
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-12-12 10:11:48
2017 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Булнайн нуруугаар 20,0-28,8 градус, өмнөд говиор 6,6-9,9 градус, бусад нутгаар 10,0-19,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу баруун аймгуудын нутаг болон Төв аймгийн өмнө талаар олон жилийн дунджаас 1,1-7,6 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим ба түүнээс 1,1-6,7 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 11-20 градус хүйтэн, говийн нутгаар 0-6 градус дулаан, бусад нутгаар 1-10 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 20-29 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу болон Төв, Булган, Сэлэнгийн хил залгаа сумдын нутгаар 30-39 градус, говийн нутгаар 14-19 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө Булнай нуруу, Увс нуур, Дархадын хотгороор 10-16 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 1-12 градус дулаан, бусад нутгаар 0-9 градус хүйтэн, шөнөдөө Баян-Өлгийн Сагсай /Даян/, Завханы Цэцэн-Уулд 42-46 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Бүтээл, Бүрэнгийн нуруу, Монголын Дорнод талаар 30-39 градус, бусад нутгаар 16-29 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас Увс, Завхан, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 0,0-4,8 мм орсон. (2 дугаар зураг) Нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
Cалхины их хурд Баянхонгор, Архангай, Төв, Хэнтийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 16-26 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
12 дугаар сарын 10-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговьийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,10-0,29 г/см3, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Өлзийт, Булганы Сэлэнгэ, Могод, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Завханы Сонгино, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-40 см зузаан цастай (3 дугаар зураг) буюу 0,12-0,32 г/см3 нягт цастай байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт Өвөрхангайн Өлзийт, Бүрд, Булганы Гурванбулаг, Бугат, Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхоны Жаргалант, Төвийн Эрдэнэсант, Лүн сумдад малын бэлчээрлэлт 5-10 хоног зузаан цасны улмаас саатсан байна.
- Мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байгаа мэдээтэй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/13



5 м/с


Шинэ мэдээ

