, Алтайн Өвөр болон өмнөд говиор 21-28 хоног халсан бол Монгол Алтай, Говь Алтай, Булнай, Тарвагатайн нуруу, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар өдөртөө агаарт 30 градусыг давж халаагүй. 8 дугаар сард ихэнх нутагт 1-19 хоног Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр, Галбын говиор 20-28 хоног халсан байна.
Хөрсний гадарга дээр өдөртөө 6-7 дугаар сард уулархаг нутгаар 45-59 градус, тал хээр, говийн нутгаар 60-72 градус, 8 дугаар сард ихэнх нутгаар 51-64 градус, уулархаг нутгаар 40-50 градус хүрч халсан байна.
Хур тунадас 6 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0-20,0 мм, Хөвсгөл, Орхон, Төв, Нийслэл, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-40,0 мм, Архангай, Булган, Хэнтийн ихэнх Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнодын зарим, Увс, Ховд, Төв, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 40,1-80,0 мм Архангайн, Булган, Хэнтийн Жаргалтхаан, Дадал сумдын нутгаар 80,1-99,7 мм орсон. Харин Ховдын Эрдэнэбүрэн, Баянхонгорын Шинэжинст, Өмнөговийн Мандал-Овоо, Сэврэй, Дорноговийн Мандах, Айраг сумдын нутгаар ороогүй, 7 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 50,1-100,0 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумдын нутагт 3,8-20,0 мм, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-50,0 мм, Архангай, Булган, Төвийн ихэнх, Увсын Тэс, Зүүнговь, Өндөрхангай, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Түнэл, Тосонцэнгэл, Баянзүрх, Тариалан, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Арбулаг, Өмнөговийн Хүрмэн, Баянтолгой, Даланзадгад, Өвөрхангайн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Хархорин, Хужирт, Уянга, Орхоны Жаргалант,Сэлэнгийн Мандал, Ерөө /Бугант/, Баянгол, Дорноговийн Өргөн, Хэнтийн Батноров, Баянмөнх, Өндөрхаан, Өлзийт, Жаргалтхаан, Баян-Адрага, Сүхбаатарын Мөнххаан, Дорнодын Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баян-Уул сумдын нутгаар 100,1-150,0 мм, Увсын Зүүнхангай, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Архангайн Өндөр-Улаан, Батцэнгэл, Хашаат, Булганы Сэлэнгэ, Могод, Сайхан, Сэлэнгийн Хушаат, Сүхбаатар, Хэнтийн Баян-Овоо, Норовлин, Батширээт, Өмнөдэлгэр, Дадал, Цэнхэрмандал, Биндэр, Дорнодын Халхгол сумдын нутгаар 150,1-244,7 мм орсон, 8 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 50,1-100,0 мм, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутагт 2,5-20,0 мм, Говь-Алтайн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-50,0 мм, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговь, Дорнодын зарим, Завхан, Өмнөговь, Төв, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 100,1-150,0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Архангайн Хангай, Өвөрхангайн Уянга сумдын нутгаар 150,1-225,7 мм орсон.
6 дугаар сард ихэнх нутагт буюу 70 гаруй хувьд дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар буюу 30 хүрэхгүй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу, 7 болон 8 дугаар сард ихэнх нутагт буюу 80 гаруй хувьд дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамал хаврын сүүлч гэхэд нийт нутгийн 30 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар хэвийн, 70 гаруй хувьд дунд болон муу үнэлгээтэй байсан. 6 дугаар сарын сүүлч гэхэд төдийлөн сайжраагүй нийт нутгийн 30 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд үнэлгээтэй, нутгийн 40 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн аймгуудын нутаг бараг бүхэлдээ, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Архангай, Сэлэнгэ, Дорнодын ганц нэг сумдад муу байсан бол зуншлагын байдал 7 дугаар сарын 10-ны байдаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд зэрэг, 30 орчим хувьд муу үнэлгээтэй байсан. 20-ны байдлаар нутгийн 60 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв. Харин 7 дугаар сарын 31-ний байдлаар 70 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байж, зуншлагын байдал 7 дугаар сарын 2, 3 дугаар арав хоногт ихээхэн сайжирсан байна. 8 дугаар сарын сүүлч нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увсын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй.
