
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 10:40:24
2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН
ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 10-14 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Орхон-Сэлэнгийн бэлчир нутаг, Монгол дорнодын тал тал болон говийн нутгаар 20-25 градус, бусад нутагт 15-19 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн баруун өмнөд хэсэгт дунджаас 0,1-2,5 градусаар сэрүүн, бусад нутагт 0,4-4,8 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 30-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтэйн нуруу, 25-29 градус хүрч халсан бол шөнөдөө уулархаг нутгаар 0-9 градус, тал хээр, говийн нутгаар 10-14 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутагт 50-60 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн зарим уулсаар 46-49 градус, Монгол дорнодын тал Алтайн өвөр говиор 61-68 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутагт 1-9 градус дулаан, Алтай, Хөвсгөлийн зарим уулс, Хангайн өндөрлөг уулсаар 0-5 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Хэнтийн бүх, Говь-Алтай, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0-39 мм, Дорнод, Завхан, Хөвсгөл, Булган Сэлэнгэ, Архангайн зарим, Ховд, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар 40-79 мм, их орсон газартаа буюу Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөлийн зарим сумдаар 80-119 мм, Өмнөговийн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар хур тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, харин Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Хөвсгөлийн ихэнх нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.
Cалхины их хурд Баянхонгор, Говь-Алтай, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Дундговийн Сайхан-Овоод 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилав.
Зуншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Дундговийн зарим сумдын нутгаар сайн, 60 орчим хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд буюу Баян-Өлгийн Баяннуур, Увсын Сагил, Түргэн, Давст, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Хатгал, Тариалан Баянхонгорын Баянлиг, Өмнөговийн Хүрмэн, Даланзадгад, Төвийн Өндөрширээт сумдын нутгаар гантай (3 дугаар зураг) байна.
Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудай Увсын Баруунтуруунд сүүн бололт, Сэлэнгийн Цагааннуур, Баянгол, Орхон, Дархан-Уулын Дархан, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд аарцан бололт, Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархорин, Төвийн Залуучууд, Сэлэнгийн Зүүнбүрэнд бүрэн бололтын үе шат ажиглагдсан бол ургалтын байдал Увс, Хэнтий, Хөвсгөл, Дорнодын тариалан бүхий газар болон Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Зүүнбүрэн сумдад сайн, бусад газруудад дунд зэрэг байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажил явагдаж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2018/04/21



8 м/с


Шинэ мэдээ

