Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 11:45:25

Хэвлэх

2015 оны хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2014-2015 оны өвөл

Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 1 дүгээр сард ихэнх нутагт дунджаас 1,1-7,3 градусаар дулаан харин 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 2 дугаар сард нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр дунджаас 1,1-5,0 хүйтэн, зүүн өмнөд хэсгээр дунджаас 1,1-3,6 дулаан бусад нутагт дунджийн орчим байлаа.

Хур тунадас 2014 оны 11, 12 дугаар сард ихэнх нутгаар 0-5 мм, 11 дүгээр сард Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, Дархан-Уул аймгийн нийт нутгаар 6-10 мм, их орсон газартаа 11-16 мм байлаа. 2015 он гараад 1, 2 дугаар сард ихэнх нутгаар 0,0-3,0 мм, 1 дүгээр сард Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын зарим суманд 3,1-5,0 мм, их орсон газартаа 5,1-10,7 мм, 2 дугаар сард Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 3,1-10,0 мм, их орсон газартаа 10,1-14,4 мм хүрсэн. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 2014 оны 12 ба 2015 оны 1 дүгээр сард нутгийн 70 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага, 2 дугаар сард 50 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага, 50 орчим хувьд дунджаас ахиу байсан.

2014 оны 11 дүгээр сарын эхээр нийт нутгийн 30 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтож сарын сүүлч хүртэл үргэлжилсэн. Үүнээс цааш цастай нутгийн хэмжээ, цасны зузаан нэмэгдэж 2015 оны 1 дүгээр сарын 31-н гэхэд нутгийн 60 гаруй хувьд цастай болж (1 дүгээр зураг) Увсын Хяргас, Баруунтуруун, Түргэн, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Хатгал, Булганы Тэшиг, Сэлэнгийн Түшиг, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхон, Сүхбаатар, Ерөө, Хүдэр, Баянгол, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Төвийн Жаргалант, Сүхбаатарын Асгат сумдын нутгаар 10-25 см зузаан, 0,20-0,24 г/см3 нягт, битүү цастай болж 7 аймгийн 25 сумдын нутагт мал бэлчээрлэхэд хүндрэх нөхцөл бүрдсэн хэдий ч 2014-2015 оны өвлийг нийтэд нь дүгнэхэд зарим газруудад зузаан, нягтарч хатуурсан цастай байсан боловч цаг агаар тогтуун, дулаан байж, мал өвөлжилтөд тааламжтай байлаа.

2015 оны хавар

Агаарын дундаж температур ихэнх нутагт 3, 4 дүгээр сард олон жилийн дунджаас 1,1-6,7 градусаар дулаан, 5 сард дунджийн орчим байлаа.

Хур тунадас 3 сард ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага, баруун болон зүүн зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсгээр дунджаас ахиу, 4 болон 5 дугаар сард ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.  

2 дугаар сарын сүүлчээр нутгийн 40 гаруй хувьд цастай байснаас 3 дугаар сарын дундуур 30 орчим, сүүлчээр 10 орчим хувь болж багассан боловч 4 дүгээр сарын эхээр ихэнх нутагт цас орж цастай нутгийн хэмжээ нэмэгдсэн. 2 дугаар сарын сүүлчээс 3 дугаар сарын дунд үе хүртэл Увсын Баруунтуруун, Хяргас, Түргэн, Зүүнговь, Малчин, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Булганы Баян-Агт, Хангал, Сэлэнгийн Бугант, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр, Сүхбаатар, Зэлтэр, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шаазгайт, Төвийн Жаргалант, Сүхбаатарын Асгат сумдын нутгаар 10 см-ээс их, нягтарч хатуурсан зузаан цастай байсан.

Салхи энэ хавар ихэнх нутагт 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан. Ялангуяа 4, 5 дугаар саруудад Баян-Өлгийн Булган, Дэлүүн, Увсын Завхан, Говь-Алтайн Алтай, Шарга, Бугат, Баянхонгорын Жинст, Завханы Завханмандал, Түдэвтэй, Хөвсгөлийн Тариалан, Булганы Гурванбулаг, Архангайн Эрдэнэмандал, Өвөрхангайн Баян-Өндөр, Баянгол, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Дорноговийн Улаан-Уул, Замын-Үүд, Дундговийн Мандалговь, Хэнтийн Өндөрхаан, Хэрлэнбаян-Улаан, Дорнодын Матад, Сүхбаатарын Дарьганга сумдын нутгаар 28-31 м/с хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Цаг агаарын тааламжгүй нөхцөл мөн дээр нь нягтарч хатуурсан зузаан цасны улмаас 15 аймгийн 23 сумын нутагт мал хаваржилтын байдал хүндэрсэн.

