
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-04-24 10:48:40
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн өндөрлөг уулс, Булнай, Тарвагатайн нуруу, Хархираа, Түргэн, Хантайшир, Аж Богд уулсаар 0-10,1 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хан Хөнхий, Бүтээл, Бүрэн, Эрээн, Тахийн Шар, Гурван Сайханы нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг болон Тамсагийн хоолойгоор 0-5 градус, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Хатан Суудал, Онгийн талаар 10,1-14,9 градус, бусад нутагт 5,1-10 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджийн орчим ба дунджаас дулаан, Хөвсгөлийн нэг сумдаар дунджаас 1,1-5,0 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 16-20 градус, говийн нутгаар 21-23 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөнхийн нуруугаар 6-15 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 5-10 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 4 градус хүйтнээс 3 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 31-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруугаар 11-30 градус, говийн болон нутгийн төв хэсгээр 41-50 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 5-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн өндөрлөг уулс, Хан Хөхий, Эрээний нуруу, Дарьгагын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-19 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 0-4 градус хүйтэн байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-10 мм, Увсын Малчин, Хяргас, Орхоны Эрдэнэт, Хэнтийн Норовлин, Баян-Овоо, Баян-Адарга, Сүхбаатарын Баруун-Уртад 10,1-18 мм орсон. Харин Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим, Завханы нэг сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас бага, төвийн нутгаар дунджийн орчим, нутгийн өмнө болон хойд хэсгээр дунджаас ахиу орсон байна.
4 дүгээр 20-ний байдлаар Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Өвөрхангайн Хархорин, Богд, Зүүнбаян-Улаан, Булганы Могод, Хэнтийн Баян-Овоо, Батноров сумдад 0-2 см зузаан, Баян-Өлгийн Сагсайн Даян, Хэнтийн Норовлин сумдад 6-7 см зузаан, нягт нь 0,15 гр/см3, Хэнтийн Баян-Адрага сумд 15 см зузаан, нягт нь 0,18 гр/см3 цастай байна.
Cалхи Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Нийслэл, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Увс, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Могод, Төвийн Эрдэнэсант, Дундговийн Мандалговь, Цагаандэлгэр, Сүхбаатарын Дарьганга сумдад 27-29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутгаар нойтон цас орсон бол арав хоногийн дундуур Увсын Өндөрхангай, Дархан-Уулын Орхон, Дархан, Нийслэлийн Бунт-Ухаа, Амгаланд, арав хоногийн сүүлчээр Хөвсгөлийн Эрдэнэбулган, Булганы Булган, Хэнтийн Норовлин, Баян-Адрага сумдын нутгаар цас орж, алсын барааны харагдац 1000-500 м болж буурсан бол Увсын Ховд, Ховдын Манхан, Говь-Алтайн Төгрөг, Дорнодын Гурванзагал, Дашбалбар, Цагаан-Овоо, Чойбалсанд 7-18 м/с хурдтай цасан шуурга шуурч аюулт үзэгдэлийн хэмжээнд хүрсэн.
- Арав хоногийн эхээр Говь-Алтайн Алтай, арав хоногийн сүүлчээр Баянхонгорын Баянлиг, Баянцагаан, Жинст, Бууцагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Булганы Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Баянгол, Төвийн Алтанбулаг, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Нийслэл, Дундговийн Дэлгэрхулд, Мандалговь, Дорноговийн Замын-Үүд, Сайншанд, Улаанбадрах, Хатанбулаг, Сүхбаатарын Баруун-Урт, Баяндэлгэр, Халзан, Хэнтийн Өндөрхаанд 7-21 м/с хурдтай шороон шуурга шуурч алсын барааны харагдац 1000-200 м болж буурсан буюу аюулт үзэгдэлийн хэмжээнд хүрсэн.
- Энэ арав хоногт ихэнх нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан байна.
- Мал аж ахуйд төл хүлээн авах, малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах ажил явагдаж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/15



6 м/с


Шинэ мэдээ