Бэлчээрийн ургамлын ургац 8 дугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 0,0-6,0 ц/га, Увсын Өлгий, Завханы Сонгино, Хөвсгөлийн Цагааннуур, Архангайн Цахир, Чулуут, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Булганы Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхоны Улаантолгой, Сэлэнгийн Ерөө, Төвийн Заамар, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур, Дундговийн Мандалговь, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт 6,1-8,0 ц/га, Завханы Нөмрөг, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Булганы Хишиг-Өндөр, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Баяншол, Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хэнтийн Норовлин, Дорнодын Гурванзагал, Халхгол сумдын нутагт 8,1-10,0 ц/га, Булганы Бугат, Сэлэнгийн Мандал, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтийн Гурванбаян, Дадал, Дорнодын Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 10,1-16,0 ц/га байлаа.
7 дугаар сарын эхэн хүртэл хур тунадас ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, агаарын температур дунджаас дулаан, мөн ихэнх нутагт хөрсний гадарга дээр өдөртөө 40 градусыг давж халсан ба зарим үед 61-72 градус хүрч халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамал гандах нөхцөл бүрдэж эхлээд байсан ч 7 дугаар сарын дунд үеээс хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж зуншлага сайжирсан. Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарсан байна.
2018 оны намар
Агаарын температур 9 дүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 0-6,8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 0,1-5,0 градус, тал хээр говийн нутгаар 10,1-18,2 градус, бусад нутгаар 5,1-10,0 градус дулаан, 10 дугаар сард Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 5.0-12.8 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 0.0-4.9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 5.1-11.7 градус, бусад нутгаар 0.1-5.0 градус дулаан, 11 дүгээр сарын дундаж Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20.0-28.6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнайн нуруугаар 15.0-19.9 градус, тал хээрийн нутгаар 5.0-9.9 градус, говийн нутгаар 0.7 градус дулаанаас 4.9 градус хүйтэн, бусад нутгаар 10.0-14.9 градус хүйтэн байлаа.
9 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 1,1-2,9 градусаар хүйтэн, 10 болон 11 дүгээр сард олон жилийн дунджаас 1,1-6,1 градусаар дулаан байлаа.
9 дүгээр сард хур тунадас ихэнх нутагт 20,1-98,0 мм, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутагт 0,0-5,0 мм, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар 10,1-20,0 мм, 10 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0.0-10.0 мм, Хөвсгөл, Булганы ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Өвөрхангай, Төвийн ганц нэгсумдын нутагт 10.1-20.0 мм, Увсын Хяргас, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Завханы Баян-Уул, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Тариалан, Тосонцэнгэл, Цагаан-Үүр, Улаан-Уул, Рашаан, Хатгал, Архангайн Жаргалан, Булганы Хутаг-Өндөр сумдын нутгаар 20.1-47.9 мм, 11 дүгээр сард хур тунадас ихэнх нутагт 0.0-5.0 мм, Баян-Өлгийн Булган, Алтай, Увсын Түргэн, Улаангом, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Хяргас, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Архангайн Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр сумдад 5.1-12.0 мм орсон.
9 дүгээр сард нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу ахиу, 30 гаруй хувьд дунджаас бага хур тунадас орсон бол 10 болон 11 дүгээр сард нутгийн 70-80 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20-30 гаруй хувьд дунджаас ахиу орсон байна.
Энэ намар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай, цаг агаар тогтуун байсан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажил явуулахад таатай байлаа.
Харин 9 дүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутгаар нойтон цас орж үр тариа, төмс, хүнсний ногоо хураах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг 3-5 хоногоор сатуулсан. 10 дугаар сарын сүүлээр зарим нутгаар эрт цас орж, Увсын Давст, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завханы Баянхайрхан, Баянтэс, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Булганы Тэшиг, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Сагсай (Даян), Увсын Зүүнговь, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Алаг-Эрдэнэ (Хатгал) сумдын нутгаар 11-14 см зузаантай цасан бүрхүүлтэй болсон.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/15



6 м/с


Шинэ мэдээ