            Бэлчээрийн ургамал 3 дугаар сарын сүүлчээр Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдад цухуйж эхэлсэн ба 4 дүгээр сарын эхээр Булган, Сэлэнгэ, Дорнодын зарим болон говийн нутгаар цухуйсан боловч ихэнх нутгаар ургалтын байдал муу байлаа. 4 дүгээр сарын сүүлч гэхэд бэлчээрийн ургамал ихэнх нутагт цухуйсан ба ургалтын байдал Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Хөвсгөл Дорноговийн зарим сумдын нутгаар сайн, Баян-Өлгийн нийт, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговийн зарим нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байсан бол 5 дугаар сарын сүүлчээр нийт нутгаар ургамал цухуйж 40 гаруй хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээтэй байлаа.

2015 оны хавар үе үе цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн хүчтэй цасан болон шороон шуурга шуурч мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажил явуулахад хүндрэлтэй байсан. Мөн 5 дугаар сард Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар ой хээрийн түймэр гарч айлуудын хашаа хороо шатаж, мал сүрэг эрсдэж, ихээхэн хохирол учруулсан. УЦУОСМ-ийн хүрээлэнгийн ХААЦУ-ын секторт ирүүлсэн мэдээгээр цаг агаарын нөхцөл хүндэрсэн болон мөн түүнчлэн гал түймрийн улмаас нийт 171 мянга гаруй мал хорогдсон байна.

2015 оны зун

Агаарын температурын сарын дундаж 6 дугаар сард нутгийн хойд хэсгээр дунджаас 1,1–3,3 градусаар дулаан, бусад нутагт дунджийн орчим ба түүнээс 1,1–2,0 градусаар сэрүүн, 7–8 дугаар сард ихэнх нутагт дунджаас 1,1–4,3 градусаар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө 6 дугаар сард Алтай, Хангайн уулархаг нутаг, Хөвсгөлийн баруун уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20-29 градус, бусад нутагт 30–39 градус, 7 дугаар сард ихэнх нутагт 30–39 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 25–29 градус, Алтайн Өвөр говиор 40–41 градус хүрч халсан бол 8 дугаар сард говь болон томоохон голын сав газраар 30–38 градус, бусад нутагт 22–29 градус дулаан байсан.

Хөрсний гадарга дээр өдөртөө 6 дугаар сард ихэнх нутагт 60–70 градус, 7-8 дугаар саруудад 50–59 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутагт 0–9 градус, тал хээр, говийн нутгаар 10–19 дулаан байлаа.

Энэ зун агаарын температур 30 градусыг давж уулархаг нутгаар 5-15 хоног, тал хээр нутгаар 16-29 хоног, Орхон-Сэлэнгийн бэлчир, Их Нууруудын хотгороор 30-47 хоног, Алтайн Өвөр болон Хүйс, Шарга, Заг Сүүж, Борзон, Галбын говь, Нууруудын хөндий, Онгийн талаар 50-66 хоног халсан.

Хур тунадас 6 дугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Увс, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага, 7-8 дугаар саруудад ихэнх нутагт дунджаас бага байлаа. 

Зуншлагын байдал 6 дугаар сард нутгийн 50 орчим хувьд буюу баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн зарим аймгийн нутгаар сайн, 40 орчим хувьд гандуу, 10 орчим хувьд муу, 7 дугаар сард нутгийн 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд муу, 8 дугаар сард 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд буюу Баян-Өлгийн Баяннуур, Увсын Сагил, Түргэн, Давст, Цагаанхайрхан, Зүүнговь, Хөвсгөлийн Хатгал, Тариалан, Архангайн Хашаат, Баянхонгорын Баянлиг, Баян-Өндөр, Дундговийн Адаацаг, Гурвансайхан, Дорноговийн Алтанширээ, Өмнөговийн Хүрмэн, Даланзадгад сумдын нутгаар гантай байсан.

Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сард ихэнх нутагт 0,1-2,0 ц/га, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговийн зарим сумдын нутагт 2,1-4,0 ц/га, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Дорнодын Чойбалсан, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 4,1–8,0 ц/га, 7 дугаар сард ихэнх нутагт 0,1–2,0 ц/га, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутагт 2,0–9,2 ц/га, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 12,3 ц/га, 8 сард ихэнх нутагт 0,1-2,0 ц/га,  Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хэнтийн ихэнх, Завхан, Архангай, Орхон, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнодын зарим нутгаар 2,1-5,9 ц/га, Архангайн Цэцэрлэг, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Зэлтэр, Мандал, Дорнодын Гурванзагал, Чойбалсан, Баяндун, Эрээнцав, Сэргэлэн, Дашбалбар, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 6,2-11,2 ц/га байлаа.

Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтын мэдээгээр 8 дугаар сарын 2 дугаар арав хоногт 1м2 хүрээнд царцааны дундаж тоо ихэнх нутагт 1-8 ажиглагдсан ба Архангайн Булганд 15 царцаа тоологдож хэт олшролтын хэмжээнд хүрсэн байна.

8 дугаар сарын дунд арав хоногт хийсэн бэлчээрийн ургамлын хөнөөлт мэрэгчдийн байнгын ажиглалтын мэдээнээс 1-3 нүх үлийн дэх оготны тоог дунджаар гаргав. Ихэнх нутагт 1-30, Өвөрхангайн Арвайхээрт 50 /давхардсан тоогоор/ оготно тоологджээ.

Энэ зуны эхээр төвийн болон зүүн зүгийн нутгаар бороо бага орж, зуншлага муу байсан бөгөөд 6, 8 дугаар саруудад төв болон говийн аймгуудын нутгаар хэт халуун өдөр олон хоногоор үргэлжилсэн нь таримал болон бэлчээрийн ургамал гандах нөхцлийг бүрдүүлсэн.

2015 оны намар

Агаарын температурын сарын дундаж 9 дүгээр сард нутгийн зүүн хагаст дунджаас 1,1-3,7 градусаар дулаан, баруун хагаст дунджийн орчим ба түүнээс 1,1-1,9 градусаар сэрүүн, 10 дугаар сард говийн нутгаар дунджаас дулаан, баруун болон төвийн нутгаар дунджаас сэрүүн, 11 дүгээр сард ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1,1-4,5 градусаар хүйтэн, нутгийн баруун өмнөд хагаст дунджаас 1,1-3,9 градусаар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө 9 дүгээр сард Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0-9 градус, говийн нутгаар 15-19 градус, бусад нутгаар 10-14 градус, 10 дугаар сард Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0-14 градус хүйтэн, говийн нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан, 11 дүгээр сарын дундаж температур 5-15 градус, Алтайн өндөрлөг уулс, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-27 градус, говийн нутгаар 5-9,9 градус хүйтэн байлаа

Хур тунадас 9, 10, 11 дүгээр сард ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба ахиу байлаа. 9 дүгээр сард ихэнх нутгаар 0-19 мм, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 20-49 мм, их орсон газартаа 50-77 мм, 10 дугаар сард ихэнх нутгаар 0-8 мм, Баян-Өлгийн Даян, Увсын Түргэн, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Говь-Алтайн Төгрөг, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Хушаат, Зэлтэр, Орхон, Сүхбаатар, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Өвөрхангайн Хархорин, Төвийн Жаргалант, Батсүмбэр, Хэнтийн Дадал, Улаанбаатарт 12-24 мм, 11 дүгээр сард ихэнх нутагт 0-9 мм, Увсын Баруунтуруун, Өндөрхангай, Улаангом, Түргэн, Өмнөговь, Ховд, Хяргас, Говь-Алтайн Эрдэнэ, Цээл, Баянхонгорын Баянбулаг, Бууцагаан, Завханы Цагаанхайрхан, Улиастай, Эрдэнэхайрхан, Сонгино, Сантмаргац, Цэцэн-Уул, Баянхайрхан, Завханмандал, Цагаанчулуут, Тэлмэн, Алдархаан, Тосонцэнгэл, Шилүүстэй, Идэр, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Баянзүрх, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Орхонтуул, Булганы Рашаант, Тэшиг, Дашинчилэн, Төвийн Заамар, Аргалант, Эрдэнэсант, Хэнтийн Дархан-Оргил, Галшар, Дэлгэрхаанд 10-19 мм, Говь-Алтайн Алтай, Завханы Баянтэс, Тэс, Яруу сумдад 20-28 мм орсон байна.

