
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 11:38:05
2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөл, Хан Хөхий, Хан Тайшир, Хархираа, Түргэний өндөрлөг уулсаар 4,7-15 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэн, Хархираа, Түргэний уулсаар 15,1-20 градус, Алтайн Өвөр, Шарга, Галба, Өөш, Долоодын говь, Ингэн хөөврийн болон Лигийн хоолойгоор 25,1-33,1 градус бусад нутагт 20,1-25 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-13,7 градусаар дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө нутгийн ихэнх хэсгээр 30-43 градус, Алтай, Хангай, Хэнтэйн, Хөвсгөл, Хан Хөхий, Булнай, Хантайшир, Хархираа, Түргэний уулсаар 22-30 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-10 градус, Их Нууруудын хотгор, говийн болон Дорнодын тал хээр нутгаар 11-20 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө нутгийн ихэнх хэсгээр 56-71 градус, Алтай, Хангай, Хэнтэйн, Хөвсгөл, Хантайшир, Хан Хөхий, Бүтээл, Бүрэнгийн нуруугаар 40-55 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-10 градус, Их нууруудын хотгор, Дорнодын тал, Алтайн өвөр болон говийн нутгаар 11-18 градус дулаан байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-30 мм, Хөвсгөл, Булган, Төвийн ихэнх, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 30,1-60 мм, Хөвсгөлийн Их-Уул, Тариалан, Булганы Булган, Орхон, Хишиг-Өндөр, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Орхон, Төвийн Жаргалант, Мөнгөнморьт, Хэнтийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Батширээтэд 60,1-120 мм орсон. Харин Ховдын Мянгад, Дөргөн, Говь-Алтайн Шарга, Өмнөговийн Номгон сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) нутгийн төв буюу Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим ба бага орсон байна.
Зуншлагын байдал 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд Увс, Хэнтий, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Ховд, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим сумдаар дунд, Увсын Цагаанхайрхан, Малчин, Өмнөговийн Хүрмэн, Дорноговийн Иххэт, Дорнодын Баян-Уулд ургалтын байдал муу үнэлгээтэй байна.
Cалхи Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлий, Завхан, Архангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар 16-20 м/с, Говь-Алтайн Алтай, Булганы Булган, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 21-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Завханд 29 м/с онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургац 7 дугаар сарын 31-ний байдлаар ихэнх нутагт 0,1 – 6,0 ц/га, Увсын Ховд, Завханы Их-Уул, Баянхайрхан, Хөвсгөлийн Галт, Эрдэнэбулган, Хатгал, Арбулаг, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баянхонгорын Эрдэнэцогт, Гурванбулаг, Булганы, Хангал, Бугат, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сэлэнгийн Мандал, Баруунбүрэн, Түшиг, Баянгол, Орхонтуул, Орхоны Улаантолгой, Эрдэнэт, Төвийн Угтаал, Алтанбулаг, Хэнтийн Цэнхэрмандал, Батширээт, Дорнодын Булган, Халхгол, Сүхбаатарын Асгат, Түмэнцогтод 6,1-10,0 ц/га, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Архангайн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10,1-12,9 ц/га байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Арав хоногийн эхээр Төвийн Жаргалантад хүйтэн бороо, Төвийн Угтаал, Хэнтийн Өмнөдэлгэр, хугацааны сүүлчээр Төвийн Угтаал, Өмнөдэлгэрт ширүүн аадар бороо аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч орсон байна.
- Арав хоногийн хугацааны сүүлчээр Архангайн Эрдэнэмандал, Орхоны Эрдэнэт, Өмнөговийн Манлайд 14,8-19,6 мм, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Булган, Төвийн Эрдэнэсантад 20,6-22,7 мм голчтой мөндөр орсон байна.
7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөл, Хан Тайшир, Хархираа, Түргэн, Аж Богдын өндөрлөг уулсаар 3,7-15 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэн, Хан Тайшир, Гурван Сайханы нуруугаар 15,1-20 градус, Номин, Шарга, Галба, Өөш, Долоодын говь, Ингэн хөөвөр болон Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 25,1-30,3 градус, бусад нутагт 20,1-25 ргадус дулаан (4 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, Баянхонгор болон Дорноговийн зарим нутгаар дунджийн орчим (5 дугаар зураг) байлаа.
7 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 3-60 мм, Завхан, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 60,1-80 мм, Хөвсгөл, Булганы ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Төвийн зарим, Говь-Алтай, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 80,1-100 мм, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Завханы Сантмаргац, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Уянга, Зүйл, Хужирт, Дундговийн Өндөршил, Төвийн Угтаал, Хэнтийн Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батширээтэд 100,1-120 мм, Хөвсгөлийн Улаан-Уул, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Булганы Хишиг-Өндөр, Булган, Орхоны Эрдэнэт, Дорнодын Сэргэлэнд 120,1-163 мм орсон (6 дугаар зураг) буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу (7 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/18



7 м/с


Шинэ мэдээ

