Онцлох мэдээ: 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Төгрөг болон Увс нуурын савын Хархираа голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-20 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2017.06.28                     

Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 22:44:04

Хэвлэх

2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Аж Богд, Хархираа, Түргэний уулс, Хасагтхайрхан, Хантайширын нуруугаар 8-18 градус, Хан Хөхий, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хэнтэйн нуруугаар 4-7 градус хүйтэн, говийн нутаг болон Дорнод Монголын талаар 0-7 градус дулаан, бусад нутагт 0-3 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн зүүн болон баруун хойд хэсгээр дунджаас дулаан, төв болон баруун өмнөд хэсгээр дунджаас сэрүүн бусад нутагт дунджийн орчим  байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 6-15 градус, Сэлэнгэ, Өмнөговийн ихэнх, Баянхонгор, Булган, Дорноговийн зарим, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумдаар 16-22 градус дулаан, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруу, Орхон Сэлэнгийн бэлчирээр 15-25 градус, говийн нутгаар 6-9 градус, бусад нутгаар 10-14 градус хүйтэн байв.

Хөрсний гадарга дээр өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-20 градус, төв болон говийн зарим нутгаар 21-25 градус, бусад нутагт 26-37 градус дулаан, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-28 градус, говийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 15-19 градус хүйтэн байлаа.

Энэ арав хоногт нутгийн 80 гаруй хувьд хур тунадас орсон ба их орсон газраа буюу Увсын Сагил, Түргэн, Улаангом, Наранбулаг, Завхан, Завханы Яруу, Шилүүстэй, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Тариалан, Говь-Алтайн Алтай, Төгрөг, Архангайн Хангай, Чулуут, Тариат, Баянхонгорын Шаргалжуут, Булганы Рашаант, Орхоны Эрдэнэт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин, Төв аймгийн Цээл, Батсүмбэр, Улаанбаатарын Өлзийт, Улаанбаатар, Амгалан, Тэрэлж, Хэнтийн Дадалд 6,1-14,5 мм, Баян-Өлгийн Сагсай, Цэнгэл, Улаахус, Өлгий, Толбо, Увсын Ховд, Өмнөговь, Ховдын Ховд, Зэрэг, Дарви, Чандмань, Завханы Идэр, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Цогт, Дэлгэр, Гуулин, Хөвсгөлийн Хатгал, Рашаант, Архангайн Хотонт, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Булган, Жаргалант, Цэцэрлэг, Өвөрхангайн Бүрд, Уянга, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Хужирт, Арвайхээр, Баянхонгорын Баянхонгор, Баян-Овоо, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Жаргалант, Хүрээмарал, Булганы Хангал, Бугат, Баяннуур, Баян-Агт, Дашинчилэн, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Ерөө, Сүхбаатар, Орхон, Зүүнбүрэн, Хүдэр, Орхонтуул, Бугант, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Хонгор, Төвийн Аргалант, Эрдэнэсант, Борнуур, Алтанбулаг, Жаргалант, Угтаал, Зуунмод, Заамар, Улаанбаатарын Партизан, Дундговийн Адаацаг, Өмнөговийн Баяндалай, Цогтцэций, Цогт-Овоо, Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Баяндун 3,1-6 мм, бусад нутгаар 0,1-3 мм (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас ахиу, нутгийн зүүн болон баруун өмнөд, баруун хойд хэсгээр дунджийн орчим буюу түүнээс бага орсон. Харин Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв болон Хэнтий, Сүхбаатарын зарим сумдад тунадас ороогүй.

Cалхины хурд Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилав.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас орсон ба Увсын баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун болон өмнөд, Хөвсгөлийн хойд хэсгээр 5-10 см-ийн цасан бүрхүүл тогтож, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Төв аймгийн Жаргалант, Угтаалцайдам, Баянчандмань сумдын нутгаар 0,20-0,28 г/см3 нягттай байна.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд хадлан тэжээл хужир шүү бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна.

10 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0-14 градус хүйтэн, Алтайн Өвөр болон Заг Сүүж, Галба, Өөш, Долоодын говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Загийн Усны хөндий Дорнод Монголын талаар 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан (3 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал говийн нутгаар дунджаас дулаан, баруун болон төвийн нутгаар дунджаас сэрүүн (4 дүгээр зураг) байлаа.

10 дугаар сард нийт нутгаар хур тунадас орж, их орсон газраа буюу Баян-Өлгийн Даян, Увсын Түргэн, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Говь-Алтайн Төгрөг, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Хушаат, Зэлтэр, Орхон, Сүхбаатар, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Өвөрхангайн Хархорин, Төвийн Жаргалант, Батсүмбэр, Хэнтийн Дадал, Улаанбаатарт 12,1-24 мм, Увсын Улаангом, Сагил, Завханы Яруу, Шилүүстэй, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Баянхонгорын Баянхонгор, Шаргалжуут, Говь-Алтайн Алтай, Архангайн Төвшрүүлэх, Цэцэрлэг, Булганы Рашаант, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Орхонтуул, Ерөө, Мандал, Өвөрхангайн Арвайхээр, Хужирт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Есөнзүйл, Уянга, Төвийн Борнуур, Цээл, Угтаал, Дундговийн Мандалговь, Дорнодын Баяндун, Баян-Уул, Улаанбаатарын Их сургууль станц, Өлзийт, Тэрэлжид 8,1-12 мм, бусад нутагт 0-8 мм орсон (5 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу (6 дугаар зураг) байлаа.