
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-08-08 15:38:24
2017 оны 7 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 4,8-15,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа, Түргэн, Аж Богд уулсаар 15,1-20,0 градус, Алтайн Өвөр говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Заг Сүүж, Галба, Өөшийн говиор 25,1-31,1 градус бусад нутгаар 20,1-25,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба дунджаас 1,1-6,1 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 31-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруугаар 23-30 градус, шөнөдөө ихэнх нутагт 11-20 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэн, Эрээний нуруугаар 3 градус хүйтнээс 10 градус дулаан байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 51-60 градус, Алтай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 41-50 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говь, говийн нутаг болон Дорнодын талаар 61-69 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 5 градус хүйтнээс 10 градус дулаан, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говь, говийн нутаг болон Дорнодын талаар 11-19 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-10,0 мм, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Завхан, Өмнөговь, Дундговийн ганц нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Тосонцэнгэл, Улаан-Уул, Баянхонгорын Эрдэнэцогт, Архангайн Эрдэнэбулган, Түвшрүүлэх, Чулуут, Өвөрхангайн Сант, Баянгол, Баян-Өндөр, Бат-Өлзий, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Уянга, Өмнөговийн Номгон, Ноён, Булганы Дашинчилэн, Бүрэгхангай, Могод, Баяннуур, Дархан-уулын Дархан, Орхон, Төвийн Угтаал, Батсүмбэр, Борнуур, Дэлгэрхаан, Эрдэнэ, Нийслэлийн Партизан, Амгалан, Тэрэлж, Хэнтийн Баянмөнх, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Галшар, Дэлгэрхаан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Дашбалбар сумдын нутгаар 20,1-40,0 мм, Өвөрхангайн Арвайхээр, Булганы Хутаг-Өндөр, Төвийн Мөнгөнморьт, Нийслэлийн Багануур, Дундговийн Эрдэнэдалай сумдын нутагт 40,1-85,2 мм, орсон. Харин Ховдын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтайн зарим, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас бага, нутгийн төв хэсгээр дунджийн орчим болон дунджаас ахиу орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 16-26 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн бол Завханы Улиастай, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгийн Сүхбаатар, Дархан-Уулын Шарынгол, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо сумдын нутгаар 27-29 м/с хүрч онц аюулт үзэгдэлийнг хэмжээнд хүрч салхилсан байна.
7 дугаар сарын 31-ний байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 70 орчим хувьд буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд, 10 гаруй хувьд буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Төвийн зарим судын нутагт муу үнэлгээтэй байна. (3 дугаар зураг)
Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайд цэцэглэлтээс сүүн бололтын үе шат явагдаж байгаа бол зарим газарт аарцан бололтын үе шатанд орсон байна. Улаанбуудайн ургалтын байдал Увс, Сэлэнгэ, Дархан-Уулын тариалан бүхий нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байсан бөгөөд улаанбуудай Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх нутгаар 51-75 см, харин бусад тариалан бүхий нутгаар 22-50 см өндөртэй байна. Мөн төмс тариалсан ихэнх нутгаар цэцэглэлтийн үе шат дуусаж байгаа ба ургалтын байдал сайн байхад Баян-Өлгий, Сэлэнгэ, Төвийн зарим нутгаар баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шат удаашралттай явагдаж, ургалтын байдал дунд үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын ургац 7 дугаар сарын 31-ний байдлаар ихэнх нутагт 0,0-2,0 ц/га, Завханы Баянхайрхан, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Жаргалант, Галт, Бүрэнтогтох, Цагаан-Үүр, Баянзүрх, Хатгал, Говь-Алтайн Цогт, Алтай, Баянхонгорын Эрдэнэцогт, Архангайн Түвшрүүлэх, Чулуут, Өвөрхангайн Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Булганы Тэшиг, Бугат, Булган, Сэлэнгэ, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Орхонтуул, Баянгол, Хүдэр, Бугант, Дархан-Уулын Шарынгол, Орхон, Төвийн Мөнгөнморьт, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Хэнтийн Өмнөдэлгэр, Норовлин, Батноров, Өлзийт, Баян-Овоо, Дорнодын Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсанд 2,1-4,0 ц/га, Увсын Тэс, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Сэлэнгийн Зүүнбүрэн, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Төвийн Алтанбулаг, Хэнтийн Баян-Адрага, Дадал, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Булган, Баяндун, Гурванзагал, Чулуунхороот, Баян-Уулд 4,1-10,7 ц/га байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт агаарт ихэнх нутгаар 30 градусыг давж 1-5 хоног, Увс нуур, Их нууруудын хотгор, төвийн болон говийн аймгуудын нутгаар 6-11 хоног халсан байна.
- Мөн хөрсний гадарга дээр 40 градусыг давж 7-11 хоног ихэнх нутгаар 59-69 градус халсан нь ургамлын ургалтын байдалд таагүй нөлөөлж, зуншлага муудсан байна.
- Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 7 дугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Увс,Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхоны ихэнх, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 130 гаруй сумдын нутгаар гантай, Хөвсгөл, Өмнөговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатар Дорнодын зарим нутгаар буюу нийт 100 гаруй суманд гандуу байна.
- Арав хоногийн эхээр Хөвсгөлийн Мөрөнд 21,3 мм, дундуур Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Өвөрхангайн Хайрхандулаан, Булганы Хутаг-Өндөр, Баяннуур, Нийслэлийн Улаанбаатар, Амгалан, Төвийн Цээл, Мөнгөнморьт, Угтаал, Дундговийн Эрдэнэдалайд 10,6-26,2 мм, сүүлчээр Булганы Бүрэгхангай, Орхоны Эрдэнэт, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Төвийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэрт 13,4-24,7 мм голчтой мөндөр орсон.
7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж ихэнх нутагт 20,1-25,0 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 3,6-15,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулсаар 15,1-20,0 градус, Алтайн Өвөр говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Заг Сүүж, Галба, Өөш, Долоодын говиор 25,1-30,9 градус дулаан (5 дугаар зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-6,1 градусаар дулаан (6 дугаар зураг) байлаа.
7 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0-20,0 мм, Өмнөговь, Архангай, Булган, Орхон, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Нийслэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар 20,1-40,0 мм, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Завханы Тосонцэнгэл, Тэс, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Эрдэнэцогт, Архангайн Хангай, Өндөр-Улаан, Өлзийт, Түвшрүүлэх, Булганы Бугат, Сайхан, Баяннуур, Могод, Хутаг-Өндөр, Төвийн Алтанбулаг, Баянцагаан, Баян, Дэлгэрхаан, Баянжаргалант, Эрдэнэ, Нийслэлийн Тэрэлж, Улаанбаатар, Дундговийн Дэлгэрхангай, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Дэрэн, Луус, Цагаандэлгэр, Хулд, Дорноговийн Сайхандулаан сумдын нутгаар 40,1-80,0 мм, Төвийн Мөнгөнморьт, Нийслэлийн Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Дорнодын Хөлөнбуйр, Баяндун, Баян-Уул, Матад сумдын нутгаар 80,1-121,9 мм орсон. Харин Ховдын Зэрэг, Алтай, Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Шарга сумын нутгаар ороогүй (7 дугаар зураг) буюу нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, нутгийн баруун хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу тунадас (8 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/02/16



6 м/с


Шинэ мэдээ

