
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-11-22 17:15:34
2018 оны үр тарианы ургалтын хугацааны цаг агаарын нөхцлийн тойм
2018 оны хаврын хөрсний нөөц чийгийг газар тариалан бүхий нутгуудад тодорхойлоход уриншилсан талбайд Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Дархан-Уул, Төв аймгийн тариалан бүхий нутгаар хангалттай, Орхон, Төв, Хэнтий, Дорнодын тариалан бүхий нутгаар хангалтгүй, гуурстай талбайд буюу Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Булганы Хутаг-Өндөр, Ингэттолгой, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Орхон, Зүүнбүрэн, Дархан-Уулын Алтангадас, Төвийн Баянчандмань, Эрдэнэсант, Жаргалантад хангалттай бусад тариалан бүхий нутгаар дунд зэрэг буюу хангалтгүй байсан хэдий ч 5 дугаар сарын сүүлч гэхэд ихэнх нутгаар улаанбуудай цухуйсан байна.
Газар тариалан бүхий нутгаар 5 дугаар сард агаарын дундаж температур 11,3-16,0 градус дулаан буюу ихэнх газартаа олон жилийн дунджаас 1,5-4,6 градусаар дулаан, хур тунадас ихэнх газарт дунджаас бага, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Дорнодын Халхголд дунджийн орчим ба ахиу, 6 дугаар сард агаарын дундаж температур ихэнх газартаа 15,9-21,5 градус дулаан буюу олон жилийн дунджаас 1,1-3,6 градусаар дулаан, хур тунадас ихэнх газарт дунджаас бага, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Дорнодын Халхгол, Хэнтийн Гурванбаянд дунджаас ахиу, 7 дугаар сард агаарын дундаж температур 16-22,0 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу, 8 дугаар сард агаарын температур 14,9-20,3 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-2,6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.
Улаанбуудайн эхэн үе болох цухуйлт–бутлалтын үе шат ихэнх газарт 5 дугаар сарын сүүлчийн арав хоногоос 6 дугаар сарын дунд арав хоногт, голлолт–цэцэглэлтийн үе шат 6 дугаар сарын сүүлчээс 7 дугаар сарын дунд үе хүртэл, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Цагааннуур, Баруунхараа, Орхон, Өвөрхангайн Хархорин, Хэнтийн Гурванбаянгийн тариалан бүхий нутгаар 7 дугаар сарын сүүлчээр, Увсын Баруунтуруунд 8 дугаар сарын эхээр илэрсэн байна. Сүүн бололтоос аарцан бололтын үе шат Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Дархан-Уул, Орхонтуул, Төвийн Эрдэнэсант, Цээл, Дорнодын Халхголд 7 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын сүүлч хүртэл явагдсан бол, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Төвийн Угтаалд 8 дугаар сарын эхээс сүүлч хүртэл, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Хэнтийн Гурванбаяны тариалан бүхий нутгаар 8 дугаар сарын дундаас 9 сарын эхэн үе хүртэл явагдсан байна.
Энэ зун улаанбуудайн ургалтын байдал ихэнх тариалан бүхий нутгаар сайн байсан бол Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Баруунхараад 5 дугаар сарын сүүлчээр, Сэлэнгийн Орхон, Ерөө, Орхонтуул, Төвийн Угтаал, Дорнодын Халхголд 6 дугаар сард, Хэнтийн Гурванбаянд 6 дугаар сарын эхэн үеэс 8 дугаар сарыг дуустал дунд зэрэг байсан байна.
Энэ зуны эхээр 5 болон 6 дугаар сард хур тунадас багатай, хуурай байсан боловч 7 дугаар сарын эхнээс эхлэн зун дуустал бороо ахиу орж, буудайн ургалтын байдал муу байсан газруудад сайжирч, ургац бүрдэхэд таатай нөхцөл бүрдсэн байна

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/13



5 м/с


Шинэ мэдээ