Бэлчээрийн ургамал ихэнх нутагт 9 дүгээр сарын сүүлчээр хатаж хагдарсан бол газар тариалангийн бүс нутгаар улаанбуудай, төмс бүрэн боловсорч, төмс, хүнсний ногоо хураах, үр тариаг ангилан хадах, шууд хураахын зэрэгцээ цочир хүйтрэлээс хамгаалах ажлууд хийгдсэн.

2015 оныг дүгнэхэд 2014-2015 оны өвөл өнөтэй, дулаан мал аж ахуйд тааламжтай байсан боловч хавар цаг агаарын тааламжгүй нөхцөл мөн хуурайшилтын улмаас зүүн бүс нутагт гарсан хээрийн түймрийн улмаас 171 мянга гаруй мал хорогдож, айлын хашаа хороо галд автан их хэмжээний хохирол учирсан. Зуны эхэн болон дундуур зарим нутгаар ялангуяа төвийн бүсээр бороо бага орсноос бэлчээрийн ургамал гандаж, намар үр тарианд ургац алдах нөхцөл бүрдсэн байлаа. 

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Хөрсний чийгшлийн 7 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2017-07-21 22
2017 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-07-12 239
2017 оны 6 дугаар сарын сүүлийн арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2017-07-03 282
2017 оны 6 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-07-02 244
Хөрсний чийгийн мэдээ 2017-07-02 212
2017 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-22 234
Хөрсний чийгшлийн 2017 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2017-06-22 200
2017 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн хөнөөлт царцаа, мэрэгчдийн мэдээ 2017-06-22 263
2017 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-12 230
Хөрсний чийгшлийн 6 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2017-06-12 275
2017 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2017-06-12 409
2017 оны 5 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-02 381
Хөрсний чийгшлийн 5 дугаар сарын сүүлчийн арав хоногийн мэдээ 2017-06-01 357
Хөрсний чийгшлийн 5 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2017-05-23 366
2017 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-05-22 272
Хөрсний чийгшлийн 5 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2017-05-13 393
2017 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-05-12 379
2017 оны 4 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-05-02 397
Хөрсний чийгийн явуул судалгааны 2017 оны хаврын мэдээ 2017-05-02 353
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 4 дүгээр сарын дунд арав хоногийн мэдээ 2017-04-25 449
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-04-22 479
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-04-12 430
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 3 дугаар сарын сүүлийн арав хоногийн мэдээ 2017-04-04 462
2017 оны 3 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-04-02 382
2016-2017 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-04-02 618
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2017-03-23 432
2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-03-22 326
2016 оны хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2017-03-20 369
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2017-03-13 390
2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-03-12 506
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 2 дугаар сарын cүүлийн арав хоногийн мэдээ 2017-03-07 417
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 413
2017 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-03-01 2003
2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-02-22 404
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2017-02-15 537
2017 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-02-12 532
2017 оны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-02-02 611
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 1699
2017 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-01-22 434
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2017 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн мэдээ 2017-01-17 464
2017 оны нэг дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-01-12 474
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 12 дугаар сарын дунд болон сүүлийн арав хоногийн мэдээ 2017-01-09 383
2016 оны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2017-01-02 822
2016 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-12-22 652
2016 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-12-12 856
2016 оны 11 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-12-02 1035
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн мэдээ 2016-11-24 938
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 1026
2016 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-11-22 956
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн мэдээ 2016-11-15 485
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 910
2016 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-11-12 626
2016 ОНЫ 10 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-11-03 793
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 10 дугаар сарын эхний арав хоногийн мэдэ 2016-10-25 491
2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-10-23 662
2016 оны хөрсний чийгийн намрын явуул судалгааны мэдээ 2016-10-21 511
2016 оны таримал ургамлын ургалтын хугацааны цаг агаарын нөхцлийн тойм 2016-10-17 268
2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ. 2016-10-13 760
