
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-11-16 15:43:12
2017 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Тарвагатай, Булнай, Эрээний нуруу, Тамсагийн хоолой, Хэрлэн голын хөндийгөөр 5,1-11,0 градус хүйтэн, говийн нутгаар 0,1-5,8 градус дулаан, бусад нутгаар 0,0-5,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-2,8 градусаар дулаан, Алтайн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 10-18 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруугаар 0-9 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 11-20 градус, Хангай, Хэнтэй, Хөвгөлийн уулархаг нутаг, Булнайн нуруу, Халхын дундад өндөрлөгөөр 21-30 градус, Алтайн Өвөр говиор 7-10 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 10-19 градус, Алтай, Хэнтэйн өндөрлөг уулс, Хан Хөхий, Булнайн нуруугаар 1-9 градус, говийн нутгаар 20-29 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 10-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Тарвагатай, Эрээний нуруу, Монголын Дорнод тал, Хэрлэн голын хөндийгөөр 20-29 градус, Хэнтэйн өндөрлөг уулс, Булнайн нуруугаар 30-36 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-5,0 мм, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, Архангайн Булган, Хашаат, Хотонт, Өвөрхангайн Есөнзүйл, Бат-Өлзий, Бүрд, Хархорин, Булганы Рашаант, Орхоны Жаргалант, Төвийн Зуунмод, Баян-Өнжүүл, Улаанбаатарын Өлзийт, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Түмэнцогтод 10,1-22,5 мм орсон. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн зарим, Архангай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу нутгийн 30 гаруй хувьд дунджаас бага, 70 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Өмнөговь, Дундговийн зарим, Булган, Сэлэнгэ, Дорнод, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 16-26 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Бугатад 29 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
11 дүгээр сарын 10-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,10-0,28 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай (3 дугаар зураг) буюу 0,12-0,30 г/см3 нягттай байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ сарын 5-7-ны хугацаанд ихэнх нутгаар нойтон цас орж, 8-9-нд зарим газраар цасан шуурга шуурсан байна.
- Мал оторлох, хээлтүүлэх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байгаа мэдээтэй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/02/16



6 м/с


Шинэ мэдээ

