
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 22:43:52
2015 оны зуншлагын тойм
Агаарын температурын сарын дундаж 6 дугаар сард нутгийн хойд хэсгээр дунджаас 1,1–3,3 градусаар дулаан, бусад нутагт дунджийн орчим ба түүнээс 1,1–2,0 градусаар сэрүүн, 7–8 дугаар сард ихэнх нутагт дунджаас 1,1–4,3 градусаар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө 6 дугаар сард Алтай, Хангайн уулархаг нутаг, Хөвсгөлийн баруун уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20-29 градус, бусад нутагт 30–39 градус, 7 дугаар сард ихэнх нутагт 30–39 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 25 – 29 градус, Алтайн Өвөр говиор 40–41 градус хүрч халсан бол 8 дугаар сард говь болон томоохон голын сав газраар 30–38 градус, бусад нутагт 22–29 градус дулаан байсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө 6 дугаар сард ихэнх нутагт 60–70 градус, 7 болон 8 дугаар сард 50–59 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутагт 0–9 градус, тал хээр, говийн нутгаар 10–19 дулаан байлаа.
Энэ зун агаарын хамгийн их температур 30 градусыг давж уулархаг нутгаар 5-15 хоног, тал хээр нутгаар 16-29 хоног, Орхон-Сэлэнгийн бэлчир, Их Нууруудын хотгороор 30-47 хоног, Алтайн Өвөр болон Хүйс, Шарга, Заг Сүүж, Борзон, Галбын говь, Нууруудын хөндий, Онгийн талаар 50-66 хоног халав.
Хур тунадас 6 дугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Увс, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага, 7 болон 8 дугаар сард ихэнх нутагт дунджаас бага байлаа.
Зуншлагын байдал 6 дугаар сард нутгийн 50 орчим хувьд буюу баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн зарим аймгийн нутгаар сайн, 40 орчим хувьд гандуу, 10 орчим хувьд буюу Баян-Өлгийн Цэнгэл, Баянхонгорын Баянлиг, Баян-Өндөр, Булганы Дашинчилэн, Тэшиг, Булган, Гурванбулаг, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр, Баяннуур, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Баянчандмань, Угтаалцайдам, Борнуур, Баян, Хэнтийн Дархан-Оргил, Баян-Овоо, Галшар, Өлзийт, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Өмнөговийн Цогт-Овоо, Хүрмэн, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Иххэт, Алтанширээ сумдын нутгаар муу, 7 дугаар сард нутгийн 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд буюу Увсын Сагил, Түргэн, Давст, Хөвсгөлийн Хатгал, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутгаар гантай, 8 дугаар сард 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд буюу Баян-Өлгийн Баяннуур, Увсын Сагил, Түргэн, Давст, Цагаанхайрхан, Зүүнговь, Хөвсгөлийн Хатгал, Тариалан, Архангайн Хашаат, Баянхонгорын Баянлиг, Баян-Өндөр, Дундговийн Адаацаг, Гурвансайхан, Дорноговийн Алтанширээ, Өмнөговийн Хүрмэн, Даланзадгад сумдын нутгаар гантай байсан.
Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сард ихэнх нутагт 0,1-2 ц/га, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговийн зарим сумдын нутагт 2,1-4 ц/га, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Дорнодын Чойбалсан, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 4,1–8 ц/га, 7 дугаар сард ихэнх нутагт 0,1–2.0 ц/га, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутагт 2,0–9,2 ц/га, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 12,3 ц/га, 8 сард ихэнх нутагт 0,1-2,0 ц/га, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хэнтийн ихэнх, Завхан, Архангай, Орхон, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнодын зарим нутгаар 2,1-5,9 ц/га, Архангайн Цэцэрлэг, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Зэлтэр, Мандал, Дорнодын Гурванзагал, Чойбалсан, Баяндун, Эрээнцав, Сэргэлэн, Дашбалбар, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 6,2-11,2 ц/га байлаа.
Энэ зун баруун, зүүн болон говийн аймгийн ихэнх нутгаар хур тунадас ахиу орж зуншлагын байдал ихэнх нутагт сайн байсан боловч төвийн аймгуудын нутгаар 6 болон 8 дугаар сард хур тунадас бага орж, хэт халуун өдөр олон хоногоор үргэлжилсэн нь бэлчээрийн болон таримал ургамал гандах нөхцлийг бүрдүүлсэн.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
5 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/02



6 м/с


Шинэ мэдээ