2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-10-02 705
Хөрсний чийгшлийн 9 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн мэдээ 2016-10-01 559
2016 оны зуны улиралын цаг агаарын нөхцлийн тойм 2016-09-23 560
2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-09-22 1057
Хөрсний чийгшлийн 9 дүгээр сарын дунд арав хоногийн мэдээ 2016-09-21 636
2016 оны таримал ургамлын ургалтын хугацааны тойм 2016-09-17 298
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн мэдэ 2016-09-12 661
2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-09-12 735
2016 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-09-12 624
Хөрсний чийгшлийн 9 дүгээр сарын эхний арав хоногийн мэдээ 2016-09-11 525
2016 оны 8 дугаар сарын сүүлийн арав хоногийн хөнөөлт царцаа, мэрэгчдийн мэдээ 2016-09-02 478
2016 ОНЫ 8 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-09-02 503
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 8 дугаар сарын сүүлийн арав хоногийн мэдээ 2016-09-02 508
Хөрсний чийгшлийн 8 дугаар сарын сүүлийн арав хоногийн мэдээ 2016-09-01 373
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-09-01 715
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 8 дугаар сарын эхний ба дунд арав хоногийн мэдэ 2016-08-25 538
2016 оны 8 дугаар сарын дунд арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-08-22 617
2016 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-08-22 793
Хөрсний чийгшлийн 8 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2016-08-21 448
2016 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-08-12 1062
2016 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-08-11 582
Хөрсний чийгшлийн 8 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2016-08-11 600
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан 2016-08-05 624
2016 оны 7 дугаар сарын сүүлийн арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-08-04 620
2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-08-02 796
Хөрсний чийгшлийн 7 дугаар сарын сүүлийн арав хоногийн мэдээ 2016-08-01 542
2016 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-07-27 776
2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-07-22 1332
Хөрсний чийгшлийн 7 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2016-07-21 829
Хөрсний чийгшлийн 7 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2016-07-18 776
2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-07-13 1438
2016 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-07-13 975
2016 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2016-07-06 1151
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 6 дугаар сарын дунд болон сүүлийн арав хоногийн мэдээ 2016-07-05 837
2016 оны 6 дугаар сарын сүүлийн арав хоногийн хөнөөлт царцааны мэдээ 2016-07-04 756
2016 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-07-02 1144
Хөрсний чийгшлийн 6 дугаар сарын сүүлийн арав хоногийн мэдээ 2016-07-01 451
2016 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн хөнөөлт царцаа, үлийн цагаан оготны мэдээ 2016-06-28 844
2016 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-06-23 929
Хөрсний чийгшлийн 6 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2016-06-22 574
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2016-06-13 624
2016 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-06-12 1169
Хөрсний чийгшлийн 6 дугаар сарын 1-р арав хоногийн мэдээ 2016-06-11 757
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 5 дугаар сарын дунд болон сүүлийн арав хоногийн мэдээ 2016-06-03 654
2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-06-02 1289
Хөрсний чийгшлийн 5 дугаар сарын 3-р арав хоногийн мэдээ 2016-06-01 682
2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-05-21 948
Хөрсний чийгшлийн 5 дугаар сарын 2-р арав хоногийн мэдээ 2016-05-21 747
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2016-05-16 794
2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-05-12 1540
Хөрсний чийгшлийн 5 дугаар сарын 1-р арав хоногийн мэдээ 2016-05-11 861
2016 оны хаврын хөрсний чийгийн явуул судалгааны мэдээ 2016-05-03 1141
2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-05-02 1526
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 4 дүгээр сарын сүүлийн арав хоногийн мэдээ 2016-05-02 758
2016 оны 4 дүгээр сарын сүүлийн арав хоногийн хөнөөлт мэрэгчдийн ажиглалтын мэдээ 2016-05-02 1079
2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-04-22 1362
2015-2016 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-04-19 1097
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 4 дүгээр сарын эхний арав хоногийн мэдээ 2016-04-13 848
2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-04-12 1287
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 3 дугаар сарын сүүлчийн арав хоногийн мэдээ 2016-04-04 714
2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-04-02 1630
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2016-03-22 567
2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-03-22 1794
2016 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-03-22 939
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2016-03-14 613
2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-03-12 1760
2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-03-03 1822
