
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 02:09:35
2016 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Алтайн салбар уулс, Тэсийн голын хөндийгөөр 20,0-30,6 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Мэнэнгийн тал болон говийн нутгаар 4,6-9,9 градус, бусад нутгаар 10,0-19,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-4,8 градусаар дулаан ба дунджийн орчим, харин Алтай, Хангайн нурууны зарим салбар уулс, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр дунджаас 1,1-3,3 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх болон говийн нутгаар нутагт 7-15 градус хүйтэн, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Алтайн салбар уулсаар 16-23 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 20-29 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 30-38 градус, говийн нутгаар 12-19 хүйтэн байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө тал хээр, говийн нутгаар 4-12 градус дулаан, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-18 градус хүйтэн, бусад нутгаар 9 градус хүйтнээс 3 градус дулаан, шөнөдөө говийн нутгаар 15-22 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 31-40 градус, бусад нутгаар 23-30 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0-3,0 мм, Увсын Наранбулаг, Завханы Тэлмэн, Говь-Алтайн Есөнбулаг, Булганы Рашаант, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Сэлэнгийн Цагааннуур, Түшиг, Сүхбаатар, Зүүнбүрэн, Төвийн Эрдэнэсантад 3,1-6,1 мм орсон. Харин Баян-Өлгий, Увс, Архангай, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу баруун болон төвийн нутгийн зарим газраар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага орсон.
Салхи Архангайн Цэцэрлэг, Говь-Алтайн Төгрөг, Ховдын Ховд, Хэнтийн Оргил, Баян-Өлгийн Өлгий сумдын нутгаар 16-21 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилав.
12 дугаар сарын 20-ны байдлаар нийт íóòãèéí 70 орчим õóâüä öàñòàé áàéãààãààс Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Булган, Төв, Улаанбаатар Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Увс, Хэнтий, Завханы зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,01-0,56 г/см3, Архангайн Жаргалант, Хашаат, Баянхонгорын Баянбулаг, Булганы Тэшиг, Бугат, Баян-Агт, Булган, Орхон, Сэлэнгэ, Баяннуур, Дархан-Уулын Шарынгол, Шаазгайт, Хонгор, Дорнодын Баян-Уул, Булган, Баянтүмэн, Халхгол, Хөлөнбуйр, Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Баруунбүрэн, Мандал, Орхон, Сүхбаатарын Сүхбаатар, Түмэнцогт, Төвийн Угтаал, Цээл, Баянчандмань, Зуунмод, Увсын Зүүнговь, Улаангом, Хэнтийн Өлзийт, Баян-Овоо, Батширээт, Баян-Адарга, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Гурванбаян, Жаргалтхаан, Биндэр, Хөвсгөлийн Ханх, Түнэл, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Рашаант, Мөрөн, Завханы Түдэвтэй, Цагаанхайрхан, Улиастай, Цэцэн-Уул сумдад 11-20 см, нягт нь 0,1-0,28 г/см3, Хөвсгөл, Завханы ихэнх болон Баян-Өлгийн Булган, Булганы Хангал, Дархан-Уулын Дархан, Дорнодын Цагаан-Овоо, Сэргэлэн, Сэлэнгийн Зүүнбүрэн, Бугант (Ерөө), Хүдэр, Хушаат, Цагааннуур, Түшиг (Зэлтэр), Төвийн Жаргалант, Эрдэнэ, Увсын Наранбулаг, Түргэн, Давст, Малчин, Хяргас, Сагил, Баруунтуруун, Хэнтийн Дадал, Норовлин, Өндөрхаан, Батноров, Ховдын Алтай, Үенч, Булганд 21-50 см зузаан цастай (3 дугаар зураг) буюу нягт нь 0,07-0,38 г/см3 байна.
Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу нөхцөл байдлыг үнэлэхэд 12 дугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгийн Булган, Даян, Увсын Наранбулаг, Түргэн, Давст, Малчин, Хяргас, Өндөрхангай, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Тосонцэнгэл, Тэлмэн, Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тэс, Алдархаан, Отгон, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Улаан-Уул, Шинэ-Идэр, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Рашаант, Тариалан, Цагаан-Уул, Чандмань-Өндөр, Баянхонгорын Баянбулаг, Булганы Хангал, Сэлэнгийн Зүүнбүрэн, Бугант, Хүдэр, Хушаат, Ерөө, Цагааннуур, Төвийн Жаргалант, Эрдэнэ, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Хэнтийн Дадал, Өндөрхаан, Норовлин, Дорнодын Сэргэлэн, Цагаан-Овоод буюу нийт 11 аймгийн 52 суманд зудын, Увсын Улаангом, Тэс, Завханы Түдэвтэй, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Ханх, Түнэл, Бүрэнтогтох, Галт, Арбулаг, Жаргалант, Цагаан-Үүр, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Архангайн Жаргалант, Хашаат, Цэцэрлэг, Батцэнгэл, Булган, Өгийннуур, Хангай, Хотонт, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Бугат, Баяг-Агт, Сэлэнгэ, Баяннуур, Орхоны Улаантолгой, Эрдэнэт, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Түшиг, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Төвийн Зуунмод, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэсант, Борнуур, Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Баян-Овоо, Батширээт, Баян-Адрага. Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Гурванбаян, Жаргалтхаан, Биндэр, Батноров, Өлзийт, Дорнодын Баян-Уул, Булган, Баянтүмэн, Халхгол, Хөлөнбуйр, Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Халхгол, Гурванзагал, Сүхбаатарын Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаанд буюу 12 аймгийн 64 суманд зудархуу байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/02/16



6 м/с


Шинэ мэдээ

