
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 22:47:16
2016 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын дундаж температур 3 болон 4 дүгээр сард ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-6,8 градусаар дулаан, 5 сард ихэнх нутгаар дунджийн орчим, зүүн зүгийн нутгаар 1,1-2,6 градусаар дулаан, баруун зүгийн нутгаар дунджаас 1.1-5,9 градусаар хүйтэн байлаа.
Хур тунадас 3 сард ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 4 дүгээр сард нутгийн 40 гаруй хувьд орчим буюу түүнээс ахиу, 60 орчим хувьд дунджаас бага, 5 дугаар сард нутгийн 20 орчим хувьд дунджаас бага, 80 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.
Цасны хувьд 2 дугаар сарын сүүлчээр нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байсан бол 3 дугаар сарын дунд үе гэхэд нутгийн 20 орчим, 4 дүгээр сарын эхээр нутгийн 10 орчим хувь болж багассан боловч ихэнх нутагт цас орж цастай нутгийн хэмжээ ихэссэн. 2 дугаар сарын сүүлчээс 3 дугаар сарын сүүлч хүртэл Баян-Өлгийн Сагсай, Увсын Давст, Сагил, Наранбулаг, Баруунтуруун, Түргэн, Малчин, Тэс, Зүүнговь, Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Яруу, Их-Уул, Отгон, Тэлмэн, Алдархаан, Цэцэн-Уул, Идэр, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ сумдын нутгаар 10 см-с зузаан, нягтарч хатуурсан цастай байсан. Цасан бүрхүүл 4 дүгээр сарын сүүлчээр бүрэн арилсан боловч үе үе нойтон цас орж аюултай үзэгдлийн хэмжээн хүрч байсан.
Салхины хурд энэ хавар ихэнх нутагт 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан. Ялангуяа Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Говь-Алтайн Тонхил, Бугат, Есөнбулаг, Цээл, Шарга, Баянхонгорын Богд, Баянговь, Өвөрхангайн Баян-Өндөр, Төвийн Бүрэн, Хэнтийн Галшар, Биндэр, Дархан, Баян-Овоо, Дорнодын Матад, Өмнөговийн Манлай, Цогтцэций, Дундговийн Эрдэнэдалай, Мандалговь, Гурвансайхан, Дорноговийн Улаан-Уул, Замын-Үүд, Хөвсгөл 27-31 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан бөгөөд нягтарч хатуурсан зузаан цас болон цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 13 аймгийн 45 сумын нутагт мал хаваржилтын байдал хүндэрсэн.
Бэлчээрийн ургамал 4 дүгээр сарын сүүлээр ихэнх нутагт цухуйсан бөгөөд ургалтын байдал Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар ургамал ургасан боловч ургалтын байдал дунд, муу байсан бол 5 дугаар сарын сүүлчээр нийт нутгийн 60 орчим хувд сайн, 30 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд ургамал цухуйсан боловч ургалтын байдал муу үнэлгээтэй байлаа.
2015 оны хавар үе үе цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн хүчтэй цасан болон шороон шуурга шуурч мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажил явуулахад хүндрэлтэй байсан.
Өнгөрсөн хавар УЦУОСМ-ийн хүрээлэнгийн ХААЦУ-ын секторт ирүүлсэн мэдээгээр цаг агаарын нөхцөл хүндэрсэний улмаас нийт 406 мянга гаруй мал хорогдсон.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/06



5 м/с


Шинэ мэдээ