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн мэдээ 2016-03-03 643
2016 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-02-22 1613
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 2 дугаар сарын эхний болон дунд арав хоногийн мэдээ 2016-02-22 594
2016 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-02-15 1095
2016 оны 1 дүгээр сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-02-03 874
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн мэдээ 2016-02-02 690
2015 оны хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2016-01-27 1738
2016 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2016-01-22 1833
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн мэдээ 2016-01-22 710
2016 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-01-13 2120
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2016 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн мэдээ 2016-01-13 595
Өвөлжилтийн төлөв, эрсдэлийн тухай тойм мэдээг шинэчлэв 2016-01-04 2202
2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2016-01-03 1872
2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-12-22 1692
2015 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2015-12-13 867
11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-12-02 2826
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-12-02 2262
Өвөлжилтийн төлөв, эрсдэлийн тухай тойм мэдээг шинэчлэв 2015-11-25 1778
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-11-23 965
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-11-12 954
2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-11-02 830
Өвөлжилтийн төлөв, эрсдэлийн тухай тойм мэдээг анх удаа гаргав 2015-10-28 2929
2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-10-22 869
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2015 оны 10 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2015-10-12 748
2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-10-12 813
2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-10-02 2247
2015 оны үр тарианы ургалтын хугацааны цаг агаарын нөхцлийн тойм 2015-09-30 1741
2015 оны зуншлагын тойм 2015-09-29 1203
2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-09-22 2014
Хөрсний чийгийн мэдээ 2015-09-15 1020
2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-09-11 1044
2015 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2015-09-08 1406
2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-09-02 2122
Хөрсний чийгийн мэдээ 2015-09-02 1084
2015-2016 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2015-08-27 4512
2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-08-23 2626
2015 оны 8 дугаар сарын дунд арав хоногийн бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн мэдээ 2015-08-23 1078
Хөрсний чийгшлийн 8 сарын 2-р арав хоногийн мэдээ 2015-08-21 1228
2015 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны мэдээ 2015-08-13 1193
Хөрсний чийгийн мэдээ 2015-08-12 1539
2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-08-12 2441
2015 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-08-03 2364
Хөрсний чийгийн мэдээ 2015-08-03 1076
2015 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны мэдээ 2015-07-23 1176
2015 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2015-07-22 2551
Хөрсний чийгийн 2015 оны 7 сарын дунд арав хоногийн мэдээ 2015-07-22 1629
2015 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2015-07-12 3742
2015 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны мэдээ 2015-07-12 1313
Хөрсний чийгийн 2015 оны 7 сарын эхний арав хоногийн мэдээ 2015-07-12 1368
2015 оны 6 дугаар сарын сүүлчийн арав хоногийн бэлчээрийн ургамлын хөнөөлт шавьж, мэрэгчдийн мэдээ 2015-07-03 1970
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2015 оны 6 дугаар сарын дунд болон сүүлчийн арав хоногийн мэдээ 2015-07-03 1167
Хөрсний чийгийн 6 сарын 3р арав хоногийн мэдээ 2015-07-02 1397
2015 ОНЫ 6 ДУГААР СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-07-02 2613
2015 ОНЫ 6 ДУГААР ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-06-22 4170
Хөрсний чийгийн 6 сарын 2-р арав хоногийн мэдээ 2015-06-22 1512
2015 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2015-06-12 3343
Хөрсний чийгийн мэдээ 2015-06-12 1482
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2015 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2015-06-12 1901
2015 оны хаврын цаг агаарын нөхцлийн тойм 2015-06-12 2897
2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-06-03 3607
Хөрсний чийгийн мэдээ 2015-06-02 2014
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2015 оны 5 дугаар сарын сүүлчийн арав хоногийн мэдээ 2015-06-02 1582
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2015 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн мэдээ 2015-05-22 2840
Хөрсний чийгийн мэдээ 2015-05-22 2930
2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-05-22 3364
2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2015-05-12 4182
FY2 хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан 2015 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн мэдээ 2015-05-12 3596
Улаанбаатар - 2017/07/22

8 цаг

15 59
O
CF
Аадар бороо

0 м/с

ӨНӨӨДӨР - 2017/07/22

23 73
O
CF
Бага зэргийн бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store