
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 04:03:01
2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 0-6,7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Хан Хөхий, Хан Тайшир, Бүтээл, Бүрэн, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс, Тамсагийн хоолой, Халхголын хөндийгөөр 0,1-5,0 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Үхэр Чулууны хөндий, Баруун Хуурай, Хонин Усны хоолой, Алтайн Өвөр болон өмнөд говиор 10,1-19,8 градус, бусад нутагт 5,1-10,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-6,5 градусаар дулаан, Хэнтийн хойд, Дорнодын зүүн болон хойд талын сумдын нутгаар дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө тал хээр, говийн нутгаар 21-30 градус, уулархаг нутгаар 10-20 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын сав дагуух нутгаар 10-12 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон өмнөд говиор 1-9 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 20-40 градус, тал хээр, говийн нутгаар 41-58 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 1-14 градус хүйтэн, говийн нутгаар 0-6 градус дулаан байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-5,0 мм, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхоны ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-20 мм, Увсын Малчин, Ховдын Жаргалант, Хөвсгөлийн Рашаант, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Говь-Алтайн Төгрөг, Архангайн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Булганы Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ, Булган, Орхон, Могод, Өвөрхангайн Хархоринд 20,1-36,5 мм орсон. Харин Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дундговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу баруун болон төвийн аймгийн ихэнх, Дорнод аймгийн ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.
4 дүгээр сарын 30-ны байдлаар ихэнх нутагт бэлчээрийн ургамал цухуйсан бөгөөд ургалтын байдал Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар ургамал ургасан боловч ургалтын байдал дунд, муу байна.
Cалхи Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлий, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговийн зарим сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Шарга, Бугат, Хэнтийн Галшар, Биндэр, Дархан, Баян-Овоо, Дорнодын Матадад 27-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногийн эхээр Говьсүмбэрийн Чойр, Дорноговийн Сайншанд, Айраг, Өргөн, Улаан-Уул, Иххэт, Алтанширээ, Сүхбаатарын Түмэнцогтод, арав хоногийн сүүлчээр Говь-Алтайн Хөхморьт, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Дорноговийн Сайншанд, Өргөн, Улаан-Уул, Замын-Үүд, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулагт хүчтэй шороон шуурга шуурч, аюултай үзэгдэл, зарим газруудад онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Мөн 21-30-ны хооронд Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Дундговийн зарим сумдын нутгаар нойтон цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна .
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлдэх ажил үргэлжилж байгаа бол газар тариалан бүхий газруудад хаврын хагалгаа хийж хөрс бэлдэх, зарим газруудад төмс, хүнсний ногоо тариалах ажил явагдаж байна.
- 4 дүгээр сард УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын секторт ирсэн мэдээгээр цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумдын нутгаар нийт 73193 толгой мал хорогдсон байна.
4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0-10,4 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, Баруун Хуурай, Хонин-Усны хоолой болон говийн нутгийн зарим газраар 5,1-10,0 градус, Алтайн Өвөр болон Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Заг Сүүж, Галбын говиор 10,1-15,5 градус, бусад нутгаар 0,1-5,0 градус дулаан (3 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-4,7 градусаар дулаан, нутгийн зүүн хойд хэсгээр дунджийн орчим (4 дүгээр зураг) байлаа.
4 дүгээр сард хур тунадас ихэнх нутагт 0-5 мм, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 5,1-10,0 мм, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 10,1-30,0 мм, Увсын Малчин, Ховдын Жаргалант, Хөвсгөлийн Рашаант, Говь-Алтайн Төгрөг, Архангайн Өлзийт, Эрдэнэмандал, Булганы Сайхан, Баян-Агт, Орхон, Сэлэнгийн Хүдэр, Мандалд 30,1-54,0 мм орсон. Харин Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Баянхонгорын Жинст, Дорноговийн Улаан-Уул, Улаанбадрах, Хатабулаг, Өмнөговийн Булган, Гурвантэс, Баяндалай, Баян-Овоо, Ноён, Номгон, Сэврэй, Хүрмэн сумдын нутгаар ороогүй (5 дугаар зураг) буюу Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага (6 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2018/04/20



8 м/с


Шинэ мэдээ

