
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 08:02:34
2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 15,0-23,6 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэн, Хан Тайшир нуруугаар 5,0-14,9 градус хүйтэн, Номин, Шаргын говь, Ингэн Хөөвөр, Лигийн хоолой, Онгийн тал болон Заг Сүүж, Галба, Өөш, Долоодын говиор 0,0-7,0 градус дулаан, бусад нутгаар 0,1-4,9 градус хүйтэн буюу (1 дүгээр зураг) олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим, нутгийн төв хэсгээр дунджаас 1,1-3,8 градусаар сэрүүн, нутгийн зүүн болон говийн хэсгээр 1,1-5,5 дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 0,0-20,0 градус, Их Нууруудын хотгор, Алтайн Өвөр говийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн бэлчир нутаг, Дорнодын тал хээр нутгаар 20,1-27,0 градус дулаан, Хөвсгөлийн ганц нэг сумдад 1,0 градус сэрүүн, шөнөдөө ихэнх нутагт 0,0-9,9 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал хээрийн нутгаар 10,0-19,0 градус хүйтэн, Баянхонгор аймгийн ганц нэг сумдад 0,1-4,0 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 20,1-30,0 градус, Алтай, Хангайн уулархаг, Дорнодын тал хээрийн нутаг болон говийн нутгаар 30,1-39,0 градус, нутгийн баруун хойд хэсгээр 4,0-20,0 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 10,0-23,0 градус, Хангайн уулархаг уулс, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 1,0-9,9 градус хүйтэн байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт ороогүй, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Нийслэл, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар 0,0-5,0 мм, Баян-Өлгийн Алтай, Сагсай, Увсын Түргэн, Хяргас, Баруунтуруун, Малчин, Хөвсгөлийн Рашаант, Шинэ-Идэр, Тариалан, Их-Уул, Мөрөн, Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Галт, Цагаан-Уул, Завханы Их-Уул, Яруу, Тэс, Сонгино, Улиастай, Идэр, Тосонцэнгэл, Баянхайрхан, Архангайн Тариат, Батширээт, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Булган, Цахир, Чулуут, Булганы Бугат, Хангал, Баян-Агт, Тэшиг, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Орхон, Баруунбүрэн, Түшиг, Сүхбаатар, Дархан-Уулын Хонгор, Шарынгол, Төвийн Батсүмбэр, Нийслэлийн Тэрэлж, Хэнтийн Өмнөдэлгэр, Норивлон, Биндэр, Дорнодын Халхгол, Баяндун, Дашбалбарт 5,1-10,0 мм, Завханы Баян-Уул, Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Чандагат, Архангайн Эрдэнэмандал, Цэцэрлэг, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Хүдэр, Бугат, Хушаат, Ерөө, Зүүнбүрэн, Дархан-Уулын Дархан, Орхон, Хэнтийн Дадал, Дорнодын Баян-Уулд 10,1-20,1 мм орсон (2 дугаар зураг) буюу нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага ба нутгийн хойд хэтгээр дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.
Cалхи Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтийн зарим, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Дунд-Ус, Ховд, Завханы Тэс, Говь-Алтайн Бугатад 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.
10 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос ихэнх нутагт 0-5 см зузаан буюу нягт нь 0,07-0,15 гр/см3, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим, Хэнтий, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 6-10 см зузаан буюу нягт нь 0,02-0,25 гр/см3, Баян-Өлгийн Сагсай, Завханы Баянхайрхан, Баян-Уул, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Булганы Хангал, Сэлэнгийн Бугант, Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Дархан-Уулын Орхонд 11-15 см зузаан буюу нягт нь 0,10-0,25 гр/см3, Сэлэнгийн Хушаатад 23 см зузаан цастай (3 дугаар зураг) буюу нягт нь 0,10 гр/см3 байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногийн сүүлчээр Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумдын нутгаар цас орж алсын барааны харагдац 500-50 м болон буурч аюулт үзэгдэлийн хэмжээнд хүрсэн байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

