
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-08-22 16:44:43
2017 оны 8 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Хархираа, Түргэн, Аж Богдын уулсаар 1,5-15,0 градус, Их Нууруудын Хотгор, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 20,1-27,7 градус, бусад нутгаар 15,1-20,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Баян-Өлгий, Новь-Алтай, Завхан, Хөвсөгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Архангай, Төв, Дорнодын зарим нутгаар олон жилийн дунджаас 1,1-5,8 градусаар дулаан, Дундговь ихэнх, Хэнтий Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар олон жилийн дунджаас 1,1-3,6 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 30-39 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Хан Хөхий, Бүтээл, Бүрэн, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 20-29 градус, шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус, тал хээр, говийн нутгаар 10-17 градус дулаан, Алтайн уулархаг нутагаар 1-3 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 50-59 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Эрээний нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолойгоор 40-49 градус, тал хээр говийн нутгаар 60-68 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-9 градус дулаан, Бурхантын хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 11-14 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Завхан аймгийн зарим сумдын нутгаар 1-5 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0-20,0 мм, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Хэнтийн зарим, Өвөрхангай, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 50,1-117,4 мм, бусад нутгаар 20,1-50,0 мм орсон. Харин Ховдын Зэрэг, Дарви, Говь-Алтайн Тайшир, Өмнөговийн Баян-Овоо сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас ахиу, нутгийн баруун хэсэг болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар 16-25 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
8 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 40 орчим хувьд сайн, 50 гаруй хувьд буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговийн зарим сумдын нутгаар дунд, 10 гаруй хувьд буюу Увс, Баянхонгорын ихэнх, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутагаар муу үнэлгээтэй байна. (3 дугаар зураг)
Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байна. Улаанбуудайн ургалтын байдал Увс, Сэлэнгэ, Дархан-Уулын тариалан бүхий нутгаар хэвийн, Төв, Дорнодын нутгаар муу, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна. Улаанбуудайн өндөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар 54-78 см, бусад тариалан бүхий нутгаар 34-42 см байна.
Мөн төмс тариалсан ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шат явагдаж байгаа ба ургалтын байдал сайн байна. Харин Сэлэнгэ урд сумд, Баян-Өлгий, Төвийн зарим нутгаар баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатандаа байгаа бөгөөд ургалтын байдал дунд үнэлгээтэй байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 8 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Баянхонгорын ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Сэлэнгийн ганц нэг сумдын нутгаар буюу нийт 40 гаруй суманд буюу 10 гаруй хувьд гантай, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговийн зарим нутгаар буюу нийт 120 гаруй суманд буюу 40 орчим хувьд гандуу байна.
- Арав хоногийн дундуур Завханы Улиастай, Хөвсгөлийн Цагааннуур, Орхоны Баян-Өндөр сумдад 13,6-17,3 мм, сүүлчээр Ховдын Чандмань, Завханы Цэцэн-Уул, Архангайн Өндөр-Улаан, Булганы Сэлэнгж сумдад 9,4-20,1 мм голчтой мөндөр орсон.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/13



5 м/с


Шинэ мэдээ

