Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-12

Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-06-14 09:35:51

Хэвлэх

цаг агаарт зориудаар нөлөөлсөн мэдээ 2019 6 сар

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааны явцын тайлан/6 сарын 1-ний байдлаар/

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг энэ оны 4, 5 дугаар сард 21 аймаг, Улаанбаатар хотын бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж хөрсний чийгийн тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруурлах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 38 экспедиц  давхардсан тоогоор 175 удаа ажиллагаа явуулж, нийт 386 ширхэг пуужин зарцууллаа.

Газар тариалангийн бүс Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт 11 экспедиц 34 удаагийн хээрийн гаралтаар 91 удаа зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж,  176 ширхэг пуужин зарцуулсан. Экспедиц ажилласан хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар 0,0-16,5мм буюу уур амьсгалын нормоос бага, Төв аймгийн нутгаар 10-17,4мм буюу уур амьсгалын нормоос бага, Булган  аймгийн нутгаар 0,9-65,8мм буюу уур амьсгалын нормоос ахиу, Хэнтий  аймгийн нутгаар 1,1-43,1мм буюу уур амьсгалын норм орчим, Дорнод  аймгийн нутгаар 0.0-20.7мм буюу уур амьсгалын норм бага  хур тунадас оржээ.

Отор-тэжээлийн бүс нутаг Хэрлэнбаян-Улааны нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх 2 экспедиц V/01-03,  V/11-12 V/24-25-ний өдрүүдэд, газрын генератор  IV/26-27-нд ажиллаж, нийт 15 ширхэг пуужин, 5 ширхэг түлш зарцуулсан.   Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн бүс нутагт 4 дүгээр сард 5,5мм буюу уур амьсгалын нормоос ахиу, 5 дугаар сард 4,6 буюу уур амьсгалын нормоос бага хур тунадас орсон.

Оросын холбооны улсаас хил даваж Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн  Түшиг сумдын нутагт гарсан ой хээрийн 13 удаагийн түймрийг унтраах ажиллагаанд 7 экспедиц ажиллаж 42 ширхэг пуужин, 15 ширхэг түлш зарцуулж дээрхи аймгуудын экспедицүүд даалгасан үүргээ бүрэн биелүүлсэн.

БНХАУ-аас худалдан авахаар гэрээ байгуулагдсан  “JFJ-1A” загварын 1260 ширхэг пуужинг  Замын-Үүд хилийн боомтод хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж ОБЕГ-йн “Үндэсний аврах бригад”-ын зориулалтын агуулахад хүлээлгэн өгсөн. Орон нутагт шаардлагатай пуужингийн нөхөн хангалтыг тухай бүр хийж ажиллаж байна.

6 сарын эхний 10 хоногийн байдлаар гантай байсан зүүн аймгуудын ихэнхи нутгаар бороо орж зуншлага сайжирсан. Одоо төв  болон Сэлэнгэ аймгийн ихэнхи буюу газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай байна. Иймд 6 сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орох нөхцөлтэй байгаа тул анхааран ажиллаж байна.

Мэдээлэл бичсэн: Мэргэжилтэн                                      Г.Мөнгөнбаатар

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/16

14 цаг

-11 12
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/16

-11 12
O
CF
Ялимгүй цас

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store