
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 07:50:12
2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхий нуруу, Хархираа, Түргэний уулс, Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 23-36 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Дарьгангын тэгш өндөрлөг болон Тамсагийн хоолойгоор 18-22,9 градус, говийн нутаг болон Өгий нуурын сав газраар 6-11,9 градус, Алтайн Өвөр болон Заг Сүүжийн говиор 1-5,9 градус, бусад нутагт 12-17,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нутгийн баруун болон зүүн хагаст олон жилийн дунджаас 1,1-3,6 градусаар хүйтэн, төв болон нутгийн баруун хойд хэсгээр дунджийн орчим, нутгийн баруун болон Алтайн Өвөр говь орчмоор 1,7-3,6 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 1-10 градус, Алтайн Өвөр говиор 11-13 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутагт, Их Нууруудын хотгор, Булнайн нуруу, Дорнодын тал газраар 0-10 градус, томоохон гол нуурын хөндийгөөр 11-15 градус хүйтэн, шөнөдөө, Алтайн Өвөр говиор 10-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтэйн нуруу болон Дорнодын талаар 30-39 градус, Хангайн өндөрлөг уулсаар 40-52 градус, бусад нутагт 20-29 градус хүйтэн байв.
Хөрсний гадарга дээр ихэнх нутагт 0-15 градус, говийн нутгаар 16-30 градус дулаан, томоохон гол нуурын хөндий болон Дорнодын тал нутгаар 1-11 хүйтэн, шөнөдөө Номингийн говиор 10-19 градус, Алтай, Хангай уулархаг нутаг болон Дорнын талаар 20-29 градус, Хангайн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруугаар 40-56 градус, бусад нутагт 30-39 градус хүйтэн байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-3 мм, Увсын Зүүнхангай, Завханы Тэс, Яруу, Архангайн Өгийнуур, Өлзийт, Хашаат, Цахир, Хужирт, Хархорин, Булганы Бугат, Дашинчилэн, Баяннуур, Дундговийн Эрдэнэдалай, Хулд, Өмнөговийн Манлай, Ханбогд, Цогтцэцийд 3,1-6 мм, Завханы Баян-Уул, Өвөрхангайн Баян-Өндөр, Бүрд, Зүйл, Өлзийт, Булганы Могод, Сайханд 6,1-12 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас бага, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Төвийн ганц нэг сумдын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.
Cалхи Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Архангай, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь аймгийн зарим сумдын нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд буюу 16-25 м/с хүрч салхилсан байна.
2 дугаар сарын 29-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар 0-4 см буюу тарлан цастай, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Дундговийн зарим сумдын нутгаар 5-10 см зузаан буюу нягт нь 0,03-0,34 гр/см3,Булганы ихэнх, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 10-19 см зузаан буюу нягт нь 0,09-0,35 гр/см3, Увсын Наранбулаг, Зүүнговь, Улаангом, Хяргас, Өмнөговь, Түргэн, Баруунтуруун, Баян-Өлгийн Сагсай, Завханы Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанхайрхан, Баянтэс, Нөмрөг, Шилүүстэй, Идэр, Яруу, Тэлмэн, Алдархаан, Отгон, Тэс, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Арбулаг, Архангайн Жаргалант, Цахир, Өвөрхангайн Зүйл, Хужирт, Бүрд, Өлзийт, Баянхонгорын Галуут, Жаргалант, Булганы Хишиг-Өндөр, Дундговийн Өлзийт, Сэлэнгийн Ерөө, Сүхбаатарын Баяндэлгэр, Дарьганга, Сүхбаатар, Түвшинширээ, Асгат, Уулбаян, Наран, Төвийн Угтаал, Дорнодын Халхголын сумдын нутгаар 20-60 см зузаан, 0,1-0,42 гр/см3 нягттай байна. Харин Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтийн зарим болон Дорнодын ганц нэг сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Одоогийн байдлаар Баян-Өлгийн Сагсай, Ховдын Үенч, Увсын Наранбулаг, Түргэн, Улаангом, Зүүнговь, Баруунтуруун, Тэс, Өндөрхангай, Завханы Отгон, Баянхайрхан, Баянтэс, Цэцэн-Уул, Идэр, Цагаанхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй, Тэс, Алдархаан, Нөмрөг, Сонгино, Яруу, Говь-Алтайн Алтай, Халиун, Баянхонгорын Жаргалант, Хөвсгөлийн Арбулаг, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Булганы Хангал, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Архангайн Жаргалант, Цахир, Өвөрхангайн Бүрд, Хужирт, Өлзийт, Зүйл, Сэлэнгийн Ерөө, Төвийн Зуунмод, Угтаал, Хэнтийн Галшар, Дэлгэрхаан, Дорнодын Халхгол, Матад, Цагаан-Овоо, Сүхбаатарын Халзан, Уулбаян, Дарьганга, Онгон, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ, Наран, Дорноговийн Дэлгэрэх, Дундговийн Хулд, Өлзийтөд нягтарч хатуурсан, зузаан цастайн улмаас нийт 17 аймгийн 58 сумдын нутгаар зудын байдалтай байна.
