
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-02 17:19:55
2016 оны таримал ургамлын ургалтын хугацааны тойм
2016 оны 4 дүгээр сард газар тариалангийн бүс нутгийн уриншилсан талбайд 0-50 см гүний ашигтай чийгшлийн нөөц Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уулын Алтангадас, Цайдам, 5, 6, 7-р бригад, Төвийн Жаргалантад хангалттай, Архангайн Түвшрүүлэх, Булганы Хутаг, Булган, Ингэттолгой, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Номгон, Зүүнбүрэн, Орхон, Баруунхараа, Хушаат, Төвийн Угтаал, Баянчандмань, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Тариалан, Хэнтийн Гурванбаян, Орхоны Улаантолгойд дунд зэрэг, Булганы Тэшиг, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, , Төвийн Борнуур, Эрдэнэсант, Хэнтийн Биндэр, Гурванбаянд хангалтгүй, гуурстай талбайд Булганы Хутаг, Сэлэнгийн Номгон, Зүүнбүрэн, Дархан-Уулын 4-р бригад, Алтангадас, Цайдамд хангалттай, Булганы Булган, Ингэттолгой, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, Ерөө, Баруунбүрэн, Орхон, Хушаат, Баруунхараа, Алтанбулаг, Төвийн Угтаал Жаргалант, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Тариаланд дунд зэрэг, Төвийн Баянчандмань, Эрдэнэсант, Борнуур, Хэнтийн Биндэр, Гурванбаянд хангалтгүй байсан.
2016 оны хавар газар тариалан бүхий газруудад 5 сарын эхний арав хоногоос сүүлчийн арав хоног хүртэлх хугацаанд тарилт хийгдсэн ба хаврын нөөц чийг ихэнх талбайд хангалтгүй байсан хэдий ч 5 дугаар сар болон 6 дугаар сарын эхээр хур тунадас газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу, температур дунджийн орчим байсан нь таримал ургамал цухуйхад хүрэлцэхүйц байлаа.
Газар тариалан бүхий нутгаар 5 дугаар сард агаарын дундаж температур 7,0-13,0 градус буюу олон жилийн дунджийн орчим, 6 дугаар сард 12,9-19,1 градус буюу дунджийн орчим ба түүнээс 1,1-2,9 градусаар дулаан, 7 дугаар сард 17,4-23,9 градус буюу дунджаас 2,8-4,9 градусаар дулаан, 8 дугаар сард 14,9-21,2 градус буюу дунджаас 1,1-3,8 градусаар дулаан, хур тунадас 5 дугаар сард 3,7-45,1 мм, 6 дугаар сард 14,3-125,4 мм, 7 дугаар сард 25,7-162,9 мм буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, 8 дугаар сард 6,6-139,2 мм буюу Баян-Өлгийн Баяннуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Архангайн Түвшрүүлэх, Булганы Хутаг, Дархан-Уулын Хонгор, Дархан, Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Өвөрхангайн Хархоринд дунджийн орчим ба түүнээс ахиу бусад нутгаар дунджаас бага орсон.
Таримал ургамалд чийг ихээр шаардагдах 7 дугаар сард агаарын температур 30-36 градус хүрч 1-19 хоног халсан. Үүнээс Сэлэнгэ, Төвийн ихэнх болон Дорнодын Баян-Уул, Халхгол сумдын нутгаар 10-19 хоног халсан.
Хөрсний чийг 7 дугаар сарын эхээр хөрсний Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Орхонтуул, Төвийн Эрдэнэсант, Хэнтийн Гурванбаянд хангалтгүй, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Баруунхараа, Өвөрхангайн Хархорин, Төвийн Угтаалд дунд зэрэг, Сэлэнгийн Ерөө, Булганы Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруун, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадас, Цайдамд хангалттай, төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Сүхбаатарын Баруун-Уртад хангалтгүй, Төвийн Борнуур, Баянчандмань, Хэнтийн Өндөрхаанд дунд зэрэг, Сэлэнгийн Зүүнхараа, Булганы Булган, Өвөрхангайн Хархорин, Төвийн Угтаал, Жаргалант, Дархан-Уулын 6-р бригадад хангалттай байсан.
7 дугаар сарын дундуур газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайн ургалтын байдал сайн үнэлгээтэй байна. Улаанбуудай Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхонтуул, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд 26-55 см, бусад газруудад 60-90 см өндөртэй, төмсний ургалтын Баян-Өлгийн Баяннуур, Дорнодын Баян-Уулд дунд, бусад газруудад сайн байлаа.
Үр тариа боловсрох үе буюу 8 дугаар сарын турш агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас зарим газарт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу орж, 7 ба 8 дугаар сард ихэнх газруудад ургалтын байдал сайн байсан бөгөөд 8 дугаар сарын сүүлчийн арав хоногт буудай аарц болон бүрэн бололт, төмс иш навчны гулжийлтын үе шатандаа орж ургац хураах боломжтой болж, нийт нутгаар áîëîìæèéí õýìæýýíèé óðãàö àâàõ öàã àãààðûí íºõöºë á¿ðäñýí

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2018/04/20



8 м/с


Шинэ мэдээ

