
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-04-14 12:02:39
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа, Түргэний уулсаар 5,1-13,1 градус, Хэнтэйн өндөрлөг уулс, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөнхийн нуруу, Засагт Хайрхан, Хан тайшир, Баянбуурал, Аж Богдын уулсаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр, говийн болон Монголын Дорнод талаар 5,1-13,5 градус, бусад нутагт 0-5 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджийн орчим ба дунджаас дулаан, Баян-Өлгий, Хөвсгөлийн ганц нэг сумдаар дунджаас 1,1-3,9 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 10-19 градус, говийн болон Монголын Дорнод тал нутгаар 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-10 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-23 градус хүйтэн, говийн нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 31-51 градус, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруугаар 4-20 градус, уулархаг нутгаар 21-30 градус, шөнөдөө ихэнх нутгаар 0-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн өндөрлөг уулс, Хан Хөхий, Эрээний нуруу, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 10-19 градус хүйтэн байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-4,0 мм, Баян-Өлгийн Булган, Увсын Түргэн, Завханы Улиастай, Тэлмэн, Хөвсгөлийн Их-Уул, Тариалан, Түнэл, Рашаант, Тосонцэнгэл, Архангайн Түвшрүүлэх, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөрт 4,1-9,9 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас бага, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дунджаас ахиу, Увс Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар дунджийн орчим орсон байна.
4 дүгээр 10-ний байдлаар Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар цастай байгаагаас Баян-Өлгийн Булган, Завханы Отгон, Шилүүстэй, Түдэвтэй, Яруу, Тэлмэн, Нөмрөг, Баян-Уул, Увсын Хяргас, Малчин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Дундговийн Сайхан-Овоод 0-7 см зузаан, нягт нь 0,03-0,28 гр/см3, Баян-Өлгийн Сагсайн Даян, Увсын Түргэн, Завханы Баянхайрхан, Хөвсгөлийн Цагааннуур, Ренчинлхүмбэд 10-15 см зузаан, нягт нь 0,17-0,26 гр/см3 байна .
Cалхи Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Увс, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Дорнод, Дорноговийн зарим, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар болон Улаанбаатар хот орчимд 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Арав хоногийн дундуур Өвөрхангайн Өлзийт сумд цас орж, цасан шуурга шуурсан.
- Арав хоногийн дундуур Баян-Өлгийн Дэлүүн, Говь-Алтайн Алтай, Архангайн Эрдэнэмандал, Сүхбаатарын Баяндэлгэр сумдын нутгаар 12-20 м/с хурдтай шороон шуурга шуурч, алсын барааны харагдац 1000-500 м болж буурсан буюу аюулт үзэгдэлийн хэмжээнд хүрсэн.
- Бэлчээрийн ургамал зарим нутгаар цухуйж эхэлсэн байна.
- Мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах ажил явагдаж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/10



8 м/с


Шинэ мэдээ