- Мөн Увсын Хяргас, Малчин, Өмнөговь, Давст, Сагил, Ховдын Алтай, Цэцэг, Манхан, Чандмань, Завханы Улиастай, Цагаанчулуут, Шилүүстэй, Сантмаргац, Ургамал, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Улаан-Уул, Баянзүрх, Архангайн Тариат, Хангай, Өндөр-Улаан, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бат-Өлзий, Нарийнтээл, Булганы Булган, Тэшиг, Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Говь-Алтайн Тонхил, Тайшир, Хөхморьт, Цогт, Цээл, Шарга, Төвийн Цээл, Жаргалант, Баян-Өнжүүл, Баянчандмань, Эрдэнэсант, Хэнтийн Дархан, Дорнодын Булган, Сэргэлэн, Цагаан-Овоо, Сүхбаатарын Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дорноговийн Айраг, Дундговийн Луус, Адаацаг, Дэрэн, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Мандалговь, Өндөршил, Баянжаргалан сумдын нутгаар нягтарч хатуурсан, зузаан цастайн улмаас нийт 14 аймгийн 56 сумдын нутагт зудархуу байна.
- Өнгөрсөн 2 дугаар сард Увс, Завхан, Архангай, Булган, Сүхбаатар, Төв аймгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдад цаг агаарын таагүй нөхцлийн улмаас нийт 200 гаруй мянган мал хорогдсон байна.
2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс болон томоохон голуудын хөндийгөөр 25-42 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор хэсгээр 20-24,9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-9,9 градус, бусад нутагт 10-19,9 градус хүйтэн (4 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас 1.1-6,2 градусаар дулаан (5 дугаар зураг) байлаа.
2 дүгээр сард ихэнх нутагт 0-3 мм, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговийн зарим, Ховд, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төвийн ганц нэг сумдын нутгаар 3,1-6мм, Хөвсгөлийн Их-Уул, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Завханы Сонгино, Тэс, Баян-Уул, Архангайн Хашаат, Өвөрхангайн Баян-Өндөр, Зүйл, Бүрд, Өлзийт, Булганы Тэшиг, Хишиг-Өндөр, Могод, Сайханд 6,1-15,4 мм орсон. Харин Ховдын Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн, Увсын Хар-Ус, Ховд, Баян-Өлгийн Баяннуур, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Говь-Алтайн Бугат, Ажбогд, Тоорой, Бигэр, Дэлгэр, Цээл, Эрдэнэ, Гуулин, Баянхонгорын Баянбулаг, Байдраг, Галуут, Баянцагаан, Шинэжинст, Хориулт, Эхийнгол, Байнсайр, Гурьанбулаг, Баян-Өндөр, Бууцагаан, Бодь, Заг, Хүрээмарал, Дундговийн Баянжаргал, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Иххэт, Говьсүмбэрийн Чойр, Төвийн Баянжаргалан, Улаанбаатарын Багануур, Өмнөговийн Баяндалай, Хэнтийн Биндэр, Хэрлэнбаян-Улаан, Батширээт, Баян-Адарга, Баянмөнх сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 60 орчим хувьд дунджаас бага, 40 гаруй хувьд дунджийн орчим ба ахиу орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/10



8 м/с


Шинэ мэдээ

